| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03575/И |
| Дугаар | 181/ШШ2024/03644 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/03644
| 2024 10 01 | 181/ШШ2024/03644 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух,Д.Ц /Регистрийн дугаар: .-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц.а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А.л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ДЦ миний бие 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Англи-Монголын хамтарсан Тэмүүжин-менч компанид оёдолчноор ажиллаж байгаад 1995 оны 3 дугаар сард ажлаас гарсан. Одоо тэтгэвэрт гарах болсон тул тухайн үед хөдөлмөрийн дэвтэрт гарсан тушаал байхгүй орсон тушаал тодорхой биш болсон. Иймд миний энэ хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Үндэсний төв архивын тодорхойлолт, өөрийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Оюу. тодорхойлолт, иргэний үнэмлэх, түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч Д.Ш. тодорхойлолт, иргэний үнэмлэх, түүний 068935 тоот хөдөлмөрийн дэвтэр, Д.Ц. иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт зэргийг ирүүлжээ. /хх 3-11/
Шүүхийн журмаар: тус шүүхийн 181/ШЗ2024/14057 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 4/9491 тоот хариу, түүний хавсралтууд, Нийслэлийн Архивын газраас ирүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 02/799 тоот хариу, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1611 тоот хариу, түүний хавсралт, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 495 тоот хариу, түүний хавсралт, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1413 тоот хариу, гэрч Д.О.эг, Д.Шү.эг нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлжээ. /хх 20-21/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Цэ. нь 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сар хүртэл Тэмүүжин-Менч компанид ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн.
2.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:
2.1.1974 онд төрсөн, Бүрэн дунд боловсролтой, Да.Ц маа анх 1992 оны 10 дугаар сард Монгол Английн хамтарсан Тэмүүжин менч компаниас нээсэн хөдөлмөрийн дэвтэр авагдсан. Энэ дэвтэрт 1992 оны 10 дугаар сарын 07-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Монгол-Английн хамтарсан Тэмүүжин менч компанид оёдолчноор ажиллуулав гэж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгож Чингэлтэй НДХэлтсээс Нийгмийн даатгалын 015455 тоот дэвтэр нээв гэж тэмдэглэж, улсын байцаагчийн тэмдгээр баталгаажуулжээ. /хх 4/
2.2.Нийслэлийн архив, Үндэсний төв архиваас Тэм... менч болон Файв ст. ХХК-ийн баримт хадгалагдаагүй тул лавлагаа олгох боломжгүй болохыг тодорхойлж ирүүлсэн. /хх 3, 28/
2.2.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч 1992-1994 онд ямар ч иргэний улсын бүртгэл хийлгээгүй, хамрагдсан баримт олдоогүй. /хх 22-27/
2.4.Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын лавлагаагаар: нэхэмжлэгч Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу шимтгэл төлсөн ч энэ нь маргаанд хамаарах цаг хугацааных бус байна. /хх 29, 30/
2.5.Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаанд: Тус газрын мэдээллийн санд Тэмүүжин-Менч компани нь 1992 оны 10 сараас 1994 оны 12 сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тус газарт төлсөн. Мөн Тэмүүжин-Менч компаниас Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар 015455, ЦГ74072501 регистертэй, Дамжинжавын Цэрмаагийн 1995 оны 01, 02 дугаар сард шимтгэл төлсөн болохыг тодорхойлж ирүүлжээ. /хх 31-32, 34/
3.Гэрч Д.Оюун., Д.Шүр.г нараас нэхэмжлэгчтэй 1993-1994 онд Тэмүүжин-Менч компанид хамт ажилласан талаар мэдүүлсэн.
Хэрэгт авагдсан Д.Оюу.йн хөдөлмөрийн дэвтэрт тус байгууллагад 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан гэж тусгагдсан, түүнчлэн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас гэрч Д.Оюу.н дээрх хугацааг өндөр насны тэтгэвэр тогтоохдоо ажилласан жилд тооцон оруулсан болохыг тодорхойлсон. /хх 6, 33/
Гэрч Д.Шүрэнцэцэгийн 068935 тоот Хөдөлмөрийн дэвтэрт тус байгууллагад 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажилласан гэж тэмдэглэгдсэн. Харин тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүйгээс гэрчийн дээрх ажилласан хугацааг нийгмийн даатгалын байгууллагаас баталгаажуулж тооцох эсэхийг тодорхойлох боломжгүй. /хх 8/
4.Гэхдээ шүүх гэрчүүдийн мэдүүлэг, тэдгээрийн Хөдөлмөрийн дэвтэр дэх бичиглэл, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаа зэрэгт тулгуурлаж шүүх нэхэмжлэгчийг 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч тус компанид 1995 оны 1, 2 дугаар сард ажилласан болох нь захиргааны журмаар тогтоогдсон тул шүүх тогтоох шаардлагагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хяна Д. Цэ. 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар Тэмүүжин-Менч компанид оёдолчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ