Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/03699

 

 

 

 

 

2024 10 03 181/ШШ2024/03699

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

   Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн   дүгээр хороо, Сүхбаатарын талбай  , Г.... банкны төв байранд байрлах Г.... банк ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн   дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж,   дүгээр байрны   тоотод оршин суух, Х  овогт З  З  /РД: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6.868.403,33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Г.... банк ХХК нь хариуцагч З.Зт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.868.403,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

З.З нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Г.... банктай ЗГ/8318  дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 2.100.000 төгрөгийн кредит карт авсан. Кредит картын гэрээнд бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгөөр зээлж авсан. Зээлдэгч нь картуудаа ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 39 сарын хугацаа хэтрүүлэн байнкыг хохироож байна. Иймд З.Заас үндсэн зээлийн төлбөрт 1.901.820,66 төгрөг, хүүний төлбөрт 3.000.179,40 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүний төлбөрт 1.931.303,28 төгрөг, шимтгэл 35.100 төгрөг, нийт 6.868.403,33 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч З.З нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өшнө үү гэжээ.

2. Хариуцагч З.З нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:

...Г.... банкны нэхэмжилсэн 6.868.403,33 төгрөгийн зээлийн төлбөрийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.... банк ХХК нь хариуцагч З.Зт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.868.403,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.З нэхэмжлэлийн шаардлага болох 6.868.403,33 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.845 төгрөгийн тал хувь болох 62.422,5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62.422,5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Г.... банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Зт холбогдох иргэний хэргийн хариуцагч З.З нэхэмжлэлийн шаардлага 6.868.403,33 /зургаан сая найман зуун жаран найман мянга дөрвөн зуун гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.845 /нэг зуун хорин дөрвөн мянга найман зуун дөчин тав/ төгрөгийн тал хувь болох 62.422,5 /жаран хоёр мянга дөрвөн зуун хорин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62.422,5 /жаран хоёр мянга дөрвөн зуун хорин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

  

ШҮҮГЧ  Ж.БАТМӨНХ