| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04849/И |
| Дугаар | 181/ШШ2024/03701 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2024/03701
2024 10 03 181/ШШ2024/03701
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах Х....банк ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.У..г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х....банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.У..г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
М.У.. нь Х....банктай 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн байшин гүйцээж бариулах зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй тул зээлийн төлбөрийг шаардаж түүний харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд М.У..г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х....банк нь М.У..г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.У.. нь шүүхэд ирж уулзан тайлбар гаргаж, оршин суух хаягаа тодруулсан тул Х....банк нь эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х....банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.У..г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.У.. шүүхэд хүрэлцэн ирсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн тал хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х....банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.У..г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ