| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/04802/И |
| Дугаар | 181/ШШ2024/03538 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03538
| 2024 09 23 | 181/ШШ2024/03538 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч:............... байрлах, СЗБЗГ ХХК /Регистрийн дугаар: ./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, .....тоотод оршин суух, Б.Х р /Регистрийн дугаар: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 3.312.626 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Б.Х т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.312.626 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манай СЗБЗГ ХХК иргэн Борхүү овогтой Хонгор нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр БЗГ22-2609 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Хариуцагч барьцаат зээлийн гэрээгээр 1.699.900 төгрөгийн зээл авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. 772 хоногийн хугацаа хэтэрсэн болно. 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 1.699.900 төгрөг, төлөх ёстой хүү 1.473.579 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139.146 төгрөг, нотариатын зардал 9.300 төгрөг, нийт 3.321.926 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Б.Х оос 3.321.926 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Х би 3.312.626 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна.
1.2024 оны 10 дугаар сарын 15-нд 552.104 төгрөг,
2.2024 оны 11 дүгээр сарын 15-нд 552.104 төгрөг,
3.2024 оны 12 дугаар сарын 15-нд 552.104 төгрөг,
4.2025 оны 01 дүгээр сарын 15-нд 552.104 төгрөг,
5.2025 оны 02 дугаар сарын 15-нд 552.104 төгрөг,
6.2025 оны 3 дугаар сарын 15-нд 552.104 төгрөг төлнө. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуваарийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СЗБЗГ ХХК нь Б.Х т холбогдуулан гэрээний үүрэгт 3.312.626 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад зохигчид хэлэлцэн тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3.312.626 төгрөгийг 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарын хооронд, сар бүрийн 15-ны өдрийн дотор 552.104 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцжээ.
Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.СЗБЗГ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Х т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3.312.626 /гурван сая гурван зуун арван хоёр мянга зургаан зуун хорин зургаан/ төгрөгийг 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарын хооронд, сар бүрийн 15-ны өдрийн дотор 552.104 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68.110 төгрөгийн тавин хувь болох 34.055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 34.055 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 34.055 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ