| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00443/И |
| Дугаар | 140/ШШ2024/00387 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 140/ШШ2024/00387
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,
Нэхэмжлэгч: аймаг ******* сум ******* багт байрлах аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн ******* сумын ******* багийн ******* жаргалант 1-р гудамжны ******* тоотод оршин суух ******* овгийн ын т холбогдох
Хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохирол 5,180,875 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч аймгийн *******ын ******* нь нэхэмжлэлдээ: , ын яамны харьяа - ын газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т. нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар тус байгууллагын бичиг хэрэг, нярав ажилтай Р.ыг үүрэгт Уг шийдвэрийг Р. нь эс зөвшөөрч , ын яам- - ын газрын захиргааны даргын 2017 оны 03-р сарын 14-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна... , ын яам - ын газрын захиргааны бичиг хэрэг, нярваар ажиллаж байсан Р.ыг ажлаас чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан Т.аас 5.180.875 (таван сая нэг зуун наян мянга найман зуун далан таван) төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж өгнө үү. *******ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт "******* төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл" чөлөөлөгдөхөөр заасан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т. нь аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. 5,180,875 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч аймгийн *******ын ******* нь хариуцагч Т.т холбогдуулан хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохиролд 5,180,875 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т. нь аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. 5,180,875 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч аймгийн *******ын ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Т.ын төлөх 1,733,270 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 97,844 төгрөгийн 50 хувь болох 48,922 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Т.т холбогдуулан хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохирол 5,180,875 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч аймгийн *******ын ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Т.аас 48,922 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ