Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/05098

 

2024 10 10

184/ШШ2024/05098

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ****** баг ********* тоот хаягт оршин суух, Хайтил овогт Түвдийн **************** /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,** дүгээр хороо, ***** дүгээр гудамж, *** тоот хаягт оршин суух, ******** овогт ********ийн **************** /РД:*****/-д холбогдох,

 

19,626,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...2021 оны 12-р сарын 04-ий өдөр PRUIS 20 автомашиныг 16,626,000 төгрөгөөр худалдан авсан. А.**************** нь 2023 оны 06 дугаар сард машины үнэ болох 16,626,000 төгрөгийг төлж дуусгана гэж харилцан тохиролцоод түүнд машинаа өгсөн. Мөн А.****************д өөрийнх нь хүсэлтийн дагуу 3.0 сая төгрөгийг зээлүүлж 5028616160 Хаан банк данс руу нь шилжүүлсэн. Нийт 19,626,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч талтай тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: ...Бид эвлэрч гэрээ байгуулсан гэв.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч тал 19,626,000 төгрөгөөс 8,626,000 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг гэх байдлаар 11 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.**************** нь хариуцагч А.Шажирнтөрд холбогдуулан 19,626,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 8,626,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь үлдэх 11,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 11 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж талууд эвлэрсэн болох нь тэдний тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд Т.****************гийн нэхэмжлэлтэй, А.****************д холбогдох иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагчийн эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу Т.****************гийн нэхэмжлэлтэй, А.****************д холбогдох 19,626,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч тал 19,626,000 төгрөгөөс 8,626,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч үлдэх 11,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 02 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 08 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 256,080 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.****************өөс 190,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.****************д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ