Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2024/00385

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,

Нэхэмжлэгч: Баян-******* аймгийн ******* сумын 8 дугаар багт оршин суух, Ж******* ******* овогт С*******ын А*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* суманд оршин суух, З******* овогт Б*******ийн Эод холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: "7,440,000 (долоон сая дөрвөн зуун дөчин мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.А******* нь Баян-******* аймгийн ******* сумд барилгын материалын бөөний худалдаа эрхэлдэг. Хариуцагч нь 2023 оны онд нийт 7,440,000 төгрөгийн барааг зээлээр худалдан авсан бөгөөд 2023 онд багтааж төлж өгөхөө илэрхийлж гарын баримт бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Б.Эоос зээлээр бараа худалдан авсны үлдэгдэл төлбөр болох 7,440,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,600,000 төгрөг гаргуулахаар багасгажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч С.А******* нь хариуцагч Б.Эод холбогдуулан “2,600,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,990 төгрөгөөс 105,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,600,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56,550 төгрөгийн тал хувь болох 28,275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Эоос 28,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

4.Хариуцагч Б.Э нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.А*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эод холбогдох, "7,440,000 (долоон сая дөрвөн зуун дөчин мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, “2,600,000 (хоёр сая зургаан зуун мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн багасгасан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,990 (нэг зуун гучин гурван мянга есөн зуун ерэн) төгрөгөөс 28,275 (хорин найман мянга хоёр зуун далан таван) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Эоос 28,275 (хорин найман мянга хоёр зуун далан таван) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.А*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН