| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03251/И |
| Дугаар | 181/ШШ2024/03537 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03537
| 2024 09 27 | 181/ШШ2024/03537 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч:............хаягт байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................тоотод оршин суух, Э.Л /Регистрийн дугаар.-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 1.262.492 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Э.Л уд холбогдуулан гэрээний үүрэгт 1.262.492 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Э.Л у нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2019 оны 07 сарын 10-ны өдөр 94940201 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000400393 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн дээр 2023 оны 03 сарын 02-ны өдөр сарын 2.5% хүүтэй 890,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлээр авсан. Гэвч, гэрээний заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, Анхааруулах хуудас илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд 2024 оны 05 сарын 08-ны өдрийн байдлаархи төлөгдөөгүй байгаа зээл 890,00 төгрөг, зээлийн хүү 316,092 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,400 төгрөг нийт 1,262,492 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Мобифинанс ББСБ ХХК-иас 890.000 төгрөгийн зээл авсан. Нэхэмжилсэн 1.262.492 төгрөг төлөх ёстойг 8 дугаар сарын 30-нд тал мөнгө болох 600.000 төгрөг, 9 дүгээр сарын 30-нд 662.492 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь Э.Л уд холбогдуулан гэрээний үүрэгт 1.262.492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1.262.492 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 662.492 төгрөгөөр тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Ийнхүү зөвшөөрсөн явдал Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М: ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Л уд холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1.262.492 /нэг сая хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун ерөн хоёр/ төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 662.492 төгрөгөөр тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.850 төгрөгийн тавин хувь болох 17.425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17.425 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 17.425 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ