| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00344/И |
| Дугаар | 136/ШШ2024/00375 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 136/ШШ2024/00375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, Дорноговь аймаг Хатанбулаг сум, ** дүгээр баг, **** гэх газар оршин суух, Ж***овогт Ц Б нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.У нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1987 оноос 1992 он хүртэл, 1995 оноос 1998 он хүртэл малчнаар ажиллаж байсан,1998 оноос одоог хүртэл малчнаар ажиллаж байна.Энэ байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаартай архивын тодорхойлолт /хх-3/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-5/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 530 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-6/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 529 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-13/, малын А дансны хуулбар /хх-14-19/, Дорноговь аймаг Хатанбулаг сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11/64 дугаартай тодорхойлолт, гэрч Д.М, Н.Г нарын тодорхойлолт /хх-7, 10/, баримт бичгүүд /хх-8-9, 11-12/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс: Н.Г, Д.М нарыг гэрчээр оролцуулж, тэднээс гэрчийн мэдүүлэг авсан.
Нэхэмжлэгч Ц.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1987 оноос 1992 он хүртэл, 1995 оноос 1998 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэл хоршоо болсон байх ба түүнээс хойш буюу 1998 оноос одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Б Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1987 оноос 1992 он хүртэл, 1995 оноос 1998 он хүртэл хүртэл малчнаар ажиллаж байсан байдал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэл хоршоо болсон байх ба түүнээс хойш буюу 1998 оноос одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа байдлыг тус тус тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
-Нэхэмжлэгч Ц.Б ...Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1987 оноос 1992 он хүртэл, 1995 оноос 1998 он хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Ц.Б...Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1987 оноос 1992 он хүртэл, 1995 оноос 1998 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаартай архивын тодорхойлолт /хх-3/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-5/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 530 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-6/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 529 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-13/, Дорноговь аймаг Хатанбулаг сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11/64 дугаартай тодорхойлолт, малын А дансны хуулбар /хх-14-19/, гэрч Д.М, Н.Г нарын тодорхойлолт /хх-7, 10/, баримт бичгүүд /хх-8-9, 11-12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж овогт Ц Б Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1987 оноос 1992 он хүртэл, 1995 оноос 1998 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэл хоршоо болсон байх ба түүнээс хойш буюу 1998 оноос одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа байдлаа тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ