Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2024/05104

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

 

Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ Цогцолбор хаягт байрлах, “****************ББСБ” ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит **** дугаар гудамж, ******тоот хаягт оршин суух, Бариач овогт ****************/РД:****************/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 1,194,827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “****************ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ:

 

... **************** нь “****************ББСБ”-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 07 сарын 07-ны өдөр 1400000644374 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. **************** нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 05 сарын 04-ний өдөр сарын 2,2% хүүтэй 700,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. **************** нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. ****************гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсзн зээл

 

700,000           төгрөг, зээлийн хүү 16,215 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,611 төгрөг нийт

 

1.194.827 төгрөг гаргуулахаар байна. ****************ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын нргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, гээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул ****************гаас зээлийн гэрээний үүрэгт

 

1.194.827 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Зохигчдийн эвлэрлийн гэрээнд ...Хариуцагч нь ’’****************ББСБ” нэхэмжилсэн 1,194,827 төгрөгийг хүлээн зөвшөөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 390,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 390,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 414,827 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “****************ББСБ” ХХК нь хариуцагч ****************д холбогдуулан гэрээний үүрэгт 1,194,827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

 

390,000           төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 390,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 414,827 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 24/3857 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардпага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхпыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд “****************ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****************д холбогдох гэрээний үүрэгт 1,194,827 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “****************ББСБ” ХХК-ийн нэхэмжпэлтэй ****************д   . 1-лг\ллиии \А/ПОГТ 1 1Q4 Ю1 төглөг галпл/лах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 390,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 390,000 төфөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 414,827 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч “****************ББСБ” ХХК-д төлж барагдуулна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,134 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч *********** 17,067 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 17,067 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “****************ББСБ” ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.