Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2019/0799

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Ө.А*******ын нэхэмжлэлтэй, Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст холбогдох захиргааны хэргийн материалтай танилцаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э******* нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ө.А*******ын нэхэмжлэлтэй, Монгол улсын Цагаатгах ажлыг удирлан зохион байгуулах улсын комисст холбогдуулан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ө.А******* төрсөн ах Ө.Ж*******тай харилцан тохиролцож Цагаатгалын нөхөн олговрыг адил тэнцүү хуваах хэлцэл хийсэн. Уг хэлцлийг Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст өгөхөд хүлээн авч, өргөдлийг шийдвэрлэх болсон тул нэхэмжлэгч Ө.А******* нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.А******* нь Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст холбогдуулан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т заагдсан нөхөн олговрыг Ө.А*******т олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь,... татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.А*******ын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус баримтлан Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст холбогдуулан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т заагдсан нөхөн олговрыг Ө.А*******т олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан Ө.А*******ын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ө.А*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар Ө.А******* нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ