Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 140/ШШ2024/00388

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,

Нэхэмжлэгч: Завхан аймаг ******* сум ******* багт байрлах Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* 1-р гудамжны ******* тоотод оршин суух овгийн ын т холбогдох

Хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учирсан хохирол 1,733,270 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын ******* нь нэхэмжлэлдээ:  орчин, ын яамны харъяа - Завхан ын газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т. нь 2017 ны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б\43 дугаартай тушаалаар тус байгууллагийн жолооч ажилтай Тыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.Уг шийдвэрийг Т. нь эс зөвшөөрч байгаль орчин, ын яам, -Завхан ын газрын захиргааны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна орчин, ын яам, -Завхан ын газрын захиргааны жолоочоор ажиллаж байсан Т.ыг ажлаас чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан Т.аас 1.733.270 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж өгнө үү.*******ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт ******* төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл чөлөөлөгдөхөөр заасан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т. нь Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. 1,733,260 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын ******* нь хариуцагч Т.т холбогдуулан хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохирол 1,733,270 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т. нь Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. 1,733,260 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Т.ын төлөх 1,733,270 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 42,682 төгрөгийн 50 хувь болох 21,237 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын ******* нь хариуцагч Т.т холбогдуулан хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохирол 1,733,270 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Т.аас 21,237 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Ш.ОДОНЗУЛ