| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2017/00040/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2017-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 42
Т О ГТ О О Х нь:
1. Б.Б, Н.Н, Б.Б нарыг xууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б уул уурхайн ашиглалт, технологийн инженерийн, шүүгдэгч Н.Н, Б.Б нарыг цахилгааны инженерийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б, Н.Н, Б.Б нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Н, Б.Б нарт оршин суух газар, ажлаа өөрчилбөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Н, Б.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс 1.264.250 төгрөг гаргуулан хохирогч Т.Э-д олгосугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 70 хуудас бүхий Нарядын дэвтрийг Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Б өмчлөлийн 21 инчийн SAMSUNG маркийн LCD дэлгэцтэй зурагт нэг ширхэг, хоёр хаалгатай хөлдөөгч нэг ширхэг, шүүгдэгч Б.Б өмчлөлийн 32 инчийн SAMSUNG маркийн LCD дэлгэцтэй зурагт нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, орчин цагийн Мана хөөрөг нэг ширхэг, шүүгдэгч Н.Н-н өмчлөлийн SHARP маркийн зурагт нэг ширхэг, DELL маркийн зөөврийн компьютер нэг ширхэг зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Хохирогч Т.Э нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР