Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2024/00257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 9 дүгээр хорооны ******* ******* ******* гудамжны ******* тоотод оршин суух, Б******* овогт Л*******гийн Я*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1 Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...намайг Ховд аймгийн сумын дулааны станцад машинистаар 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, мөн Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 06 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг дэмжиж байна. Ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэжээ.

3.Хүсэлт гаргагчаас түүний улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн Б.Э, Д.Л нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, итгэмжлэл, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 148 дугаартай Түр ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн сумын Давшилт нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн сумын ерөнхий боловсролын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3.Шүүхээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 474 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-15 (А), ХААТР-1 (А), хаягийн хуудас №7 маягтууд, Ховд аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны 352 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримт, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 478 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 423 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн сумын Давшилт нэгдлийн даргын 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай Комисс томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн сумын Давшилт нэгдлийн даргын 1985 оны 02 дугаар сарын *******-ний өдрийн 12 дугаартай Ажлаас томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн сумын Давшилт нэгдлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4 дугаартай Комисс томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 148 дугаартай Түр ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1994 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаартай Ажлаас халах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 77 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймаг, хот, районоос 1982 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетын хуулбар зэргийг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагч Л.Я*******гийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Л.Я*******гийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн сумын Давшилт нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын ТУШААХ нь: хэсэгт ...2.Уурын зуухны ...машинистаар ...Л.Я*******...томилон ажиллуулж...гэж,

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 148 дугаартай Түр ажиллуулах тухай тушаалын ТУШААХ нь: хэсэгт ...I.Ховд хотын харьяат Л******* овогтой Я*******г I/VI-ээс шинээр байгуулагдах X бригадад нормчингоор... авч ажиллуулсугай” гэж,

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 423 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1994 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаартай Ажлаас халах тухай тушаалын ...ажлаас халах хүмүүсийн нэрсийг I-р хавсралтаар баталсугай... I-р хавсралтын 1.Л.Я*******...гэж тус тус бичигджээ.

3.2.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 474 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-15 (А) маягтын 1.Бүртгэсэн он, сар, өдөр хэсэгт “1988-12-28” гэж, 13.ажилладаг байгууллага хэсэгт “барилга трест” гэж, 14.эрхэлдэг ажил хэсэгт “ноормчин” гэж,

ХААТР-1 (А) маягтын Ажилладаг байгууллага хэсэгт “Барилга трест” гэж, Ажилд орсон он хэсэгт “1988” гэж тус тус бичигджээ.

Иймд дээрх баримтуудаар Л.Я*******г Ховд аймгийн сумын дулааны станцад 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал машинистаар, Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 06 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4.Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар Л*******гийн Я******* нь 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр цэрэгт татагдаж, 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдсан байна.

5.Л.Я******* нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхөн тооцуулалтад хамрагдаагүй байна.

6.Хавтаст хэрэгт авагдсан овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн сумын ерөнхий боловсролын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай албан бичиг, хаягийн хуудас №7, Ховд аймгийн сумын Давшилт нэгдлийн даргын 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай Комисс томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн сумын Давшилт нэгдлийн даргын 1985 оны 02 дугаар сарын *******-ний өдрийн 12 дугаартай Ажлаас томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн сумын Давшилт нэгдлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4 дугаартай Комисс томилох тухай тушаалын хуулбар зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул, иргэн Б.Э, Д.Л нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Л.Я*******г Ховд аймгийн сумын дулааны станцад 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал машинистаар, Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 06 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Л*******гийн Я*******г Ховд аймгийн сумын дулааны станцад 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал машинистаар, Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 06 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН