Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/04817

 

2024 09 26

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/04817

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, **************** Өөрийн байр тоот хаягт байрлах, "****************" ХХК /РД:****************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг****************, алтай 2 гудамж **************** тоотод оршин суух, Гантуяа **************** /РД: ****************/-д холбогдох,

 

Гэрээний үлдэгдэл төлбөр 143,820 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **************** ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ****************аас 3505897 **************** нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай компанитай 3505897 тоот "Дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулан 83003330 дугаарыг ашиглаж эхэлсэн бөгөөд тус дугаарын 2021 оны 11, 12 дугаар саруудын ярианы төлбөр болох 95,880 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд үлдэх төлбөр 95,880 төгрөг, гэрээний 8.8-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 47,940 төгрөг нийт 143,820 төгрөгийг ****************аас гаргуулж өгнө үү"гэжээ

 

"****************" ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... "****************" ХХК-ийн нэхэмлэлтэй хариуцагч **************** нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай нэхэмжилсэн төлбөр болох 143,820 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **************** ХХК нь хариуцагч ****************т холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 143,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд **************** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****************т холбогдох гэрээний үлдэгдэл төлбөр 143,820 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч төлбөрөө төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар **************** ХХК-ийн нэхэмжлэлтэй ****************т гэрээний үлдэгдэл төлбөр 143,820 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,965 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 2,482.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **************** ХХКнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      Э.АМИН-ЭРДЭНЭ