Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 136/ШШ2024/00377

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, Дорноговь аймаг Сайншанд сум, ** дугаар баг, **-р байрны ** тоотод оршин суух, А овогт Б Б нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй,эзгүйд шийдвэрлэж өгнө гэсэн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Дорноговь аймгийн Прокурорын газарт 1987 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл бичиг хүргэгч, үйлчлэгчээр, Дорноговь аймгийн шүүхэд 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нарийн бичгийн дарга, нярваар, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл шүүгчийн туслахаар ажиллаж байсан байдал,

Тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-н өдрийн 237 дугаартай шүүхийн шийдвэрээр эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэн овог Б овогт Ж байсныг А овогт Б болгож өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлснээр А овогт Б Б болсон.

Гэтэл МУИС-ийн бакалаврын диплом, МҮДС-ийн магистрын диплом, хуульчийн гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр зэргийн эзэмшигчийн овог зөрж байгаа тул дээрх баримт бичгүүдийн жинхэнэ эзэмшигчээр Б Б мөн болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 200 дугаартай тодорхойлолт /хх-3/, Дорноговь аймгийн Прокурорын 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар /хх-4/, Дорноговь аймгийн Хууль зүйн хэлтсийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар /хх-5/, цалингийн тооцооны карт /хх-6-9/, Дорноговь аймгийн Шүүхийн даргын 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар /хх10/, Дорноговь аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн даргын 1996 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 66 дугаартай тушаалын хуулбар /хх-11/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн даргын 2004 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар /хх-12/, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа /хх-13/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-14-15/, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн овог нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-16/, 0013028 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-17/, Е20122032 дугаартай Монголын үндэсний дээд сургуулийн магистрын дипломын хуулбар /хх-18-19/, хавсралтын хуулбар, D2000/7721 дугаартай Монгол Улсын их сургуулийн бакалаврын дипломын хуулбар /хх-20-21/, 1815 дугаартай Монголын Хуульчдын холбооны гэрчилгээний хуулбар /хх-22/, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 136/шш2023/00237 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-23-24/, 4401000007 дугаартай Иргэний улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-25/, 648437 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-26-27/, 000116625 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-28-30/, 306037 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-31-32/, гэрч Ц.Н, Б.Д, М.Ч, Л.С, С.Н нарын баримт бичгүүд /хх-44, 52, 55/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс: Ц.Н, Б.Д, М.Ч, С.Н, Л.С нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан, архивын баримт бичгүүдийг шүүлгэсэн.

Нэхэмжлэгч Б.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ...үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь Дорноговь аймгийн Прокурорын газарт 1987 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл бичиг хүргэгч, үйлчлэгчээр, Дорноговь аймгийн шүүхэд 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нарийн бичгийн дарга, нярваар, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл шүүгчийн туслахаар ажиллаж байсан байдал,

МУИС-ийн бакалаврын диплом, МҮДС-ийн магистрын диплом, хуульчийн гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр буюу баримт бичгийн жинхэнэ эзэмшигч Б.Б мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б Дорноговь аймгийн Прокурорын газарт 1987 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл бичиг хүргэгч, үйлчлэгчээр, Дорноговь аймгийн шүүхэд 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нарийн бичгийн дарга, нярваар, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл шүүгчийн туслахаар ажиллаж байсан байдал,

2000 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн D2000/7721 дугаартай МУИС-ийн бакалаврын диплом, 2012 оны E20122032 дугаартай МҮДС-ийн магистрын диплом, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №1815 дугаартай Хуульчийн гэрчилгээ, 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №0013028 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээсэн №648437 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, №306037 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №000116625 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр буюу баримт бичгийн жинхэнэ эзэмшигч Б.Б мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

-Нэхэмжлэгч Б.Б ...Дорноговь аймгийн Прокурорын газарт 1987 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл бичиг хүргэгч, үйлчлэгчээр, Дорноговь аймгийн шүүхэд 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нарийн бичгийн дарга, нярваар, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл шүүгчийн туслахаар ажиллаж байсан байдал,

МУИС-ийн бакалаврын диплом, МҮДС-ийн магистрын диплом, хуульчийн гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр буюу баримт бичгийн жинхэнэ эзэмшигч Б.Б мөн болохыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 200 дугаартай тодорхойлолт /хх-3/, Дорноговь аймгийн Прокурорын 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар /хх-4/, Дорноговь аймгийн Хууль зүйн хэлтсийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар /хх-5/, цалингийн тооцооны карт /хх-6-9/, Дорноговь аймгийн Шүүхийн даргын 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар /хх10/, Дорноговь аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн даргын 1996 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 66 дугаартай тушаалын хуулбар /хх-11/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн даргын 2004 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар /хх-12/, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа /хх-13/, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн овог нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-16/, 0013028 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-17/, Е20122032 дугаартай Монголын үндэсний дээд сургуулийн магистрын дипломын хуулбар /хх-18-19/, хавсралтын хуулбар, D2000/7721 дугаартай Монгол Улсын их сургуулийн бакалаврын дипломын хуулбар /хх-20-21/, 1815 дугаартай Монголын Хуульчдын холбооны гэрчилгээний хуулбар /хх-22/, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 136/шш2023/00237 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-23-24/, 4401000007 дугаартай Иргэний улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-25/, 648437 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-26-27/, 000116625 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-28-30/, 306037 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-31-32/, гэрч Ц.Н, Б.Д, М.Ч, Л.С, С.Н нарын баримт бичгүүд /хх-44, 52, 55/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А овогт ББ Дорноговь аймгийн Прокурорын газарт 1987 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл бичиг хүргэгч, үйлчлэгчээр, Дорноговь аймгийн шүүхэд 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нарийн бичгийн дарга, нярваар, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл шүүгчийн туслахаар ажиллаж байсан байдал,

Мөн хуулийн 135.2, 135.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А овогт Б Б

2000 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн D2000/7721 дугаартай МУИС-ийн бакалаврын диплом, 2012 оны E20122032 дугаартай МҮДС-ийн магистрын диплом, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №1815 дугаартай Хуульчийн гэрчилгээ, 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №0013028 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээсэн №648437 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, №306037 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №000116625 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр буюу энэ баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ