Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/03700

 

 

 

 

 

2024 10 03 181/ШШ2024/03700

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

   Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн   дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтед плазад байрлах, С...ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн   дугаар хороо, Бэлх   тоотод оршин суух, Б  овогтД.О /РД:Т /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 336.828 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч С...ХХК нь хариуцагч Д.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 336.828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Д.О нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дараа төлбөрт Постпайд Монголдоо-30 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж,   дугаарын эзэмшигч болсон. Д.О нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нийт 332.328 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг нийт 336.828 төгрөгийн өр төлбөр үүсээд байна. Иймд хариуцагч Д.О  гаргуулж өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б  шүүхэд гаргасан хүсэлтдээ: С...ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Од холбогдох хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн 336.828 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:

... С...ХХК-ийн нэхэмжилсэн 336.828 төгрөгийг төлж барагдуулна. Бүрэн хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С...ХХК нь хариуцагч Д.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 336.828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлага болох 336.828 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.755 төгрөгийн тал хувь болох 5.377,5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5.377,5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. С...ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Од холбогдох иргэний хэргийн хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлага 336.828 /гурван зуун гучин зургаан мянга найман зуун хорин найм/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.755 /арван мянга долоон зуун тавин тав/ төгрөгийн тал хувь болох 5.377,5 /таван мянга гурван зуун далан долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5.377,5 /таван мянга гурван зуун далан долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

  

ШҮҮГЧ  Ж.БАТМӨНХ