Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
Хэргийн индекс | 153/2024/00095/и |
Дугаар | 153/ШШ2024/00210 |
Огноо | 2024-05-13 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 153/ШШ2024/00210
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, Ерөнхий шүүгч Х.Тасхын, шүүгч Б.Раушан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоот хаягт оршин суух, Х******* овогт Х*******ы Н*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, С******* овогт Сы Хэд холбогдох
“Гэм хорын хохирол 952,525.80 (есөн зуун тавин хоёр мянга таван зуун хорин таван төгрөг наян мөнгө) төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Л.Ж, нэхэмжлэгч Х.Н*******, түүний өмгөөлөгч Д.Алимаа, хариуцагч С.Х, түүний өмгөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Н******* нь нэхэмжлэлдээ: ...замын зардалд нэхэмжилсэн 900,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 700,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн 1, 2 дугаар шүдээ эмчлүүлсэн болон хамар ясны хугарлаа эмчлүүлэх эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
Хохирогч Х.Н*******ын 1, 2 шүдний гэмтлийг тогтоосон шинжээч эмч Б.Цэндхүү, тухайн шүдний гэмтлийг эмчилсэн эмч Б.Ариунтөмөр нарын дүгнэлт тодорхойлолтод шүдний дугаар 11, 12 гэж зөрүүтэй бичигдсэнээс болж, эмчилгээний хохиролд төлсөн 750,000 төгрөгийг эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлаар шийдэгдээгүй, мөн шүүх хурлын дараа хамрын гэмтлийг 2023 оны 9 дүгээр сарын 27 ны өдөр Улаанбаатар хотод очсон байхдаа Гурван гал эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал 202,525.80 төгрөг, нийт 952,525.80 төгрөгийг С.Хээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Х.Н******* миний бие хариуцагч С.Хээс 952,525.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч, хариуцагч бид дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
1.Хариуцагч С.Х миний бие 852,525.80 төгрөгийг 2024.09.20-ны өдрийн дотор Х.Н*******ын хаан банкны дугаартай данс руу шилжүүлэх
2.Нэхэмжлэгч Х.Н******* хариуцагч С.Хаас нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж
3.Цаашид дахин гэм хорын асуудлаар маргахгүй
4.Хариуцагч С.Х нэхэмжлэгч Х.Н*******ад хугацаандаа өгөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гаргуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Н******* нь хариуцагч С.Хэд холбогдуулан Гэм хорын хохирол 952,525.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Н*******, хариуцагч С.Х нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Х.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч С.Х нь 852,525.80 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Х.Н*******ын ХААН банкны дугаартай данс руу шилжүүлж, цаашид дахин гэм хорын асуудлаар маргахгүй гэж тохиролцжээ.
3.Нэхэмжлэгч Х.Н*******, хариуцагч С.Х нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Талуудын эвлэрлийг баталсан шүүхийн тогтоолд гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 27,411 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас 852,525.80 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 25,011 төгрөгийн тал хувь болох 12,505.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Зохигчид энэ шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Х.Н*******ын нэхэмжлэлтэй, С.Хэд холбогдох гэм хорын хохирол 952,525.80 (есөн зуун тавин хоёр мянга таван зуун хорин таван төгрөг наян мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Х.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 (нэг зуун мянган) төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч С.Х нь 852,525.80 (найман зуун тавин хоёр мянга таван зуун хорин таван төгрөг наян мөнгө) төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Х.Н*******ын ХААН банкны дугаартай данс руу шилжүүлж, цаашид дахин гэм хорын асуудлаар маргахгүй гэж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 27,411 (хорин долоон мянга дөрвөн зуун арван нэг) төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч С.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 12,505.5 (арван хоёр мянга таван зуун таван төгрөг 5 мөнгө) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН
ШҮҮГЧ Б.РАУШАН