| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2023/03758/И |
| Дугаар | 181/ШШ2024/03721 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/03721
| 2024 10 25 | 181/ЕШ2024/03640 |
|
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н.э , д.н нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.А./РД:./, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.А. /РД:Т./-ийг эх Д.Нара. асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.Амгалан, Э.Ариунгэрэл нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг Н.Энхдөлөөр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Орчин үе хотхон, 5 дугаар байр 02 тоотод байрлах 51,26 мкв талбайтай орон сууц, тухайн байрны доор байрлах 16 мкв талбайтай автозогсоолыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөд тооцож, хөрөнгийг биет байдлаар хариуцагч Д.Нарантуяад үлдээж, Д.Нарантуяагаас ногдох хэсэгт тооцож 38.959.750 /гучин найман сая есөн зуун тавин есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Энхдөлд олгож, нэхэмжлэлээс үлдэх 46.040.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 732.350 төгрөг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 422.948 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагчид, мөн 102.156 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ