| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00424/И |
| Дугаар | 140/ШШ2024/00386 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 140/ШШ2024/00386
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* *******, ******* *******, ******* ******* ******* ******* ᠌᠋᠌᠋᠋᠋ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, сум, ******* баг, ын хэсэг гудамж, тоотод оршин суух ын д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,241,994 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч. нь "******* "-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 12 сарын 07-ны өдөр тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ч. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 04 сарын 09-ний өдөр сарын 2,0% хүүтэй 900,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Ч. нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Ч. зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 900,000 төгрөг, зээлийн хүү 474,607 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,494 төгрөг нийт 1,464,102 төгрөг гаргуулахаар байна. ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Ч.ас зээлийн гэрээний үүрэгт 1,464,102 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие "******* " -ны нэхэмжлэлтэй танилцлаа. Уг 1,464,102 төгрөгийг эцэг эх бид нар төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "******* нь хариуцагч Ч.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,464,102 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие "******* " -ны нэхэмжлэлтэй танилцлаа. Уг 1,464,102 төгрөгийг эцэг эх бид нар төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 876 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 12.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. "******* " -ны нэхэмжлэлтэй хариуцагч Ч.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,464,102 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,188 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 19,188 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч компанид олгосугай.
. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ