| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/03848/И |
| Дугаар | 181/ШШ2024/03736 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2024/03736
2024 10 08 181/ШШ2024/03736
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, өөрийн байранд байрлах С... /РД: /-ны нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.... ХХК / /, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б /РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтайван оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Ч.Ц эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С... нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.... ХХК түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б.... эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа Соёлын 'өвийн барилга 300 суудал /Хэнтий, Цэнхэрмандал сум/ төсөл арга хэмжээний барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр С... Д.... ХХК-тай СоЯ/2021 дугаар гэрээ байгуулан ажиллаж байна. Барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31- -ий өдрийг хүртэл байсан боловч одоог хүртэл ажлыг гүйцэтгэж дуусаагүй байна. Д.... ХХК-ийн барилга угсралтын ажлын талаар 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр захиалагч С...ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, менежер, Барилгын хөгжлийн төвийн барилга Байгууламжийн захиалагчийн хэлтсийн дарга, хяналтын инженер,Д.... ХХК-ийн захирал хуралдаж гэрээ цуцлах шийдвэр гаргасан ба С...ны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/748 дугаартай албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч гэрээнд заасан хаяг дээрээ байхгүй гэх шалтгаанаар буцаж ирсэн.
Иймд гэрээний үүргийн асуудлаар холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул ,Д.... ХХК-ийн захирал болох Б.Б.... эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн СОЯ/2021 дугаартай Соёлын төв барилга, 300 суудалтай Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2023 оны 10 дугаар сары 25-ны өдрийн СОЯ/20 дугаар хугацаа сунгах гэрээний хуулбарыг хурлын тэмдэглэлийн хамт ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс ,Д.... ХХК-ийн захирал болох Б.Бийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч С... нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.... ХХК түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б.... эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.
Нэхэмжлэгч С... нь Д.... ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн СОЯ/202 дугаартай Соёлын төв барилга, 300 суудалтай Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Д.... ХХК-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.... ХХК нь Ховд аймаг, Жаргалант сум, дугаар баг, Гэр хороолол тоот хаягт байрладаг болох нь Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс гаргуулсан хуулийн этгээдийн оршин байгаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.... ХХК нь Ховд аймаг, Жаргалант сум, дугаар баг, Гэр хороолол тоот хаягт байрладаг болох нь тогтоогдсон тул Д.... ХХК түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б.... эрэн сурвалжлуулах тухай С...ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасан үндэслэлгүй тул Д.... ХХК / /, түүнийг итгэммжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б Б /РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай С...ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч С...ны нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ