| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0368/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/01 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогч П.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М-д холбогдох эрүүгийн 1738003390164 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Л.Н,
Шүүгдэгч Л.Н нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой Мөрөн сумын 2 дугаар багийн ... тоотод иргэн П.О-тэй ахынхаа хүүхдийг авна гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хэвлий, баруун гуянд цус хуралт, баруун хацар, доод уруулд зулгарсан шарх, цээж, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Н нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой Мөрөн сумын 2 дугаар багийн ... тоотод иргэн П.О-тэй ахынхаа хүүхдийг авна гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хэвлий, баруун гуянд цус хуралт, баруун хацар, доод уруулд зулгарсан шарх, цээж, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Л.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой 4-5 цагийн үед төрсөн ах Батмөнхийн хүү Идэрсайханыг авахаар Мөрөн сумын 2-33-10 тоотод манай бэр эгч байсан Оюун-Эрдэнийн дүү Оюунбаатарынд очсон. Тэдний хашаанд манай бэр эгч байсан Оюун-Эрдэнэ хүүхдүүд болон ээжийнхээ хамт байшинд нь байдаг байсан. Би төрсөн дүү Нямцэцэг болон түүний нөхөр Ганбаагийн хамт очсон юм. Бид нар тэднийд хүргэн дүү Ганбаагийн машинаар очсон. Ганбаагийн 2 хүүхэд цуг явсан юм. Би Оюунбаатарынд орж идээ идчихээд гарсан. Тэгээд тэднийхээс гараад Оюун-Эрдэнийнд орж Батмөнх ахын хүү Идэрсайханыг авч хөдөө явах гэсэн юм гэхэд Оюун-Эрдэнэ ирээд удаагүй байна, хэд хоногтоо эндээ байж байг гэхээр нь би ахынхаа хүүхдийг аваад явмаар байна, чи яахаараа явуулдаггүй юм бэ, чи өөрөө хаяад явдаг л биздээ гээд хэрүүл маргаан болсон. Энэ асуудал Оюун-Эрдэнийн амьдарч байсан зуны жижиг байшингийн үүдэнд болсон. Бид 2 хэрэлдэж маргалдаж байтал Оюун-Эрдэнэ тэвэрч байсан хүүхдээ тавиад миний нүүрлүү цохисон, үснээс зулгаасан, 2 гарын долоовор хуруунаас хазсан. Хүргэн Ганбаа болон дүү Нямцэцэг нар энэ үед хашааны гадаа машин дотроо 2 хүүхэдтэйгээ байсан. Надад Оюун-Эрдэнэтэй хэрүүл маргаан хийх өөр шалтгаан байгаагүй. Хүүхдээс л боллоо. Уг нь манай ахын хүүхдүүд манайхаар ирж очоод явдаг юм. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би нөхөр Л.Батмөнхтэй 2007 онд гэр бүл болсон юм. Манайх 4 хүүхэдтэй би нөхрөөсөө тусдаа амьдраад 2 жил болж байна. Албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй юм. Би одоо хүүхдүүдтэйгээ 2-33-10 тоотод түр оршин суудаг юм. 2017.10.23-нд 17:00 цагийн үед би тус тоотод буюу төрсөн дүү Оюунбаатарынд хүүхдүүдтэйгээ байж байтал манай нөхрийн төрсөн дүү Ням-Очир, Нямцэцэг нар ирсэн. Тэр 2 манай бага хүү Идэрсайханыг авна гэж ирсэн. Би тэд нарт хүүхдээ өгч явуулахгүй гэхэд Ням-Очир би ахынхаа хүүхдийг авна, чи тэжээж чадахгүй гээд зодсон. Ням-Очир миний үснээс зулгааж хэвлийрүү өшиглөсөн. Нямцэцэг тухайн үед нөхөр Ганбаагийнхаа хамт хараад зогсож байсан. Энэ үед манай дүү Оюунбаатар Ням-Очирыг салгаж явуулсан. Ням-Очир намайг зодсонд гомдолтой байна...эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Гэрч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед манай эгч Оюун-Эрдэнэ хашаан дотор гадаа зогсож байтал Ням-Очир чи хаяад явах болохоороо миний дүү нарыг нохойн гөлөг шиг хаяад явдаг юм байсан одоо юу болчихоо вэ гээд цамцнаас нь барьж аваад /заамдаж/ татахад цамц нь тайлагдсан байсан. Тухайн үед манай ээж Өлзийсайхан очиж Оюун-Эрдэнэ эгчийн тэвэрч байсан бага хүүг нь авсан. Дараа нь Ням-Очир зүүн гараараа үснээс нь зулгааж гэдэс, хэвлий, хөлрүү нь өшиглөөд байсан. Би тэр үед салгах гээд очоод бариад автал үснээс нь зуураад тавихгүй байсан. Би арай гэж салгаж аваад байж байтал Ням-Очирын дүү Нямцэцэг орж ирээд эгчийгээ аваад хашаанаас гарсан. Хашаанаас гарсан хойно нь би хашааныхаа хаалгыг түгжсэн. Тэгтэл Ням-Очир хаалга нүдээд чаддаг юм бол гараад ир муу янхан минь гээд байсан. Би хаалган дээр очоод та нар хүн амьтнаас санаа зовдоггүй юм уу, асуудлаа шүүх цагдаагаараа шийдүүл гэсэн чинь яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч М.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг гэртээ сууж байтал манай хашаан дотор Ням-Очир манай охин Оюун-Эрдэнэтэй хэрүүл маргаан хийгээд байхаар нь гартал Ням-Очир Оюун-Эрдэнийг бага хүүгээ тэвэрч байхад нь хувцаснаас нь зуураад авахаар нь би хүүхдийг нь өврөөс нь салгаж аваад гэртээ орсон. Намайг гадаа байх үед Ням-Очир манай охин Оюун-Эрдэнийн үснээс нь зулгааж өшиглөсөн, тэгээд Оюунбаатар эгчийгээ салгаж авсан. Ням-Очирыг дүү Нямцэцэг нь аваад хашаанаас гарсан. Тэгээд манай хүү Оюунбаатар хашааны хаалгаа түгжсэн байхад Ням-Очир хашааны гадаа гараад ир гэж хашгирч байгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч У.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тэгээд хашаан дотор Ням-Очир Оюун-Эрдэнэ эгчтэй хэрүүл маргаан хийгээд орилж хашгираад байсан. Би юу болсон, ямар учраас хэрүүл маргаан хийгээд байсныг нь мэдээгүй. Манай нөхөр хувцсаа гаргаж тохох гэж гараад тэд нарыг болиулж салгаад явуулсан байсан. Би тэр хэрүүл маргаан болж байх үед гэрээсээ гараагүй болохоор болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 644 дугаартай:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Л.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.М-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Л.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч П.Оюун-Эрдэнэ нь эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч нотлох баримтаа ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч П.О- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдав.
Эрүүгийн 1738003390164 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР