| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2023/01523/И |
| Дугаар | 181/ШШ2024/03706 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2024/03706
Эвлэрлийн гэрээг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, ЭДҮ апарт хотхон, байр, тоотод оршин суух Х овогт М.Т.... /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, тоот хаягт байрлах, М......ББСБ ХХК /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Т....р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.Т....р би М......ББСБ ХХК-д 2017 оны 06 дугаар сараас хуулийн зөвлөх албан тушаалд томилогдон хөдөлмөрийн болон нууц хадгалалтын гэрээг байгуулж 6 жил энэхүү гэрээний дагуу ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа ажил үүргийн хуваарьт заасан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гологдол дутагдалгүй хийж гүйцэтгэж тухай бүр тайлагнаж үнэлүүлж ирсэн бөгөөд байгууллагаас удаа дараа урамшуулал олгож, салбарын болон төрийн шагналт тодорхойлж байсан. 2023 оны 02 дугаар сараас эхлэн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх болсон орон тооны цомхотгол хийнэ ажил хүлээлгэж өг гэсэн үндэслэлгүй хууль зөрчсөн шаардлагуудыг хэлж эхэлсэн бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 80.1.1-д заасны дагуу ажлаас чөлөөлсөн тухай 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг надад 2023 оны 03 дугаар сраын 03-ны өдөр танилцуулж, хариуцаж байсан эд хөрөнгө, бичиг баримтыг акт үйлдэн хураан авч, ажлын тайлан бичүүлж хүлээн авсан
Иймд өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч М.Т....р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас хариуцагч М......ББСБ ХХК, түүнийн төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О г, нөгөө талаас нэхэмжлэгч М.Т....р нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож байна.
Нэхэмжлэгч М.Т....р нь хариуцагч М......ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.З 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, ажилд буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас
Нэхэмжлэгч М.Т....р нь
1.Хариуцагч М......ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.З 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, ажилд буцаан томилох шаардлагаас татгалзаж,
2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс 7,500,000 төгрөгийг гаргуулж, бусад нэхэмжлэлийн дүн бүхий шаардлагаас татгалзаж,
3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг энэхүү гэрээ байгуулагдах өдрийг хүртэл төлөхийг хариуцагч М......ББСБ ХХК хүлээн зөвшөөрөв.
Нэхэмжлэгч нь М.Т....р нь хариуцагч М......ББСБ ХХК-д холбогдуулан ямар нэг маргаан үүсгэхгүй, нэхэмжлэхгүй болно.
Талууд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцна.
Энэхүү гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй болно.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ.
Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Т....р нь хариуцагч М......ББСБ ХХК-д холбогдуулан ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:
Нэхэмжлэгч М.Т....р нь хариуцагч М......ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.З 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, ажилд буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч М.Т....р нь
1.Хариуцагч М......ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.З...гийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, ажилд буцаан томилох шаардлагаас татгалзаж,
2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс 7,500,000 төгрөгийг гаргуулж, бусад нэхэмжлэлийн дүн бүхий шаардлагаас татгалзаж,
3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг энэхүү гэрээ байгуулагдах өдрийг хүртэл төлөхийг хариуцагч М......ББСБ ХХК хүлээн зөвшөөрөв.
Нэхэмжлэгч нь М.Т....р нь хариуцагч М......ББСБ ХХК-д холбогдуулан ямар нэг маргаан үүсгэхгүй, нэхэмжлэхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрлийг ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана., 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заасан.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчийн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.
Хариуцагч эвлэрэлд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхээр зохигч тохирсон болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Т....р нь хариуцагч М......ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.З...гийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, ажилд буцаан томилох шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс 7,500,000 төгрөгийг гаргуулж, бусад нэхэмжлэлийн дүн бүхий шаардлагаас татгалзаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг энэхүү гэрээ байгуулагдах өдрийг хүртэл төлөхийг хариуцагч М......ББСБ ХХК хүлээн зөвшөөрөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч М.Т....р нь улсын тэмдэгийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэгч М.Т....рын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 67,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 2,725 төгрөгийг нэхэмжлэгч М.Т....рт буцаан олгож, хариуцагч М......ББСБ ХХК-аас 67,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Т....рт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ