| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00454/И |
| Дугаар | 140/ШШ2024/00389 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 140/ШШ2024/00389
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* багт байрлах, ******* *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн, ******* сумын ******* баг ******* ******* ******* тоотод оршин суух гийн т холбогдох,
4.323.040.29 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн овогтой нь ******* *******тай 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулан 6,150,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь Банктай байгуулсан дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн бүрэн төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 527 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г. би ******* *******ны 4,323,040 төгрөгийн нийт зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбар нь хариуцагч Г.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.323.04029 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г. би ******* *******ны 4,323,040 төгрөгийн нийт зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,118 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Г.ээс зээлийн гэрээний үүрэгт 4.323.04029 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42,059 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 42,059 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч компанид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ