Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 133/ШШ2024/00445

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

нэхэмжлэгч: ************ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ************ холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 4,579,680.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 4,579,680.57 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч ********* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ********** нь манай компанитай 2023 оны 01-р сарын 14-ний өдөр № ТО-БЗГ/2023-86086 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,732,800 /хоёр сая долоон зуун гучин хоёр мянга найман зуу/ төгрөгийг сарын 2.79%-ийн хүүтэшээр 12 сарын хугацаатайгаар болон гар утас цахилгаап бараа худалдан авах зориулалгаар зээлж авсан. Зээлдэгч ********** пь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung Galaxy A53 white 128GB загварын гар утас, LG89609HQ загварын тоос сорогч, Elko 32AD9B загварын зурагтыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөод барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь юлох үүрэ1 хүлээсэн билээ. Зээлдэгч *********008,309.83 /Дөрвөн сая наймап мяпга гурван зуун есэн төгрөг наян гурван мөнгө/ төгрөг төлох байснаас, эргэн төлөлт хуваарийн дагуу огг төлөлт хийгээгүй 4,008,309.83 /Дөрвөн сая найман мянга гурван зуун есэн төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийн гөлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчип 600 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцааг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээпий 7.2-т зааспы дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүу, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч ********** нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч************ нь № ТО-БЗГ/2023-86086 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 2,732,800.00 /Хоёр сая долоон зуун гучин хоёр мянга найман зуу/ төгрөг, зээлийн хүү 1,725,680.06 /Нэг сая долоон зуун хорин таван мянга зургаан зуун наян төгрөг зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,200.51 /Нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг нийт 4,579,680.57 /Дөрвөн сая таван далан есэн мянга зургаан зуун наян төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийн зээлийн өртэй болоод байна.

Нэхэмжлэлийн шаардлага Иймд зээлдэгч ********** зээлийн гэрээний үүрэгт 4,579,680.57 /Дөрвөн сая таван далан есэн мянга зургаан зуун наян төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт ********** ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ********** ХХК-иас гар утас болон тоос сорогч, зурагт зэрэг 2,732,800 төгрөгийн эдд зүйлсийг худалдан авсан нь үнэн болно. Зээлийн хугацаанд санхүүгийн боломжгүйгээс төлж барагдуулаагүй учир хүү, алданги тооцсон 4,579,680.57 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бөөн төлж чадахгүй учраас цалин мөнгөний боломжоосоо хуваан төлж 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч ********* ХХК нь хариуцагч *********** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,579,680.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч ********* нь Миний бие *********** ХХК-иас гар утас болон тоос сорогч, зурагт зэрэг 2,732,800 төгрөгийн эдд зүйлсийг худалдан авсан нь үнэн болно. Зээлийн хугацаанд санхүүгийн боломжгүйгээс төлж барагдуулаагүй учир хүү, алданги тооцсон 4,579,680.57 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бөөн төлж чадахгүй учраас цалин мөнгөний боломжоосоо хуваан төлж 2025 оны 05 дугаар сарын 10 гэхэд бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 4,579,680.57 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,225 төгрөгнөөс 44,112.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******** 44,112.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 4,579,680.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********** нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,225 төгрөгнөөс 44,112.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ********* 44,112.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН