Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/04815

 

2024 09 26

184/ШШ2024/04815

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, ****************, ******************************** тоотод оршин суух ******* овогтой **************** /РД:****************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, ****************, ******************************** тоотод оршин суух Б******* овогтой **************** /****************/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох орон сууцыг хүүхдүүд болон өөрийн өмчлөлд үлдээх тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.**************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Н.**************** би 2008 онд Ганболд овогтой ****************тай танилцаж, улмаар хамт амьдрах хугацаанд 2009 оны 07 сарын 16-нд **************** овогтой **************** төрж, 2012 оны 01 сарын 07-нд хүү ****************төрсөн. 2015 оны 07 сарын 16-нд хүү ****************төрсөн. 2017 оны 04 сарын 24-нд ****************төрсөн. 2020 оны 10 сарын 03-нд ****************төрсөн бид 5 хүүхэдтэй. Нөхөр Г.**************** нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цаашид хамт амьдрах боломжгүй байгаа ба хүүхдүүд нь эх Н.**************** миний асрамжинд байна. Иймд Г.**************** Н.**************** нарын Гэрлэлтийг цуцалж, хүүхдүүд болох Н.****************, ****************, ****************, ********************************нарыг эхийн асрамжинд үлдээж эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Дундын эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ******************************** /18082/ ******************************** тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.**************** болон хүүхдүүдийг үлдээж өгнө үү" гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.**************** нь хариуцагч Г.****************т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох орон сууцыг хүүхдүүд болон өөрийн өмчлөлд үлдээх нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

 

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШЗ2024/17061 дугаар захирамжаар ...хариуцагчийн хүсэлтээр гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

 

Талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр. Эвлэрүүлэн зуучлалын хамтарсан уулзалтын явцад гэрлэгчид харилцан ярилцаж хэн аль алдаа дутагдалаа ойлгон ухамсарлаж хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхээр эвлэрсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1**************** дугаар зүйлийн 1****************.3-т Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Мөн шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахаар хуульд зохицуулсны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрүүлэх арга хэмжээг авахуулахаар хэргийг түдгэлзүүлж улмаар талууд эвлэрсэн нь хуульд нийцэж байна.

 

Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гэрлэгсэд болон хүүхдийн эрх ашигт нийцэж байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн маргаан бүхий нэхэмжлэлийг хэн аль нь шүүхэд гаргахад энэ захирамж саад болохгүй болохыг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 1**************** дугаар зүйлийн 1****************.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Нэхэмжлэгч ****************нэхэмжлэлтэй хариуцагч Г.****************т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрлэгчид харилцан ярилцаж хэн аль нь алдаа дутагдлаа ойлгон ухамсарлаж хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхээр эвлэрэв гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Зохигч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй бөгөөд гэр бүлийн маргаанд талууд харилцан тохиролцож, эвлэрсэн нь энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ