Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2024/00369

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн ******* тоотод оршин суух, Ж******* овогт О*******гийн Э*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1 Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Намайг Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар 1981 оны 05 дугаар сараас оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сар дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар лавлагаа, түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 440 дугаартай албан бичиг, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, иргэн Д.Б*******, Л.Д, Д.Ж нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймгийн Мянгад сумын засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

4.Шүүхээс гэрч Д.Дын мэдүүлэг, түүний дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Жы мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэр, Ховд аймгийн Засаг даргын цэргийн штабын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн районоос онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 580 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-15 (А), ХААТР-1 (А), хаягийн хуудас №7, ХААТР-21 (А) маягтууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 676 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (Б), ХААТР-11 (Б) маягтууд зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагч О.Э*******ын шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 580 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтад “ажилладаг байгууллага” хэсэгт “Модны үйлдвэрт” гэж, “цех тасаг бригад” хэсэгт “угсаргааны цех” гэж, “эрхэлдэг ажил” хэсэгт “мужаан” гэж,

3.2.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 676 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 (Б) маягтад “11.эцгийн овог нэр” хэсэгт “О******* Э*******” гэж, “эрхэлдэг ажил” хэсэгт “мужаан” гэж бичигджээ.

3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

Гэрч Д.Дын шүүхэд гэрчээр өгсөн “...О.Э******* нь манай Мод боловсруулах үйлдвэрт анх 1981 онд суурин машинистаар ажиллаж эхэлсэн бөгөөд он хүртэл ажилласан. Ингээд онд цэргийн албанд татагдаж, онд цэргээс халагдаж ирээд Мод боловсруулах үйлдвэрт суурин машинистаар ажилласан. Манай модны үйлдвэр тарах хүртэл О.Э******* бид 2 хамт ажиллаж байсан...” гэх,

гэрч Д.Жы шүүхэд гэрчээр өгсөн “...О.Э******* нь манай Мод боловсруулах үйлдвэрт анх 1981 онд мужаанаар анх ажиллаж эхэлсэн бөгөөд он хүртэл ажилласан. Ингээд онд цэргийн албанд татагдаж, онд цэргээс халагдаж ирээд Мод боловсруулах үйлдвэрт суурин машинистаар ажилласан. Манай модны үйлдвэр тарах хүртэл О.Э******* бид 2 хамт ажиллаж байсан” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

Иймд дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4.Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Хугацаат цэргийн алба хаасны лавлагаагаар О*******гийн Э******* нь оны 06 дугаар сарын 13-ны өдөр цэрэгт татагдаж, оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан байна.

5.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар О.Э******* нь 1990-2000 оныг дуустал ажилласан жилээ тооцуулж нөхөн авсан байна.

6.Хавтаст хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 440 дугаартай албан бичиг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, Ховд аймгийн Засаг даргын цэргийн штабын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн районоос онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 580 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-15 (А), хаягийн хуудас №7 маягтууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 676 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (Б) маягтууд, Ховд аймгийн Мянгад сумын засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай албан бичиг зэрэг нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй тул, иргэн Д.Б*******, Л.Д, Д.Ж нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд нь хэрэгт ач холбогдолтой боловч нотлох баримтын шаардлага хангаагүй тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн О.Э*******ыг Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1981 оны 05 дугаар сараас оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж******* овогт О*******гийн Э*******ын Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1981 оны 05 дугаар сараас оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН