Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2024/03749

 

й

 

 

 

 

 

 

 

 

2024 10 08

181/ШШ2024/03749

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ........ тоотод оршин суух, ч.ц  /регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:........ тоотод оршин суух, д.у  /регистрийн дугаар:./,

Хариуцагч:С....тоотод оршин суух, б.э регистрийн дугаар: .../ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 761.769.570 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.У., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тү., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь д.у , б.Э нарт холбогдуулан гэрээний үүрэгт 761.769.570 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

ч.м миний бие 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр д.у Б.Эрдэнбаатар нартай харилцан тохиролцож Зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Барьцааны гэрээг байгуулсан болно. Тус зээлийн гэрээгээр 430.000.000 төгрөгийг эхний 2 сард сарын 2,2 хувийн хүүтэй сүүлийн 6 сард нэг сарын 1.8 хувийн хүүтэйгээр 8 сарын хугацаатай буюу 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн.

2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2571 дугаартай Барьцааны гэрээгээр зээлдэгч д.у гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаартай Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, ,, 4 тоот хаягт байршилтай 70 мкв оффис үйлчилгээний талбайг, мөн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2592 дугаартай Барьцааны гэрээгээр зээлдэгч б.Э ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-,, дугаартай, Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 13 дугаар хороолол Юнескогийн гудамж, ,, 4 тоот хаягт байршилтай 70 мкв оффис үйлчилгээний талбайг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хүү болох 47.300.000 төгрөгийг төлсөн. Улмаар Б.Урантуяа, б.Э нар гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу бид зээлийн гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан.

Зээлийн гэрээний хугацаа сунгаснаас хойш зээлдэгч нь 1.000.000 төгрөгнөөс өөр ямар ч хүү төлөөгүй болно. Үүнээс хойш гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу хариуцагч д.у , б.Э нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 424.746.562 төгрөг, зээлийн хүү 83.099.818 төгрөг, алданги 253.923.190 төгрөг, нийт 761.769.570 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Хариуцагч нартай байгуулсан энэ зээлийн гэрээнээс гадна тэдний охин Э.Халиунтай 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 180.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан байдаг. Тэр зээлд төлсөн мөнгийг хариуцагч энэ зээлд оруулж бичсэн байна. Тухайн зээлийн маргаан тусдаа шийдвэрлэгдэж байгаа. Талууд хамтран 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төлсөн мөнгийг аль зээлд хэдэн төгрөгөөр тооцох талаараа тохиролцсон баримтыг хэрэгт өгсөн гэв.

 

2.Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан.

б.Э , д.у нар нь ч.м той 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 430.000.000 төгрөгийг, эхний 2 сард 2,2 хувийн хүүтэй, сүүлийн 6 сард 1,8 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Талууд харилцан тохиролцож 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дээрх гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 2022 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл 8 сарын хугацаагаар сунгаж нөхөн гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээ нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний болон барьцааны гэрээний салшгүй хэсэг ба сунгалтын гэрээ нь өмнөх гэрээний нөхцлөөр байгуулагдсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлдэгч нарыг зээлийн хүүд 48.300.000 төгрөг төлсөнөөс өөр ямар ч төлөлт хийгээгүй гэжээ.

Гэвч зээлдэгч нар үндсэн зээлийн хүүд:

-2021 оны 9 дүгээр сарын 24-нд 5.460.0000 төгрөг,

-2021 оны 9 дүгээр сарын 28-нд 4.000.000 төгрөг,

-2021 оны 10 дугаар сарын 28-нд 9.460.000 төгрөг

-2021 оны 11 дүгээр сарын 24-нд 2.880.000 төгрөг,

-2021 оны 11 дүгээр сарын 24-нд 360.000 төгрөг,

-2021 оны 12 дугаар сарын 03-нд 4.000.000 төгрөг,

-2021 оны 12 дугаар сарын 30-нд 3.240.000 төгрөг,

-2021 оны 12 дугаар сарын 09-нд 5.460.000 төгрөг,

-2022 оны 01 дүгээр сарын 07-нд 7.000.000 төгрөг,

-2022 оны 01 дүгээр сарын 14-нд 2.460.000 төгрөг,

-2022 оны 01 дүгээр сарын 24-нд 1.000.000 төгрөг,

-2022 оны 01 дүгээр сарын 28-нд 3.000.000 төгрөг,

-2022 оны 02 дугаар сарын 23-нд 3.000.000 төгрөг,

-2022 оны 02 дугаар сарын 21-нд 5.000.000 төгрөг,

-2022 оны 02 дугаар сарын 22-нд 4.460.000 төгрөг,

-2022 оны 3 дугаар сарын 31-нд 2.000.000 төгрөг, нийт 62.780.000 төгрөг төлсөн.

Зээлийн үндсэн гэрээгээр тохиролцон төлбөл зохих нийт хүү 65.360.000 төгрөг төлөх үүрэгтэй ба үүнээс 62.780.000 төгрөг төлж, 2.580.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Зээлийн гэрээний сунгалтын талаар:ч.м , б.Э , д.у нар харилцан тохиролцож 2021 оны 8 дгуаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 2022 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл 8 сарын хугацаагаар сунгаж 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нөхөн гэрээг бичгээр байгуулсан сунгасан. Үндсэн гэрээний нөхцлөөр сунгасан учир зээлийн хүүг сарын 1.8 хувиар тооцох нь хууль буюу гэрээнд нийцнэ.

Нэхэмжлэгч гэрээний хугацаа сунгаснаас хойш зээлийн хүү 1.000.000 төгрөг төлсөнөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй гэжээ. Гэтэл бид зээлийн хүүд 1.000.000 төгрөг төлсөнөөс гадна

-2022 оны 5 дугаар сарын 06-нд 3.240.000 төгрөг,

-2022 оны 7 дугаар сарын 21-нд 5.000.000 төгрөг,

-2022 оны 7 дугаар сарын 27-нд 5.000.000 төгрөг,

-2022 оны 7 дугаар сарын 21-нд 5.000.000 төгрөг,

-2022 оны 10 дугаар сарын 07-нд 4.000.000 төгрөг,

-2023 оны 6 дугаар сарын 22-нд 7.000.000 төгрөг, нийт 30.240.000 төгрөг төлсөн.

Зээлдэгч бид гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу д.у өөрийн ХААН банк дахь 5111309777 тоот данснаас нийт 23 удаагийн шилжүүлгээр 91.420.000 төгрөгийг ч.м гийн нэрлэн заасан ХААН банк дахь н.Цэвээндуламын 5085115326 тоот дансанд шилжүүлсэн.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ, мөн хуулийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж зохицуулсан. Иймд зээлдэгч нараас төлсөн 93.020.000 төгрөгийг үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу тооцох үндэслэлтэй.

Иймд зээлдэгч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь үндсэн зээл 424.746.562 төгрөг, төлбөл зохих хүү 127.280.000 төгрөг, төлсөн 93.020.000 төгрөгийг хасаж тооцоход үлдэгдэл 34.260.000 төгрөг, нийт 459.006.562 төгрөг байна.

4.Зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон. Нэхэмжлэгч алданги 253.9283.190 төгрөг нэхэмжилж байгаа тооцооллын талаарх баримтгүй, тодорхой бус ойлгомжгүй байна.

Манай улсад нийтийг хамарсан цар тахал /Ковид-19/-ын гарсанаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хорио цээр, хөл хорионы хязгааралт тогтоосоны улмаас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож зогсонги байдалд орсон. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх гэрчилгээг олгосон.

Хариуцагч б.Э , д.у бид гэр бүлийн хүмүүс бөгөөд нөхөр б.Э нь Их сангийн далай ХХК-ийн захирлаар ажилладаг. Энэ хүнд нөхцөл байдлын үед эхнэр д.у гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороонд байрлах газар дээр Хүүхэд хөгжлийн төв"-ийн барилга барих барилгын санхүүжилтэнд зориулж 2021 онд 8 сард ч.м гоос зээл авсан юм. Гэтэл барилга барих явцад Ойн гудамж СӨХ болон оршин суугчид нь барилга бариулахгүй гэж маргаан үүсгэж барилга бариулах зөвшөөрөлтэй холбогдуулан эрх бүхий төрийн болон Захиргааны байгууллагууд, Цагдаа, Авилгатай тэмцэх зэрэг газруудад хандаж байсан. Дээрх байгууллагууд нь гомдлуудыг хянан үзээд бүх зүйл хууль ёсны дагуу, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр удаа дараа хариуг өгсөн байдаг.

Энэ үйл явдлаас шалтгаалан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/679 дугаар захирамжаар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга угсралтын ажил явуулах зөвшөөрлийн гэрчилгээг тус тус, хүчингүй болгосныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0731 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон ба давах болон хяналтын шатны шүүхээр хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Барилгын ажлаа 2023 оны хавар дахин эхэлтэл Ойн гудамж СӨХ болон оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч маргаан үүсэж улмаар Нийслэлийн Засаг дарга 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр А/512 дугаар захирамж гаргаж, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга угсралтын ажил явуулах зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон. Энэ захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасанаар шүүх 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0230 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын А/512 дугаар захирамжийг дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хэдийгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан боловч энэ маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа болно. Ойн гудамж СӨХ /дарга Г.Батмэргэн/ болон оршин суугчдын үндэслэлгүйгээр удаа дараа гаргасан гомдлоос болж өнөөдрийн /2020-2024 он/ хүртэл хугацаанд барилгын ажил зогсонги байдалд орсоноос шалтгаалан ч.м гоос авсан зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Анзын хэмжээ илт их байвал шүүх түүнийг багасгаж болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зохицуулжээ. Иймд зээлийн гэрээний хугацаа хэтрэхэд нөлөөлсөн хүчин зүйл, хүндэтгэн үзэх шалтгаан, тохиролцсон хугацаандаа зээлийн хүүгийн дийлэнх хувийг төлж байсан зэрэг хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан дээрх хуулийн заалтыг хэрэглэж гүйцэтгээгүй үнийн дүнгийн 459.006.562 төгрөгийн 0.5 хувь болох алданги 229.503.281 төгрөгийн 50 хувиар /459.006.562+114.751.640=573.758.202 / багасгаж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хугацаа сунгасан нэмэлт гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Голомт банкны дансны хуулга, Б.Болдхэтийн шүүхэд гаргасан тодорхойлолт, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01304 дүгээр шийдвэр, Хаан банкны В.Цэвээндуламын дансны хуулга, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн тооцоолол зэргийг ирүүлжээ. /хх 4-15, 32, 35-36, 44-46, 131-139, 149-160/

Хариуцагчаас баримтаар:Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0230 дугаар шийдвэр, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, д.у гийн Хаан банкны дансны хуулга, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2022/0731 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2022/0797 дугаар магадлал, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өргөдөл зэргийг ирүүлжээ.

/хх 21, 32, 38, 60-121, 130/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ч.м нь д.у , б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 761.769.570 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчээс шаардах эрхийн үндэслэлээ: Зээлийн гэрээг байгуулж, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тул төлөгдөөгүй үлдэх зээлийг хүү, алдангийн хамт гаргуулна гэв.

2.Хариуцагч үндсэн зээл 424.746.562 төгрөг, хүү 34.260.000 төгрөг, алданги 114.751.640 төгрөг нийт 573.758.202 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуралдааны явцад зөвхөн үндсэн зээл төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

Татгалзлын үндэслэлээ: хүүнд төлсөн зарим төлбөрийг хасч тооцоогүй, үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн, хүү алданги хэт өндөр тул багасгаж өгнө үү гэв.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1.Нэг талаас ч.м , нөгөө талаас д.у , б.Э нар 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцож, Зээлдүүлэгч 430.000.000 төгрөгийг 8 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч эхний 2 сард нэг сарын 2,2 хувийн хүүтэйгээр, дараагийн 6 сард сарын 1,8 хувийн хүүтэйгээр эгүүлэн төлөхөөр тохирч Зээлийн гэрээ-г байгуулжээ. /хх 5/

Дээрх гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгахаар талууд нэмэлт гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 16, 21-ний өдрүүдэд гэрээг байгуулжээ. /хх 10-13/

3.2.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг д.у гийн өмчлөлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, .. гудамж ,, 3 тоотод байрлах 224,12 мкв талбайтай хөрөнгө, б.Э ын өмчлөлийн Ү-,, дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, __ гудамж ,, 4 тоотод байрлах 70 мкв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай хөрөнгөнөөс хангуулахаар тохирч барьцааны гэрээнүүдийг байгуулжээ. /хх 6-9, 14,15, 45-46/

4.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Хариуцагч нар зээлийн мөнгөн хөрөнгө болох 430.000.000 төгрөгийг хүлээн авсанд маргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх-ээр заасан тул нэхэмжлэгч зээлийг буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэлд 424.746.562 төгрөг шаардсан, хариуцагч үүнд маргаагүй хүлээн зөвшөөрсөн тул шүүх гаргуулна.

5.Харин хүүгийн үлдэгдэлд маргаж, нэхэмжлэгчээс нийт хүүнд 48.300.000 төгрөг төлсөн, харин хариуцагч 93.020.000 төгрөг төлсөн гэж тайлбарлав.

5.1.Дээрх зээлийн гэрээнээс гадна нэхэмжлэгч ч.м болон Э.Халиун нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 180.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээний зээлдэгч болох Э.Халиун нь хариуцагч б.Э , д.у нарын төрсөн хүүхэд гэдэгт талууд маргаагүй. /хх131/

5.2.Э.Халиунтай байгуулсан зээлийн гэрээнд зээлийг Хаан банкны 5111309777 тоот дансаар хүлээн авч, Голомт банкны 2205011472 тоот дансаар эргүүлэн төлөхөөр, харин маргаанд хамаарах зээлийн гэрээний тухайд зээлийг Хаан банкны 5111309777 тоот дансаар хүлээн авч, эргүүлэн төлөх дансыг тухайлан тохиролцоогүй байна. Мөнгөн хөрөнгийг хүлээн авах хоёр гэрээний данс хоёулаа хариуцагч д.у гийнх байна.

5.3.Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: мөнгийг иргэн В.Цэвээндуламын Хаан банкны 5085115326 тоот дансаар хүлээн авдаг байсан. Хоёр зээлийг бүгдийг энэ дансаар хамтад нь хүлээн авсан, түүнчлэн төлсөн мөнгөнөөс аль зээлд хүүг тооцох талаар 2023 оны 7 дугаар сарын 26-нд харилцан тохиролцож гарын үсгээр баталгаажуулсан гэж тайлбарлав.

Хариуцагч дээрх тайлбарыг эсэргүүцэж үгүйсгээгүйгээс гадна тэрээр зээлийн төлөлт хийсэн хэмээн тодруулж ирүүлсэн түүний Хаан банкны хуулгаас харвал дээрх В.Цэвээндуламын 5085115326 тоот данс руу өөрийн Хаан банкны 5111309777 тоот данснаас шилжүүлсэн гүйлгээнүүдийг тодруулж ирсэн тул маргаагүй гэж үзнэ.

5.4.Хэрэгт авагдсан хариуцагчийн Хаан банкны дансны хуулгаар гүйлгээг шилжүүлэхдээ Урантуяагаас гэж эсхүл 99097380 гэж утасны дугаараа бичсэнээс аль зээлд төлж байгаа талаар тусгагдсан зүйлгүй байна.

Иймд шүүх нийт дансаар шилжүүлсэн гүйлгээнээс хамаарал бүхий этгээд болох охин Э.Халиуны зээлд, өөрийн зээлд төлсөн дүнгээр харилцан тохирч салгасан 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн баримтын дагуу тооцно. /хх 154, 155/ Өөрөөр хэлбэл хариуцагчийн Хаан банкны 5111309777 тоот дансны хуулга, В.Цэвээндуламын Хаан банкны 5085115326 тоот дансны хуулга, талууд хүү тооцоолол хийсэн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн баримт дах төлбөр төлсөн үнийн дүн, хугацааг тулгаж маргааныг шийдвэрлэлээ. /хх 78-111, 149-160/

а/Хэргийн баримтаар 2021 оны 9 дүгээр сарын 24-нд 5.460.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 28-нд 4.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-нд 9.460.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-нд 7.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-нд 2.460.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 20-нд 5.000.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-нд 4.460.000 төгрөг тус тус төлсөн. Энэ мөнгийг маргаанд хамаарах зээлийн хүүд тооцохоор талууд тохирч тусгасан.

-2021 оны 12 дугаар сарын 03-нд 4.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 09-нд 5.460.000 төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй хэдий ч нэхэмжлэгч маргаанд хамаарах энэ зээлд хүлээн авснаар зээлийн хүүгийн тооцоололд тусгасан тул төлсөнд тооцно.

-Баримтаар хариуцагчаас 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөгийг төлсөн. Үүнийг охин Э.Халиуны зээлд 4.000.000 төгрөгийг харин маргаанд хамаарах энэ зээлд 1.000.000 төгрөгөөр тооцсон. Тухайн өдөр дахин мөнгө төлөгдөөгүй.

Дээрх мөнгийг нэгтгэвэл энэ зээлд төлсөн 48.300.000 төгрөгтэй тохирсон.

б/Харин 2021 оны 11 дүгээр сарын 24-нд салгаж хоёр удаагийн гүйлгээгээр 2.880.000 төгрөг, 360.000 төгрөгөөр шилжүүлснийг нэгтгэж 3.240.000 төгрөгөөр Э.Халиуны зээлд тооцохоор тусгасан.

-2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 3.240.000 төгрөг төлснийг Э.Халиуны зээлд тооцохоор тохирсон.

- 2022 оны 3 дугаар сарын 30, 31-нд шилжүүлсэн 2.000.000 төгрөг, 1.240.000 төгрөгийн гүйлгээг нэгтгэж 3.240.000 төгрөгийг Э.Халиуны зээлд тооцохоор тооцоонд бичсэн. Хэрэгт авагдсан дансны гүйлгээнд энэ өдрүүдэд өөр гүйлгээ хийгдээгүй.

-2023 оны 6 дугаар сарын 22-нд 7.000.000 төгрөг шилжүүлснийг Э.Халиуны зээлд тооцож хасахаар тохирсон байна.

-2022 оны 5 дугаар сарын 06-нд 3.240.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 27-нд 5.000.000 төгрөг тус тус төлсөн баримтгүй ч энэ мөнгийг Э.Халиуны зээлд хүлээн авснаар тооцоо хийсэн.

Улмаар хариуцагчаас төлсөн дүнгээс 32.000.000 төгрөгийг Э.Халиуны зээлд тооцжээ.

Тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01304 дүгээр шийдвэрт Э.Халиуны зээлд нийтдээ 32.000.000 төгрөг төлөгдсөн, үүнд маргаагүй гэж үндэслэх хэсэгтээ дурдсан нь хэрэгт баримтаар ирүүлсэн Э.Халиунаагийн зээлийн эргэн төлөлтийг тооцсон тооцоолол дах төлбөр төлсөн үнийн дүнтэй тохирч байна. Иймд хамаарал бүхий этгээд болох охин Э.Халиуны зээлийн төлбөрт төлсөн тухайн мөнгийг энэ зээлийн гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлгүй гэж үзлээ. /хх 135-139/

в/харин дансны хуулгаар хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4.000.000 төгрөгийг төлсөн, энэ мөнгийг аль ч зээлд тооцоогүй, оруулаагүй байх тул шүүх энэ мөнгийг маргаанд хамаарах зээлд төлөгдсөн дүнд оруулна. /хх 107/

г/Хариуцагчийн хариу тайлбарт дурдсан 2022 оны 01 дүгээр сарын 24-нд 1.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 28-нд 3.000.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-нд 3.000.000 төгрөг тус тус төлсөн баримт авагдаагүй тул үндэслэлгүй.

Иймд энэ зээлд 52.300.000 төгрөг /48.300.000 +4.000.000/ төлөгдсөн гэж үзнэ.

Гэрээгээр тохирсон хугацаанд төлбөл зохих хүү 127.280.000 төгрөг, үүнээс төлсөн 52.300.000 төгрөгийг хасвал хүүгийн үлдэгдэл 74.980.000 төгрөг байна.

6.Хариуцагчаас зээлийн хүүгийн хэмжээ хэт их үндэслэлээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т зааснаар багасгах хүсэлт гаргасан.

Хэргийн баримтаар талууд зээлийн хүүгийн хэмжээг 2,2 хувь, 1,8 хувь байхаар гэрээгээр тохиролцсон, дээрх хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна нийт зээлийн дүнтэй хүүг харьцуулах замаар багасгах үндэслэлгүйг дурдав.

Түүнчлэн зээлдүүлэгч энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж, их хэмжээгээр хүү алданги авч байгаа нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй гэж хариуцагч тайлбарласан. Гэвч талуудын хоорондох гэрээ Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдахаас өмнөх цаг хугацаанд байгуулагдсан тул шүүх хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.

7.Зээлийн гэрээний 3.7-д хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон, уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч мөн зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

Алдангийг зээлийг эргүүлж төлөх ёстой 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 -т заасан Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаас хэтэрч байх тул нийт төлбөл зохих алданги 249.863.281 төгрөг байна. /424.746.562+74.980.000=499.726.562 *0,5%=2.498.632 *287=717.107.384, ИХ 232.4/

Гэвч шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан, хариуцагчийн өөрөөс үл хамаарах шалтгаанаар барилга баригдаагүйгээс төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тухай тайлбарыг хүлээж авч нийт алдангийн хэмжээг 70 хувиар тооцон багасгаж 174.904.296 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх бүгдийг нэгтгээд хариуцагч нараас үндсэн зээл 424.746.562 төгрөг, хүү 74.980.000 төгрөг, алданги 174.904.296 төгрөг, нийт 674.630.858 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан бичгээр хийх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ тул үүргийн гүйцэтгэлийг хангуулав.

9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар д.у , б.Э нараас 674.630.858 /зургаан зуун далан дөрвөн сая зургаан зуун гучин мянга найман зуун тавин найман/ төгрөг гаргуулж ч.м д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87.138.712 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг д.у гийн өмчлөлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж ,, 3 тоотод байрлах 224,12 мкв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай хөрөнгө, б.Э ын өмчлөлийн Ү-,, дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж ,, 4 тоотод байрлах 70 мкв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.037.000 төгрөг улсын орлогод хэвээр, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 3.601.304 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2024/03749

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, ч.м -н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, д.у Эрдэнэбаатар -д холбогдох

761,769,570 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ч.м -н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

Хариуцагч д.у Эрдэнэбаатар -н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3. 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ