Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 154

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

            Улсын яллагч Ц.Батзориг,

            Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

            Шүүгдэгч Ч.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шар овогт Чулуунтулгын Ц ид холбогдох эрүүгийн 1726001000036 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Шар овогт Ч.Ц

Шүүгдэгч Ч.Ц  нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12-13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Даравгай” гэх газар хамтран амьдрагч, хохирогч Б.Үүрцайхыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвд, 2017 оны 08 дугаар сарын эхээр мөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Даравгай” гэх газар тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй хүн болох Б.Үүрцайхыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Ч.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Ү-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ч.Ц тай 2016 оны 11 дүгээр сард танилцаад 2017 оны 01 дүгээр сараас хамтран амьдарч байгаа. Дундаасаа хүүхэдгүй. Би өөрөө Ч.Ц тай хамтран амьдрахаасаа өмнө 2 хүүхэдтэй нийлсэн.  ... 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр миний зүрх өвдөөд нойр муутай хоносон. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө ямаагаа саах гээд гараад явсан хойгуур Ч.Ц  гэрт байсан 10 литртэй монгол архийг талд нь оруулаад уучихсан согтуу байхаар нь Ч.Ц ийг яагаад өглөөгүүр архи ууж байгаа юм бие өвдөөд байхад гэхэд Ч.Ц  уурлаад гэрийн хаалгыг дотор талаас нь түгжээд тоононы модон тавиур дээр байсан тогоо, шанагыг авч шидээд, гэрийн хөшигний хоолойг хутгаар тасалсан. Энэ үед Ч.Ц ийн ээж нь гэрийн хаалга нүдээд байсан. Би гэрийн хаалгыг босч онгойлгох гэхээр Ч.Ц  гартаа хутга барьчихаад намайг босвол ална гээд байхаар нь би хаалга онгойлгож өгч чадаагүй. Тэгээд гэрийн хаалганы түгжээг хадам ээж Л.Энхтуяа эвдээд ороод ирсэн. Тэгсэн тогооны тавиур дээр байсан даршилсан хөмүүлтэй варианы 3 шилийг Ч.Ц  над руу шидээд нэг варианы шилтэй хөмүүл нь миний баруун талын шанаа хэсэгт цохиод варианы шил нь хагарсан. Миний нүүрнээс цус гараад байсан. ... Хадам ээж Л.Энхтуяа сумын эмнэлэгт утсаар хэлсэн. Тэгээд сумаас Туяа эмч ирээд баруун хацар дээр 6-7 оёо тавьсан. 2017 оны 04 дүгээр сарын эхээр Ч.Ц  нь архи уучихаад надад агсам тавиад байхаар нь дуугараагүй. Тэгсэн сумын төвд байдаг аавынхаа гэрт гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжээд хоолой боож улайлгаад, баруун шанаа хэсэгт гутлаараа өшиглөсөн. Тэгээд баруун шанаа хавдчихаар нь хүнд хэлээгүй. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Би Ч.Ц ид зодуулсан талаар хэнд ч юу ч хэлээгүй. 2017 оны 08 дугаар сарын эхээр Гучин-Ус сумын 3 дугаар багт манай бага хүү Ү.Баянжаргал, Ч.Ц  бид гурав айлын малнаас малаа ялгачихаад тууж явтал Ч.Ц  уурлаад байсан. Тэгээд Ү.Баянжаргалаар хонио туулгаад би, Ч.Ц тай мотоцикльтой явж байгаад мал, айлын малтай нийлүүллээ, намайг хөдлөхгүй байна гээд барьж явсан шилбүүрээр зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Зүүн шанаа тухайн үедээ хавдсан. Манай хүү Ү.Баянжаргал мэднэ. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

Гэрч Л.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би гэр дотроо өмдний уранхай оёод сууж байтал манай 2 хүүхэд урд гэртээ маргалдаад байсан. Тэгээд би тэсэлгүй гэрт нь яваад ортол хоорондоо бие биелүүгээ юм шидээд байсан. Гэтэл миний хүү Ч.Ц  тавиур дээр байсан шил аваад шидсэн чинь чих хавьцаа оночихсон. Тэгээд би уур хүрээд Ч.Ц ийг загнаж, цохиж байгаад ухаан алдаад уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23, 25-26 дугаар хуудас/,

Гэрч Ц.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Б.Үүрцайхыг үзэхэд ухаантай, асуусан асуултад ганц нэгээр хариулна, амин үзүүлэлтүүд хэвийн байхаар нь цус гоожсон шархыг үзэхэд баруун талын шанаанд 3-4 хуруу орчим урт, 1-2 см гүн зүсэгдсэн шарх байсан. Уг шархнаас цус нэлээн гоожиод цус нь бүлэгнэчихсэн байсан. Шархыг цэвэрлээд ...дарж боосон. ...Тэгээд сумын эмнэлэгт тээвэрлэж авчраад ирсэн хойно нь 7-8 оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ү.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын эхээр л байсан юм өдрийг нь сайн санахгүй байна. Тэр өдөр манай хонь айлын хоньтой нийлчихээд ах Ч.Ц , ээж Б.Үүрцайх бид 3 хонио ялгаад буцаад явж байснаа би мал руу чулуу шидсэн чинь Ч.Ц  ах яагаад хөл рүү нь чулуу шидээд байгаа юм бэ гэхээр нь ... би уурлаад цаашаа явсан хойгуур манай ээж Б.Үүрцайх, ах Ч.Ц  хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгж байснаа Ч.Ц  ах мотоцикльтойгоо давхиад явчихсан. ... Явчихаар нь би ээж дээр очтол ээж “Ч.Ц  барьж байсан шилбүүр модоороо миний хацар луу цохичихоод явчихлаа...” гэж хэлсэн. ... Тэгээд намайг харахад цохисон гэх газар нь шалбарчихсан байсан. ... 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг сумын төвд байхад ээж Б.Үүрцайх ах Ч.Ц ид зодуулсан гээд сумын эмнэлэг дээр ирсэн юм. Тэгээд намайг эмнэлэг дээр очиход нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32-33  дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 386 дугаартай: “... Б.Ү-н биед 2017 оны 09 дүгээр сарын 25-нд баруун чамархайд шарх, тархи доргилт, дух, баруун мөр, дал, өгзөг, шилбэнд зулгаралт, дал, шилбэ, өвдөг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2017 оны 04 дүгээр cap болон 2017 оны 08 дугаар сард гэмтлээс үүссэн сорви, үлдэц, уршиг тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх

эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Ц ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 239 дугаартай тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг баримтууд /хх-ийн 46-48, 53-55, 71 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.Ц ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Ц ийг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Ц  нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12-13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Даравгай” гэх газар хамтран амьдрагч, хохирогч Б.Үүрцайхыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвд, 2017 оны 08 дугаар сарын эхээр мөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Даравгай” гэх газар тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Үүрцайхыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Үүрцайхын “...Ч.Ц тай 2016 оны 11 дүгээр сард танилцаад 2017 оны 01 дүгээр сараас хамтран амьдарч байгаа. ...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө ямаагаа саах гээд гараад явсан хойгуур Ч.Ц  гэрт байсан 10 литртэй монгол архийг талд оруулаад уучихсан согтуу байхаар нь Ч.Ц ийг яагаад өглөөгүүр архи ууж байгаа юм бие өвдөөд байхад гэхэд Ч.Ц  уурлаад гэрийн хаалгыг дотор талаас нь түгжээд тоононы модон тавиур дээр байсан тогоо, шанагыг авч шидээд, гэрийн хөшигний хоолойг хутгаар тасалсан. Энэ үед Ч.Ц ийн ээж нь гэрийн хаалга нүдээд байсан. Би гэрийн хаалгыг босч онгойлгох гэхээр Ч.Ц  гартаа хутга барьчихаад намайг босвол ална гээд байхаар нь би хаалга онгойлгож өгч чадаагүй. Тэгээд гэрийн хаалганы түгжээг хадам ээж Л.Э эвдээд ороод ирсэн. Тэгсэн тогооны тавиур дээр байсан даршилсан хөмүүлтэй варианы 3 шилийг Ч.Ц  над руу шидээд нэг варианы шилтэй хөмүүл нь миний баруун талын шанаа хэсэгт цохиод варианы шил нь хагарсан. Миний нүүрнээс цус гараад байсан. ... Хадам ээж Л.Э сумын эмнэлэгт утсаар хэлсэн. Тэгээд сумаас Туяа эмч ирээд баруун хацар дээр 6-7 оёо тавьсан. ...2017 оны 04 дүгээр сарын эхээр Ч.Ц  нь архи уучихаад надад агсам тавиад байхаар нь дуугараагүй. Тэгсэн сумын төвд байдаг аавынхаа гэрт гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжээд хоолой боож улайлгаад, баруун шанаа хэсэгт гутлаараа өшиглөсөн. ... 2017 оны 08 дугаар сарын эхээр Гучин-Ус сумын 3 дугаар багт манай бага хүү Ү. Ч.Ц  бид гурав айлын малнаас малаа ялгачихаад тууж явтал Ч.Ц  уурлаад байсан. Тэгээд Ү.Б-р хонио туулгаад би, Ч.Ц тай мотоцикльтой явж байгаад мал, айлын малтай нийлүүллээ, намайг хөдлөхгүй байна гээд барьж явсан шилбүүрээр зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-11/, гэрч Л.Э-н “... Гэтэл миний хүү Ч.Ц  тавиур дээр байсан шил аваад шидсэн чинь чих хавьцаа оночихсон. Тэгээд би уур хүрээд Ч.Ц ийг загнаж, цохиж байгаад ухаан алдаад уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23, 25-26/, гэрч Ц.М-н “... Б.Ү-г үзэхэд ухаантай, асуусан асуултад ганц нэгээр хариулна, амин үзүүлэлтүүд хэвийн байхаар нь цус гоожсон шархыг үзэхэд баруун талын шанаанд 3-4 хуруу орчим урт, 1-2 см гүн зүсэгдсэн шарх байсан. Уг шархнаас цус нэлээн гоожиод цус нь бүлэгнэчихсэн байсан. Тэгээд шархыг цэвэрлээд ...дарж боосон. ...Тэгээд сумын эмнэлэгт тээвэрлэж авчраад ирсэн хойно нь 7-8 оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31/, Насанд хүрээгүй гэрч Ү.Баянжаргалын “... Ч.Ц  ах мотоцикльтойгоо давхиад явчихаар нь би ээж дээр очтол ээж “Ч.Ц  барьж байсан шилбүүр модоороо миний хацар луу цохичихоод явчихлаа...” гэж хэлсэн. ... Тэгээд намайг харахад цохисон гэх газар нь шалбарчихсан байсан. ... 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг сумын төвд байхад ээж Б.Үүрцайх ах Ч.Ц ид зодуулсан гээд сумын эмнэлэг дээр ирсэн юм. Тэгээд намайг эмнэлэг дээр очиход нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32-33/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 386 дугаартай дүгнэлт, /хх-ийн 14/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 36-37/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 38-39/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/, шүүгдэгч Ч.Ц ийг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 41-43/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

            Шүүгдэгч Ч.Ц ид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Хохирогч Б.Ү шүүгдэгч Ч.Ц  нарыг хамтран амьдрагч болохыг болохыг нотлосон хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт хохирогч Б.Үүрцайх хамаарч байгаа болно.

Шүүгдэгч Шар овогт Ч.Ц ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ч.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Ц ид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон хохирогч Б.Үүрцайх нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ч.Ц ид оногдуулсан хөнгөн ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийг хүнд ял болох 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтэн шүүгдэгч Ч.Ц ийн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сараар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  ”энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ. Иймд Шүүгдэгч Ч.Ц  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Ц ид оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Ч.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Үүрцайх нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Ц ид оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ц ид бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Ч.Ц ид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шар овогт Чулуунтулгын Ц ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Шар овогт Ч.Ц ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар Ч.Ц ид оногдуулсан хөнгөн ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийг хүнд ял болох 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтэн Ч.Ц ийн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сараар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц ид оногдуулсан 1  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зааснаар шүүгдэгч Ч.Ц ид оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тэнссүгэй

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Ц ид оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ц ид бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

9.  Шүүгдэгч Ч.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Үүрцайх нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.      

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ц ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.МАНДАХБАЯР