Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/60

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 07-ны өдөр                    2022/ДШМ/60                        Хэрлэн сум

 

О.О-, Г.Д-, О.Н-

нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч О.О-, Г.Д-,

Шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д-гийн гаргасан давж заалдах гомдлоор О.О-, Г.Д-, О.Н- нарт холбогдох эрүүгийн 2239000500182 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч О.О-, Г.Д- нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө машин механизм буюу улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл ашиглан Ш.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс ташаан дээрээ гурвалжин тамгатай 14 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, түүнд 14.200.00 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэгт,

Шүүгдэгч О.Н- нь шүүгдэгч О.О-, Г.Д- нарын хулгайлсан 14 тооны үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдсээр байж, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “О” гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ягаан зүсмийн эр үхрийг өвлийн идшиндээ хэрэглэсэн, мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “О” гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улаан халзан зүсмийн үнээний махыг Б.Э-т 600.000 төгрөгөөр зарж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун дарагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч О.О-, Г.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  хэсэгт заасан, шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: “Шүүгдэгч О.О-, шүүгдэгч Г.Д- нарыг “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Н-ыг “Мөнгө угаах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О.О-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Д-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сурШ.Г-ад хамрагдах үүргийг шүүгдэгч О.Н-д тэнсэнгийн хугацаанд хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч О.Н-д анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-с 5.200.000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ш.Г-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-, Г.Д- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч О.О-н эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн “С” маркийн хуучин мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, улсын орлого болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгч Г.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, одоо 5 сартай жирэмсэн, ургийн гажиг тодорхойлох шинжилгээнд хамрагдахад ургийн цусан томролттой байна, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээнд хамрагд гэж хэлсэн. Мөн би бөөрний архаг үрэвсэлтэй.  Цагдан хорих байранд хэвтрийн дэглэм сахиж байна.  Аав минь 54 настай, 2 хүүхдийг минь хардаг. Том хүүхэд маань энэ жил 1 дүгээр ангид орсон. Иймд миний ар гэрийн байдал, эрүүл мэндийн байдлыг маань харгалзан анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Д-гийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэг юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.5 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” үндэслэл тогтоогдохгүй байна.

 Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, ялыг хөнгөрүүлэн оногдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтыг хэргийн үйл баримттай нийцүүлэн үзэхэд О.О- , Г.Д- нар нь тухайн гэмт хэргийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогдсон.

Г.Д-гийн гэрчээр өгсөн анхны мэдүүлэгт тодорхой байдаг хулгай хийх сэдэл зорилгыг Г.Д- анх гаргасан, мал борлуулах асуудлыг Г.Д- ганцаараа зохион байгуулсан тул зүйлчлэл хөнгөрүүлэх боломжгүй гэж прокурорын зүгээс үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Д- нь гэм буруугийн хувьд маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг бөгөөд ял хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотлохоор заасан байдаг.

Гэмт хэргийн сэдэл зорилго О.О-, Г.Д- нарт зэрэг үүссэн эсэх нь эргэлзээтэй.

Хавтаст хэргийн 49-50 хуудсанд Г.Д- гэрчээр “...О.О-той хамт амьдраад удаагүй байсан, О.О- мотоциклтой Батноров сумаас хүнээс мал авна гээд дагуулаад явсан. ...авах малаа малаа аваагүй байж яагаад хүний мал авсан юм бэ гэж асуухад О.О- нөхцөл байдал өөрчлөгдөн хөдөө байсан мал авъя гэж хэлсэн. Тухайн үед өвөл мотоциклтой явж байсан. Цасан дээр буугаад хээр үлдэлтэй биш, аргагүй нөхцөл байдалд ороод үхэр тууж гэрийн гадаа авчирсан нь үнэн” гэж мэдүүлдэг.

Хэргийн нөхцөл байдлыг харахад хоёулаа хулгай хийе гэж ярилцаад явсан зүйл байдаггүй.

Г.Д-гээс “тухайн үед чи больчхож болоогүй юм уу” гэж асуухад “цаснаар би болъё гэж хэлэлтэй биш, цуг явж байсан болохоор үхэр тууж ирсэн. Үхэр туугаад ирсний дараа мөнгөний хэрэг гарсан учир зарахаар тохиролцсон”  гэдэг.

Гэмт хэргийн сэдэл зорилго шүүгдэгч О.О-д байсан учир Г.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг тул шүүгдэгч Г.Д-д ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.

Миний үйлчлүүлэгч 6 сартай жирэмсэн.  Өрх толгойлсон эмэгтэй. Хэрэг болох үед ээж нь хавдраар нас барсан. Өндөр настай аав нь 2 хүүхдийг нь өсгөдөг. Эрүүл мэндийн хувьд 2 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Бөөрний архаг үрэвсэлтэй. Дээрх нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр О.О-, Г.Д-, О.Н- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Шүүгдэгч О.О-, Г.Д- нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө машин механизм буюу улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл ашиглан Ш.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс ташаан дээрээ гурвалжин тамгатай 14 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, түүнд 14.200.00 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг,

 

Шүүгдэгч О.Н- нь шүүгдэгч О.О-, Г.Д- нарын хулгайлсан 14 тооны үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдсээр байж, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “О” гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ягаан зүсмийн эр үхрийг өвлийн идшиндээ хэрэглэсэн, мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “О” гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улаан халзан зүсмийн үнээний махыг Б.Э-т 600.000 төгрөгөөр зарж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун дарагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 12 хуудас/,

 

- Хохирогч Ш.Г-ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хавтаст хэргийн 14 хуудас/,

 

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хавтаст хэргийн 15-16 хуудас/,

 

- Хэнтий аймгийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаартай “Эд зүйл хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл /1 хавтаст хэргийн 18 хуудас/,

 

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 19-22 хуудас/,

 

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 23-24 хуудас/,

 

- Хэнтий аймгийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /1 хавтаст хэргийн 26-27 хуудас/,

 

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 28-30 хуудас/, 

 

- Мал эмнэлгийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 193-197 хуудас/,

 

- “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШД188 дугаартай “С” маркийн мотоциклын зах зээлийн үнэлгээ 500.000 төгрөг байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 35-37 хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022//ШД/17 дугаартай “...14 тооны үхэрний зах зээлийн үнэлгээ 14,200,000 төгрөг байх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 126-128 хуудас/,

 

- Хохирогч Ш.Г-ын “...О.О-, Г.Д- нараас 8.200.000 төгрөгийг хохиролд авсан гомдол саналгүй...” гэсэн тодорхойлолт /1 хавтаст хэргийн 33 хуудас/,

 

- Хохирогч Ш.Г-ын өгсөн: “...би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд

1.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай хар халзан зүсмийн үнээ.

2.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай бэдэртэй хүрэн зүсмийн мухар үнээ,

3.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай хойд хөл нь цагаан улаан зүсмийн үнээ.

4.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай бэдэртэй хүрэн зүсмийн үнээ.

5.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай улаан халзан зүсмийн тугал.

6.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай улаан халзан зүсмийн тугал.

7.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай бэдэртэй хүрэн зүсмийн тугал.

8.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай улаан эрээн зүсмийн тугал.

9.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай сартай ногоон зүсмийн бяруу.

10.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай улаан халзан зүсмийн бяруу.

11.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай сэрвээ цагаан хар зүсмийн .бяруу.

12.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай хар зүсмийн соёолон эр үхэр.

13.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай хөх ягаан зүсмийн эр шүдлэн

үхэр.

14.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай улаан үнээ зүсмийн хөхүүл үнээ зэрэг 14 тооны үхрээ алдаад хайгаад олоогүй. Би алдсан малаа зах зээлийн ханшаар 15.668.000 төгрөгөөр үнэлнэ.

...Би 2 тооны үхрээ Баян-Адарга сумын хэсгийн төлөөлөгчөөс амьдаар нь хүлээж авсан. Г.Д-гийн ар гэрийнхнээс өөрийн алдсан үхэрнийхээ оронд 4 тооны үхэр авсан, одоо үлдэгдэл 8 тооны үхрээ О.О-, Г.Д- нараас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 41-42, 45-46 хуудас/,

 

- Гэрч В.Э-н өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын эхээр өөрийн "F" хаягаар Баян-Адарга сумын нэгдсэн зарын групп дээр “тугалан бяруу худалдаж авна” гэсэн зар тавьсан юм. Зар тавьснаас хойш хэд хоногийн дараа Г.Д- хүн “охин хоёр тугал зармаар байна” гэж утсаар ярьсан. ...5 хоногийн дараа зөв талын ташаан дээрээ гурвалжин тамгатай сэрвээ цагаан улаан халзан зүсмийн эр тугал, мөн адил тамгатай улаан халзан зүсмийн охин тугал тууж ирж надад зарсан. Би нэг тугалыг нь 350.000 мянгаар, нэгийг 330.000 мянгаар худалдаж аваад мөнгийг нь Г.Д-гийн дансаар шилжүүлсэн. Г.Д-гийн зарсан зөв талын ташаан дээрээ гурвалжин тамгатай сэрвээ цагаан улаан халзан зүсмийн эр тугал, мөн адил тамгатай улаан халзан зүсмийн охин тугал одоо манай хашаанд байгаа...” гэх мэдүүлэг, /1 хавтаст хэргийн 54-55 хуудас/,

 

- Гэрч Г.У-н өгсөн: “..Нөхөр бид хоёр 2021 оны 01 дүгээр сараас эхлэн одоог хүртэл мал, мах авч байна. ...2021 оны 11 дүгээр сарын эхээр Г.Д- гэдэг эмэгтэй нэг үхрийн 260 гаруй кг махыг 2.100.000 төгрөгт өгсөн. ...Г.Д-гийн өгсөн махны гарал үүслийн бичиг Г.Д-гийн өөрийнх нь нэр дээр байсан шиг санаж байна....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 58-59 дугаар хуудас/,

 

- Гэрч Ц.О-н өгсөн: “...2021 оны 11 сарын эхээр “О.О-, Г.Д- хоёр Идэрмэг рүү яваад 3-4 хоноод ирэхдээ 10 гаруй тооны үхэр туугаад ирлээ” гэж манай хүү О.Н- надад хэлсэн. Би О.О- Г.Д- нараас юун үхэр туугаад ирсэн юм бэ гэж асуухад О.О- “би гэртээ хариад ирлээ, манай гэрээс надад тасалж өгсөн мал байгаа юм миний мэдлийн мал” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 67-69 хуудас/,

 

- Гэрч А.Г-н өгсөн: “...2021 оны 11 дүгээр сард ...манай нөхрийн хүргэн дүү О.О- “би идшээ идмээр байна” гээд манай үхэрнүүдээс том эвэртэй хөх зүсмийн эр үхэр барьж аваад манай нөхөр, О.Н-, О.О- нар төхөөрсөн...” гэх мэдүүлэг, /1 хавтаст хэргийн 72-73 хуудас/,

 

- Гэрч С.С-н өгсөн: “......2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг 00 минутын орчимд Г.Д- нь эрээн нүүртэй, хар зүсмийн буруу чих цуулбар, зөв чих урдаасаа ухам имтэй 1 тооны үхрийн гарал үүслийн бичиг авсан. ... 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цаг 21 минутад О.Н- нь Б гэх хүний нэр дээр хар эрээн бяруу, улаан эрээн бяруу, им нь буруу чих араасаа догол имтэй 2 тооны үхрийн гарал үүслийн бичиг авсан..” гэх мэдүүлэг, /1 хавтаст хэргийн 92-93, 96-97 хуудас/,

 

- Гэрч Б.Э-ын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын эхээр ...би О.Н-аас улаан халзан үнээ 500.000 төгрөгөөр худалдаж авсан. ...2022 оны 02 дугаар сарын сүүлээр О.О-ын дансанд 60.000 төгрөг хийсэн, өөр мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 100-101 хуудас/,

 

- Гэрч Я.Ц-н өгсөн: “..2021 оны 4 дүгээр сард О-н эхнэр Г.Д-гээс 1 тооны бярууг 350.000 төгрөгөөр бодож 3 тооны бяруу худалдан авсан. Мөнгийг нь Г.Д-гийн дансанд хийсэн. ...эхнэр бид хоёр Г.Д-гээс бяруугаа авахаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө Баян-Адарга суманд ирэхэд Г.Д-, О.О- хоёр үхэртээ яваад ирье гэж хэлээд алга болсон. ...гэрт нь хүлээж байхад Г.Д-гийн ах О.Н- ирээд хоёр тооны бяруу зүсэлж өгөхөөр нь бярууг нь нядлаад аваад явсан. Малын гарал үүслийн бичгийг нь О.Н- өөрөө Баян-Адарга сумын мал эмнэлгээс Б гэдэг хүний нэр дээр авч өгсөн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 104-105 хуудас/,

 

- Гэрч Д.М-н өгсөн: “...“..2021 оны 4 дүгээр сард О-н эхнэр Г.Д-гээс 1 тооны бярууг 350.000 төгрөгөөр бодож 3 тооны бяруу худалдан авсан. Мөнгийг нь Г.Д-гийн дансанд хийсэн. ...2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө нөхөр Цолмонбаярын хамт Баян-Адарга сум руу Г.Д-гээс бяруунуудаа авахаар очиход О.О-, Г.Д- нар үхрээ тууж ирнэ гээд мотоциклтой яваад эргэж ирээгүй. Тэгээд нөхөр бид хоёр гэрт нь хүлээж байтал Г.Д-гийн ах болох О.Н- гэх залуу ирээд хоёр тооны бяруу зүсэлж өгсөн. Бид нөхөр бид хоёр 2 тооны бярууг нядлаад махыг ачаад явсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 108-109 хуудас/,

 

- О.О-ын яллагдагчаар өгсөн: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна, прокурорын тогтоолтой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 139-141 хуудас/,

 

- Г.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна, прокурорын тогтоолтой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 145-147 хуудас/,

 

- О.Н-ын яллагдагчаар өгсөн: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 215-216 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Ш.Г-тай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.О-, Г.Д-, О.Н- нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.О-, Г.Д- нарыг бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан, шүүгдэгч О.Н-ыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О.О-д 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Д-д 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сурШ.Г-ад хамрагдах үүргийг хүлээлгэж шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 

 

Шүүгдэгч Г.Д-гийн гаргасан “бага насны хүүхэдтэй, жирэмсэн тул ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

 

Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэж заажээ.

 

Шүүгдэгч Г.Д-гийн бага хүүхэд болох Д.Ц нь өнөөдрийн байдлаар 3 нас 8 сар 14 хоногтой /1 хавтаст хэргийн 189 хуудас/ байх тул шүүгдэгч Г.Д-г гурав хүртэлх насны хүүхэдтэй эх гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн шүүгдэгч Г.Д- нь мал хулгайлах гэмт хэргийг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг “олон тооны мал хулгайлж”, 2.2 дахь хэсэг “бүлэглэж”, 2.4 дэх хэсэг “машин механизм ашиглаж”/ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлгүй юм.

 

Иймд шүүгдэгч Г.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн атлаа 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тэнссэнээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай”  гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-, Г.Д-г нарын цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

           

                           ШҮҮГЧИД                                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             Б.ДЭНСМАА