| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0006/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/09 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндсэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогч У,
Шүүгдэгч Ц.Лнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Л холбогдох эрүүгийн 1738004580169 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Лнь 2017 оны 12 дугаар сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “White house” зочид буудлын өрөөнд иргэн У-тай маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж биед нь нэг шүдний булгарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Лнь 2017 оны 12 дугаар сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “White house” зочид буудлын өрөөнд иргэн Умаргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Лмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”... Манай хэдэн найзууд “White house” зочид буудалд орсон. Буудлын гадаа Ууганбаяр танихгүй хоёр залуутай маргалдаад зодолдоод тэр хоёртоо зодуулчихсан байж байсан. Би Ууганбаярлуу уурлаад зүгээр харьчихгүй асуудал гаргалаа гээд нэг удаа шанаа руу цохичихоод буудал руу ороод байж байтал араас орж ирээд надтай барилцаж аваад бид хоёр зодолдсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Уын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ”... White house зочид буудлаас гараад хоёр танихгүй залуутай тааралдаад ганц юм гуялаад уучих уу гээд нэгнийх нь куртикнээс хальт татчихсан чинь уурлаад намайг хавсарч унагаагаад дээрээс дэвсээд байсан. Энэ үед Түвшинбаяр ирж салгаад бид буудал руу ортол Ц.Ляасан нь мэдэхгүй намайг 2-3 удаа нүүрлүү цохиод газарт унагааж байгаад дээрээс өшиглөөд байсан. Би хугарсан шүдээ хийлгүүлж авахыг хүсэж байна...Эмчилгээний гарсан зардал 87.200 төгрөг нэхэмжилнэ, мөн цаашид гарах шүдний эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”… White house зочид буудлын гаднаас танихгүй хоёр залууг Ууганбаяраас салгаад байж байхад Ууганбаяр зочид буудал руу яваад орчихсон. Ууганбаярыг зодсон залууг цагдаа иртэл нь барьж байгаад цагдаа ирэхээр нь хүлээлгэж өгчихөөд буудал руу хувцасаа авах гээд ортол У амнаас цус гарсан байхаар нь юу болов гэсэн чинь Ц.Лнамайг цохичихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 тоот
1. Уын биед 1 ширхэг шүдний булгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын 5% тогтонги байдлаар алдагдана гэх дүгнэлт /ХХ-ийн 14 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738004580169 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Ц.Лнь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Лоос 87.200 төгрөг гаргуулж хохирогч Ут олгох нь зүйтэй байна.
Хохирогч У нь цаашид гарах шүдний эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Лоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738004580169 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэг Ц.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Лнь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Л-оос 87.200 /наян долоон мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 23-16 тоотод оршин суух У-т олгосугай.
5. Эрүүгийн 1738004580169 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч У нь цаашид гарах шүдний эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Лоос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР