| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/04726/И |
| Дугаар | 184/ШШ2024/05281 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2024/05281
| 2024оны өдөр | 10 сар 24 р 184/ШШ2024/05281 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т
Хариуцагч: ***
Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 145,366,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: *** ХК нь барилгын үндсэн материал болох бетон зуурмаг үйлдвэрлэж барилгын угсралтын компаниудад бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хөрөнгө оруулалт бүхий нээлттэй хувьцаат компани. Тус компани н*** ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, тус гэрээний дагуу бидний зүгээс бүтээгдэхүүнийг цаг тухайд нь тохиролцсон хэмжээгээр нийлүүлж, уг компани нь төлбөрийн 40 хувийг бэлнээр, үлдэх 60 хувийг бартерын хэлбэрээр төлж барагдуулахаар тохиролцсон. *** ХХК нь тохиролцсон хугацаандаа бэлэн мөнгөний төлбөрөө төлж чадаагүй тул бид төлбөрийг төлөх талаар удаа дараа уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, төлбөр төлөхийг албан мэдэгдлүүдээр хүргүүлсэн.
Албан мэдэгдлээр 2021 онд үйлдвэрлэгдэж, 2021 онд импортлогдсон сувдан цагаан өнгийн ***У улсын дугаартай**** маркийн автомашиныг 215,000,000 төгрөгт тооцон авч, үлдэгдэл төлбөр болох 40,900,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд тогтоосон хугацаанд төлж барагдуулсан тохиолдолд алданги авахгүй байхаар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч тохиролцсон хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 40,900,000 төгрөг, алданги 104,466,900 төгрөг, нийт 145,366,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Гэрээний үлдэгдэл төлбөр 40,900,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээгээр төлсөн хугацааны тухайд *** ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргээ зөрчиж төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алданги, үндсэн төлбөр төлөхөөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч алдангийг төлөхгүй, төлөх хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж маргаж байгаа нөхцөлд талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан цаг хугацаа нь чухал ач холбогдолтой. Үүнд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан хугацаа 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, гэрээний бартерын төлбөр төлөх хугацаа 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор, талуудын хоорондын гэрээнд заагаагүй ч төлбөр үүссэн болохыг, үлдэгдэл төлбөрийг гаргасан тооцооны үлдэгдлийг баталгаа 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байна.
Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу тогтоосон хугацаа, гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой тохиролцож тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан хугацаа дээрх байдлаар тодорхойлогдох бөгөөд талууд дээр дурдсан хугацаанаас өөр баримтлах ямар нэг хугацааг харилцан тохиролцоогүй. Хоёрдугаарт төлбөрийн тухайд гэрээний 4 дүгээр зүйлд төлбөрийн нөхцөлийг тодорхойлсон бөгөөд гэрээний төлбөрийн 40 хувийг урьдчилан бэлэн мөнгөөр, 60 хувийг бартераар төлөхөөр бетон зуурмагийн захиалга өгөх бүртээ 40 хувийн төлбөрийг, 60 хувийн төлбөрийг бартераар буюу байр, машинаар төлөхөөр зохицуулсан. Гэрээний дагуу талууд тооцоо нийлж 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар тооцооны үлдэгдэл 255,900,000 төгрөг байгааг тодорхойлсон. Тооцооны үлдэгдэл төлбөр болох 255,900,000 төгрөгийг бартераар төлөхөөр гэрээнд заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 215,000,000 төгрөгийн үнэ бүхий ланд 300 маркийн автомашиныг төлбөрт тооцуулан үлдэгдэл 40,900,000 төгрөгийн төлбөр үлдсэн бөгөөд уг төлбөрийг төлнө. Гэрээний бартерын төлбөр төлөх хугацааг гэрээний 4.2 дахь хэсгээр зохицуулсан бөгөөд 4.2 дах хэсэгт Бартерын төлбөрт төлөх байрыг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулж хүлээлгэн өгнө гэж зохицуулсан нь бартераар төлбөр төлөх үндсэн хугацааг зохицуулсан хугацаа байна. Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 215,000,000 төгрөгийн үнэ бүхий машиныг өгч гэрээнд заасан хугацаанаас даруй 60 хоногийн өмнө үүргээ биелүүлсэн тул алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, хавсралтын хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/40, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01/096 дугаар албан бичгүүдийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч ***ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 40,900,000 төгрөг, алданги 104,466,900 төгрөг, нийт 145,366,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ хариуцагч хугацаанд нь биелүүлээгүй гэж, хариуцагч үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангид холбогдох шаардлагыг гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлсэн тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Талууд 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад заасан чанар, марк бүхий бетон зуурмагийг нийлүүлэх, хариуцагч төлбөрийг мөнгө, эд хөрөнгөөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 6/
Гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх, гэрээний хугацаанд нийлүүлсэн бетон зуурмагийн чанар, тоо, хэмжээний тухайд талууд маргаагүй бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь үндсэн төлбөрөөс 51,000,000 төгрөг төлсөн, 215,000,000 төгрөгт тооцон ***У улсын дугаартай, T*** маркын автомашиныг шилжүүлэн өгч 40,900,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь тэдний тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, албан мэдэгдэл гэх баримтуудаар нотлогдоно. /хх-ийн 12-14/
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан ба нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 2 дугаар сарын 22-нд 01/40, 2024 оны 5 дугаар сарын 1-нд 01/96 дугаартай албан мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж, уг мэдэгдэлд төлбөрийн үлдэгдэл 40,900,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар 3-ны өдрийн дотор төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд алданги тооцон нэхэмжлэхээр дурджээ.
Уг мэдэгдлүүдээр үндсэн гэрээнд өөрчлөлт оруулсан, төлбөрийн нөхцөл , хугацааг шинээр тохиролцсон гэж үзэхгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1, 4.2-т бетон зуурмагийн төлбөрийг байр, автомашинаар тооцон хийх, 2024 оны 6 дугаар сарын 30-ны дотор хариуцагч төлбөрийн үүргийг гүйцэтгэж дуусахаар тохиролцсон байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 332.6 дахь хэсгүүдэд анзын гэрээг бичгээр хийх, анзын хэмжээний талаар зохицуулсан, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3 дахь хэсэгт заасан нөхцөлийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцжээ.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд 51,000,000 төгрөг, 215,000,000 төгрөгт автомашин шилжүүлсэн өгсөн бөгөөд 40,900,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш алданги тооцон нэхэмжлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иймд хариуцагчаас 40,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс алдангид холбогдох 104,466,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
115 115.1, 115.2.2, 116, 118 :
1. 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т*** ХХК-иас 40,900,000 /дөчин сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгож, нэхэмжлэлээс 104,466,900 /нэг зуун дөрвөн сая дөрвөн зуун жаран зургаан мянга есөн зуу/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. 7 7.1.1, 56 56.2 дах чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 884,785 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ***-иас 362,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **К-д олгосугай.
3. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ