| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/04835/И |
| Дугаар | 181/ШШ2024/03793 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/03793
| 2024 10 10 | 181/ШШ2024/03793 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .............. тоотод байрлах, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Г.у г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А.. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.у г эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Т ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сайн Интернэшнл ХХК-тай 23/115 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ззэлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, гэрээний үүрэгт 3.037.770 төгрөг, зээлийн хүү 410.418 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 65.267 төгрөг, нийт 3.513.455 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 101/Ш32024/16171 тоот захирамжаар Иргзний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Г.у г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, Бараа хүлээлгэн өгсөн акт, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны гэрээ, зээл хүсэгчийн анкет, барааны нэхэмжлэх, бараа хүлээлгэн өгсөн акт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 184/Ш32024/16171 тоот шүүгчийн захирамж, зэргийг ирүүлжээ.
Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т ХХК нь Г.у г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас Т ХХК, нөгөө талаас Г.у нар харилцан тохиролцож, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээ болон зээл хүсэгчийн анкет, хур системийн лавлагаанд түүний хаягийг Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Туул ферм, 1 дүгээр гудамж 1а тоот гэж тусгажээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/Ш32024/16171 тоот шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүрэг, 20 хороо, туул ферм, 1 дүгээр гудамж 1а тоот хаягт Г.у бүртгэлтэй боловч оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.Шүүхээс дээрх хаягийн дагуу 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дахин мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй талаар харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.у гийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Г.У/Регистрийн дугаар: э../-г эрэн сурвалжилсугай.
2.Г.у /сүүлийн хаяг: ... тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уя. А.А., холбоо барих утас:80. 99.6/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ