Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2024/00377

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын 5 дугаар (*******) багт үйл ажиллагаа явуулдаг, “А******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “Си ******* ******* *******” ХХК,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* баг, Ховд аймгийн ******* д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: "Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2,780,000 (хоёр сая долоон зуун наян мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Авга ач *******" ХХК нь барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. "Си ******* ******* " ХХК-тай 2020 оны 06 сарын 20-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээ байгуулах үед 2020 оны 06 сард "Ховд" нисэх Б, миний танил н.Г хамт ******* багт байрлах манай барилгын материалын үйлдвэр дээр ирж уулзсан. Тухайн үед н. Б нь "Си ******* ******* " ХХК-ийн нэр дээр Ховд аймгийн ******* сумын *******чигт багт Халуун усны барилгын тендер авсан барилга барьж байгаа хучилтын нүхтэй хавтан зээлээр өгч туслаач гэж "Си ******* ******* " ХХК-ийн гэрээ авч ирээд н.Б 12 тоо ширхэгээр хучилтын нүхтэй хавтан авч явсан. Нийт 5.280.000 төгрөгний хавтан зээлээр худалдаж авсан бөгөөд үүнээс 2.500.000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 2.780.000 төгрөгний хавтангийн мөнгө өгөөгүй байна. "Авга ач *******" ХХК, "Си ******* ******* " ХХК-тай 2020 оны 06 сарын 20-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр Хоёр. Гэрээний зүйл, ХНХ 59.12 загварын 12 του ширхэг, нэгжийн үнэ 440.000, нийт 5.280.000 төгрөгний хучилтын нүхтэй хавтан авсан. Гэтэл хариуцагч "Си ******* ******* " ХХК-ийн захирал Г.Э, Б ******* нь Худалдах, худадан авах гэрээний Тав. Худалдан авагчийн эрх үүрэг, 5.3 Худалдан авагч нь барааны төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл 2.780.000 төгрөг өгөхгүй байх тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Зохигчид эвлэрлийн гэрээндээ: "А******* *******" ХХК-нийн нэхэмжлэлтэй, "Си ******* ******* *******" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч бид дараах нөхцөлөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгууллаа.

1.Хариуцагч "Си ******* ******* *******" ХХК-нийн гүйцэтгэх захирал Г.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б нь 280,000 төгрөгийг гаргуулахаас татгалзлаа.

2.Хариуцагчийн төлөөлөгч нь 1,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулна.

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б нь хариуцагч Ховд аймгийн нисэх буудлаас 2,780,000 төгрөгийг гаргуулахаас татгалзлаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.“А******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, “Си ******* ******* *******” ХХК, Ховд аймгийн ******* д холбогдох, "Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2,780,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн төлөөлөгч Г.Э ******* эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б нь 280,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч "Си ******* ******* *******" ХХК-нийн гүйцэтгэх захирал Г.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 1,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б нь хариуцагч Ховд аймгийн нисэх буудлаас 2,780,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, тохиролцжээ.

3.Нэхэмжлэгч, хариуцагч *******ын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч “А******* *******” ХХК-нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,430 төгрөгийн тал хувь болох 29,715 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “Си ******* ******* *******” ХХК-ас 29,715 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “А******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, “Си ******* ******* *******” ХХК, Ховд аймгийн ******* д холбогдох, "Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2,780,000 (хоёр сая долоон зуун наян мянган) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б нь 280,000 (хоёр зуун наян мянган) төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч "Си ******* ******* *******" ХХК-нийн гүйцэтгэх захирал Г.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 1,000,000 (нэг сая) төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, үлдэгдэл 1,500,000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б нь хариуцагч Ховд аймгийн нисэх буудлаас 2,780,000 (хоёр сая долоон зуун наян мянган) төгрөгийг гаргуулахаас татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,430 (тавин есөн мянга дөрвөн зуун гучин) төгрөгийн тал хувь болох 29,715 (хорин есөн сая долоон зуун арван таван) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч "Си ******* ******* *******" ХХК-ас 29,715 (хорин есөн сая долоон зуун арван таван) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А******* *******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                     М.ЭРДЭНЭ-ОЮУН