| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03836/И |
| Дугаар | 181/ШШ2024/03825 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2024/03825
| 2024 10 14 | 181/ШШ2024/03825 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч:............, ДФ ББСБ ХХК /Регистрийн дугаар:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 1............тоотод оршин суух, Т.э /Регистрийн дугаар:Ф./-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 1.122.807 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Т.э т холбогдуулан гэрээний үүрэгт 1.122.807 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Төмөрбаатар овогтой Эрдэнэчимэг ДФ ББСБ ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГ2123884х тоот зээлийн гэрээ байгуулж 1.499.900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлээр авсан болно. 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 646.195 төгрөг, төлөх ёстой хүү 411.100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53.511 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг, нийт 1.122.807 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 528 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Т.э ээс зээлийн гэрээний үүрэг болох 1.122.807 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжилсэн 1.122.807 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Тус мөнгийг 2024 оны 8 дугаар сарын 25-нд 374.300 төгрөг, 9 дүгээр сарын 25-нд 374.300 төгрөг, 10 дугаар сарын 25-нд 374.300 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК нь Т.э т холбогдуулан гэрээний үүрэгт 1.122.807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1.122.807 төгрөгийг 2024 оны 8-10 дугаар сарын хооронд, сар бүрийн 25-ны өдөр 374.300 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Ийнхүү зөвшөөрсөн явдал Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ДФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.э т холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1.122.807 /нэг сая нэг зуун хорин хоёр сая найман зуун долоон мянга/ төгрөгийг 2024 оны 8-10 дугаар сарын хооронд, сар бүрийн 25-ны өдөр 374.300 төгрөгөөр тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.497 төгрөгийн тавин хувь болох 15.749 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15.748 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 15.748 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ