| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2017/00156/Э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 159
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч Ц.Батзориг,
Хохирогч П.Ё ,
Шүүгдэгч Ч.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Түвшиндөш овгийн Чинбатын Б д холбогдох эрүүгийн 1726000990044 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Түвшиндөш овгийн Ч.Б
Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 231-2-12 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр П.Ё г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2009 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 1 удаа, 2010 оны зун болон 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт цэргийн хотхоны байранд тус бүр 1 удаа, 2017 оны 04 дүгээр сарын 21, 2017 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 231 дүгээр байрны 2-12 тоотод тус бүр 1 удаа буюу нийт 6 удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр П.Ё г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2009 онд сандлаар цохисон гэдэг дээр охин гараад сар гарантай болж байсан. Дүү маань нас бараад Баянхонгор аймаг орж ажил явдалд оролцоод 14 хонож байхад эхнэр хэрүүл гуйгаад байхаар нь нэг удаа цохисон, дараагийнх нь болохоор такси хийгээд явж байсан чинь эхнэр “ямар янхантай уулзаад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь зодсон. Сая болохоор цэцэрлэгийн хүүхдийнхээ эцэг эхчүүдтэй оройтож байгаад эхнэрийг утсаар ярихад нь гэртээ ирсэн. Тэгээд юм хэлэлгүй унтчихаад өглөө явахдаа зангиагаа сурсан чинь хэлэхгүй орон дотроо хэвтээд байхаар нь хөл рүү нь тэлээгээр ороолгосон. Хамгийн сүүлд ажил дээр ирээд “танай цайны газар чинь хэзээ ийм болчихсон юм бэ” гэж хэрүүл хийгээд байсан юм. Би утасны цэнэглэгчээр цохисон. Маргааш нь Ё хүнтэй утсаар чатлаад байсан юм. Харсан чинь намайг баахан муулсан байсан. Би уурлаад утсыг нь аваад шидсэн чинь гурав хуваагдаад ойчсон. Тэгээд батарейг нь шидчихсэн чинь баруун талын хавиргыг нь цохичихсон юм. Тэгээд цагдаа хүрээд ирэхэд нь би зугтаачихсан. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр анги дээр шалгалт ирээд хувцсаа авах гэсэн чинь цонхоор хувцас өгөх гэснээ болиод цагдаа дуудсан байсан. Цагдаа дээр намайг ирэхэд “яасан юм бэ, агсам согтуу тавьсан юм уу” гэж асуухад нь би хувцсаа авах гэж гэртээ очсон байсан чинь эхнэр цагдаа дуудсан юм гэж хэлсэн чинь жижүүрийн цагдаа намайг “дахиж тийшээ битгий очоорой” гэж хэлсэн. Тэрнээс хойш би гэртээ нэг ч удаа очоогүй. Дандаа найзуудынхаараа байгаа гэв.
Хохирогч П.Ё шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ч.Б бид хоёр 2009 онд гэр бүл болсон. 2010 оны 10 сард бидний хүүхэд төрсөн. Харанхуй шөнө хүн дагаж явах гэлээ гэсэн чинь намайг сандлын зөөлгөвчөөр савж зодсон. Би төрөөд сар гарантай нялх биетэй байсан. Тэр үед над руу юм шидэхээр нь би цасан дотор гадаа гүйгээд гарч байсан. Цэргийн ангид байхад олон зоддог байсан. Тархи толгой руу цохиж зоддог байсан. Би он, сараа санахгүй байна. Байнга харддаг байсан. Бүр болохоо байхаар нь цагдаа дууддаг байсан. Цэргийн ангид сувилагч байхад нэгдээд зогсохоор хүнтэй ярихаар хүнтэй ярилаа гэдэг байсан. Жирэмсэн байхаар миний хүүхэд мөн юм уу? гэдэг байсан. Намайг хөгшин, залуу ямар ч хамаагүй хүнтэй харддаг. Надад сайн байдаг гал тогооч эгчийнд байсан чинь “чамд нөхөр олж өгөх гэж байгаа юм уу” гэж хэлж байсан. Би амьдралд болон хүүхдүүдэд маань хэрэгтэй юм болов уу гэж бодоод “сургагч механикч болоод ир” гээд сургалтанд явуулсан. Тэгээд хотод очоод янз бүрийн хүүхэн залгаад хэлэхээр босч ирээд зоддог байсан. Манай аав, ээжээс айж ичдэггүй байсан. Манайхан юу ч хэлдэггүй. Ах, дүү нар нь ч юм хэлдэггүй. Энэ хүн гэртээ юу ч хийдэггүй. Бурхан шиг л байдаг. Би цасан дотор модоо хагалаад галаа түлдэг. Би ч бас хурц ааштай болохоор ам түргэддэг байх. Би энэ хүнээс өмнө хоёр хүүхэдтэй байсан. Үүгээр маань дарамталдаг. Манай аав, ээж, ах, дүү нар энэ хүн рүү ярьж, нэг ч удаа дарамталж байгаагүй гэтэл эдний дүү нь Баянхонгор аймгаас над руу яриад “чиний ах хүн алаад шоронд явсан. Одоо чи миний ахыг өрөнд оруулаад шоронд явуулах гэж байна уу, янхан, гичий минь” гэж хэлж дарамталж доромжилдог. Чамайг адилхан шоронд нь өгнө гэдэг. 2017 оны 04 дүгээр сард нэг хэсэг гайгүй байсан. Бэлтгэл хийж байна, тарваганд явж байнаа гээд ирдэггүй. Улаан цайм 1 дүгээр хороонд байдаг Гэрлээ гэдэг хүнтэй танай Оргил явж байгаа гэж нэг биш хүн хэлж байсан. Би гадуур дотуур яваад байдаг биш, гадуур хонож байсан биш гэж би уучилж боддог байсан. Архи, дарс уудаггүй болохоор нь хоёр хүүхдийг нь өнчрүүлэхгүй гэж би их тэссэн. Дүү нар нь дарамтална. Би тэд нараар дарамтлуулахгүй гэж бодоод дугаарыг нь хүртэл блоколдог. Намайг ажил дээрээ хөдөлж байгаа болгонтой шаалцаад хэвтэж байдаг гэж хэлдэг. Би тэр үгэнд нь их гомддог. Өнөөдөр 16 цаг 30 минутанд ээлжийн ажилдаа гарах ёстой. Шүүхийг хүндлээд ингээд зогсч байна. Бие махбодь, сэтгэл санаагаараа хохирсондоо гомдолтой байна гэв.
Хохирогч П.Ё гийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаасаа тараад гэртээ ирээд хоол хийчихээд байж байтал манай нөхөр Ч.Б ажлаасаа ирсэн. Тэгээд хоолоо ид гэсэн чинь идэхгүй уурлаад суугаад байсан. Би хоолоо ид, яасан орой ирдэг юм, яагаад ааш зан чинь өөрчлөгдөөд байгаа юм гэсэн чинь "би чам шиг ажил дээрээ янхандаад байдаггүй, муу янхан минь" гээд хэрүүл эхэлсэн. Ингээд би орон дээр сууж байсан чинь цахилгааны урт залгуураар хөл рүү ороолгочихоод том өрөөний хаалгыг нугасаар нь салгаж аваад цохих гээд далайгаад байхаар нь би болиоч ээ гээд орилсон чинь гэрээс гараад явсан. Ингээд 23 цагийн үед уур нь гарчихсан байдалтай гэртээ орж ирэхээр нь чимээгүй байж байгаад унтуулсан. Маргааш өдөр нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр амраад гэртээ байж байтал утас руу залгаад юу хийж байна гэхээр нь онц хийсэн юмгүй байна гэсэн чинь миний анкетийг бөгөлчихөөд байж байгаарай гэхээр нь чи зодож нүдчихээрээ үзэж чаддагүй байж би яахаараа бөглөх ёстой юм гэсэн чинь чамайг очиж байгаад ална, муу их зантай янхан минь наад үгээ хэлээд байж байгаарай, би одоо очлоо гэсэн. Ингээд тухайн үедээ ирээгүй. Ингээд орой ажлаа тараад ууртай ирээд утсаа оролдоод хэвтээд байхаар нь "байнгын ууртай хүн байх юм. Би ч гэсэн адилхан ажил хийж байгаа биздээ, ирээд л хэвтээд байх юм" гэсэн чинь яаж байхаа чамаар заалгах юм уу, муу янхан минь гээд хойд өрөөнөөс гарч ирээд утсаа над руу шидчихсэн чинь утас нь миний зүүн хөхний доод талд оноод утас нь салчихсан. Тэгээд дахиад батерейг нь аваад шидсэн чинь миний зүүн талын хөл рүү оночихсон. Тэгээд би хүүхэд нөмөрч байсан хөнжилийг нь аваад хөлөө хучаад суучихсан чинь чи муу дандаа ингэж уур хүргэж байх юм, чамайг ерөөсөө ална гээд гал тогоо руу чирж ороод тогооны савны шургуулга татаад хутга хайгаад байсан чинь манай охин Энхтуяа цагдаа дуудаж амжсан байсан. Ингээд гал тогооны жижиг сандал барьчихаад цохих гээд байж байсан чинь цонхоор цагдаа ирж байгааг хараад унтлагын өрөөний жижиг цонхыг татаж аваад 2 давхраас үсрээд зугтаачихсан. ..Манай 3 хүүхэд байсан. Ер нь бол байнга зодож элдвээр доромжилдог. Би БОЭТ-д сувилагч ажилтай, манай нөхөр Б Зэвсэгт хүчний 0256 дугаар ангид сургагч жолооч ажилтай. Намайг ээлжинд гарах болгонд хардаж эвдвээр хэлдэг, би өөдөөс нь уурлах юм бол заавал юм шиднэ, эсвэл цохиж авна. Би заримдаа айгаад худлаа инээж өнгөрөөдөг. ..Манай хүүхдүүд мэднэ. Би аль болох хүнээс нуудаг, манай аав Пүрэвсүрэн мэднэ. Хажууд нь бас зодож байсан. ..Хөхөрчихсөн байсан газрууд нь бараг арилчихсан, толгой байнга өвдөж байгаа. Байнга толгой руу цохидог болохоор тэрнээс болдог юм уу, стрессээс болж байгаа юм уу би ажил дээрээ өдрийн стор нээлгэчихсэн эмчилгээ хийлгэж байгаа. Гомдолтой байна. Байнга зодуулж, нүдүүлж бие сэтгэлээрээ хохирч байдаг. Ухаарах болов уу гэж би олон боломж олгосон..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,
Хохирогч П.Ё гийн мөрдөн байцаалтанд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд үүссэн гэмтлүүд байгаа. Дээрх гэмтлүүдийг манай нөхөр болох Ч.Б учруулсан. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой нөхөр Ч.Б ажлаасаа тарж ирчихээд хоолоо ч идэхгүй ярвалзаад жижиг өрөөнд орж суучихаад байхаар нь би "...чи яачихаад байгаа юм бэ" гэхэд Б "...чи өөр шигээ бодоод байна уу янхан минь, чи ажил дээрээ шаалцаад ирэхдээ их зан гаргаад л байдаг биз дээ, танай ор, дэр бэлэн байдаг биздээ”' гээд босч ирээд намайг том өрөөний буйдан дээр сууж байсан чинь олон залгуурын оролт хэсгээр нь миний баруун талын гуя руу цохисон. Тэгээд телевизорын суурин дээр байсан стаканыг аваад над руу шидсэн. Шидсэн стакан нь миний хөл рүү шүргээд л газар унасан. Тэгээд гар утсаа над руу шидсэн чинь шидсэн утас нь миний зүүн талын хөхний доод хэсэгт оноод газар батерей нь салаад унасан. Тэгтэл батерейг нь аваад над руу ахиад шидэхэд батерей нь зүүн талын гар гар руу шүргээд ханa руу оноод унасан. Тэгээд гар утасныхаа салсан хэсгийг түүж авчихаад гараад явчихсан. Шөнө нь орж ирээд хойд өрөө рүүгээ ороод унтсан байсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө босоод ажилдаа явахдаа "пизда минь араас хэрүүл хийгээд үзээрэй янхан минь" гээд миний бэлдсэн хоол цайг идэлгүй гарсан. Тэр өдөр амарч байсан болохоор гэртээ өнжсөн. Тэгээд өглөөний 10 цаг өнгөрч байхад Б над руу утсаар залгаад "наана чинь анкет байгаа, наадхыгаа бөглөж байгаарай" гэхээр нь би “би чамд зодуулж нүдүүлж доромжлуулж доромжлуулчихаад яахаараа чиний юмыг бэлдэж өгөх ёстой юм бэ, би чадахгүй" гэсэн чинь "...янхан минь наад хэлсэн үгэндээ байж байгаарай, би одоо зам гарлаа, чамайг очиж ална, харж байгаарай чи" гээд хашхираад байсан. Тэгэхээр нь би утсаа салгаад айсандаа охин Алтанзулыг хувцсыг нь өмсгөөд аваад гарсан. Хүүхдээ хүргэж өгчихөөд гэртээ орж чадалгүй Боржин дэлгүүр дотор орж байгаад ирж байгаа үгүйг нь мэдэх гээд Б руу утсаар ярихад ажлаасаа гараагүй байгаа бололтой арай дуу нь зөөлөрсөн байхаар нь гэр рүүгээ орсон. Тэгээд гэртээ байж байтал Б 19 цаг өнгөрч байхад ажлаасаа ирэхээр нь өмнө нь намайг ажлаасаа оройтлоо л гээд байдаг, өөрөө ямар орой ирдэг юм бэ гэсэн чинь "...янхан минь чи юу гээд байгаа юм бэ, дуугүй байхад давраад байна уу" гээд уурлаад байсан. Тэгээд утсаараа оролдоод хойд өрөөнд орж хэвтчихээд байхаар нь би “нөгөө хүүхэн рүүгээ ярьсан уу чи, ярьж хөөрдөг юм бол хүний сэтгэлд юм хийж үр хүүхдээ бузарлаж байх шаардлага байгаа юм уу, чиний тэр яриад байдаг хүүхэн чинь 1-р хороонд байдаг Гэрлээ гэдэг хүүхэн л гээ биз дээ, цэргийн ангийн хүн болгонтой унтсан л хүүхэн гэсэн дээ" гээд хэлчихсэн чинь дүрсхийж уурлаж босч ирээд намайг том өрөөнд сууж байхад дээрээс гараараа цохих гээд далайхаар нь би өөдөөс нь хашхирсан, тэгтэл цохихоо больсон. Тэгснээ намайг "...янхан минь зайлж болно, чи байхгүй бол би аятайхан амьдарч чадна" гээд байхаар нь би адилхан ажил хийж байж яахаараа чи дээшээ хараад хэвтээд байдаг юм бэ гэхэд өөдөөс хэрүүл хийгээд байсан. Тэгээд араараа зүүн талын булгалга руу 2 удаа цохисон. Бугалга руу 2 удаа цохисны дараа гэнэт толгойны зүүн талын чих орчимд гараараа алгадчихсан, тухайн үед чих халуу дүүгээд толгой манараад л явчихсан. Тэгснээ л шкафны нэг хаалга руу тийрээд нэг тал нь цөмөрсөн. Хаалга нь хугарчихсан чинь бүр уурлаад салгаад хаячихсан. Тэгээд том өрөөний хаалгыг салгаад намайг орон дээр сууж байхад над руу далайхаар нь би "болиоч ээ" гээд чанга орилоход тавилга руугаа нэг далайгаад хаалгаа тэнд нь хаясан. Хаалгаа хаясныхаа дараа одоо чамайг ална гээд баруун талын гарнаас чирээд гал тогооны өрөө рүү орсон. Гал тогооны өрөө рүү ороод миний гарнаас тавилгүй гал тогооны шүүгээг татаад юм хайгаад байсан. Шүүгээн дотор хутга шөвөг юу ч байгаагүй, охин Энхтуяа нуучихсан байсан. Тэгээд төмөр хөлтэй сандал аваад ална шүү янхан минь гээд сандал далайсан. Гал тогооны өрөөнд бид хоёрыг байх хооронд охин Энхтуяа цагдаа дуудсан байсан. Над руу сандал бариад далайхдаа гал тогооны гэрэл унтраасан байсан. Цонх руу дахин дахин хараад байснаа цагдаа ирэхийг харсан бололтой "пизда, пизда цагдаа ирлээ" гээд барьж байсан сандлаа хаячихаад гал тогооны өрөөнөөс гараад гүйсэн. Тэгээд хойд өрөөний цонхыг татаж онгойлгоод хойд өрөөний цонхоор 2 давхраас үсрээд гараад зугтаачихсан. Б нь намайг 2017.09.15, 2017.09.16-ны өдрүүдэд залгуурын оролтоор гуя руу цохисон, гар утсаар зүүн талын хөхний доод хэсэг руу цохисон, зүүн бугалга руу 2 удаа гараараа цохисон, толгойны зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Дээрх гэмтлүүдийг Б учруулсан. ...2010 оноос эхлэн надад гар хүрч эхэлсэн. Гар хүрэх бүрт нь цагдаагийн байгууллагад дуудлага өгдөггүй байсан. Бүр хэцүүдсэн үедээ л дуудлага өгдөг байсан. Хэдэн удаа дуудлага өгснийг мэдэхгүй, олон л удаа дуудлага өгч байсан. Өмнө нь эмнэлгийн байгууллагад үзүүлж байгаагүй, өөрөө аргалаад л эм тариа хэрэглээд л өвчнөө намдаадаг байсан. Хамгийн сүүлд 2017.09.15, 16-ны өдрүүдэд зодоход нь гадуур истори нээлгээд эмчилгээ хийлгэсэн. Намайг Б д зодуулсан болгоныг гэрчлэх манай хүүхдүүд л байна, өөр хүн байхгүй, айж ичээд, санаа зовоод гадны хүнд хэлж чаддаггүй байсан. Тэр бүр ах, эгч, дүү нартаа ч хэлж байгаагүй. Манай хүүхдүүд л намайг зодох үед байдаг байсан. ..Хамгийн анх 2009 оны 11 дүгээр сард намайг сандлын зөөлөвчөөр цохиж байсан. Би төрөөд 1 cap л болж байсан юм. Тухайн үед гэмтэл учраагүй. 2010 оны зун цэргийн хотхоны байранд нүүж очсон байсан юм. Тэгээд маргалдаад миний зүүнг талын дух орчимд гараараа цохисон чинь баруун талын нүдэнд цус хурчихсан байсан. 2010 онд цэргийн хотхонд байхдаа намайг найз охиныдоо сууж байхад орж ирээд чи яасан нөхрийг нь горьдоод суугаад байгаа юм уу гэхээр нь би гараад ирсэн. Гэгтэл миний үснээс нэг гараараа ороож зулгаагаад нөгөө гараараа 2 хөлнөөс өргөөд гэр рүү оруулаад намайг гурилын элдүүрээр зодож байсан юм. Тэгэхэд манай охин 8 сартай байсан. Зөндөө л зоддог байсан, заримыг нь санахгүй байна, уурлахаараа л юу хамаагүй шиднэ, гар хүрнэ, жаахан нь л дургүй нь хүрвэл элдвээр доромжлоод юм шиднэ. 2017 оны 04 дүгээр сард байсан шиг санаж байна. Өглөө босоод зангиагаа хайгаад байсан юм. Тэгээд надаас асуухаар нь би "...хувцас өмсөх байсан юм бол чи өмнөх өдөр нь хэлчихэж бай л даа гэхэд "...чи айлын эхнэр юм байгаа биз дээ, чамайг
зайлчихвал би юмаа эмх замбраатай байлгачихаж чадна" гээд байхаар нь миний бас
дургүй хүрээд өөдөөс нь хэрүүл хийсэн. Тэгээд намайг орон дотор хэвтэж байхад
өмдний тэлээгээрээ хөнжпийн гаднаас цохисон. Өмнөх өдөр нь бас хэрүүл хийгээд
чамайг 2-3 удаа цохисон байсан болохоор миний уур хүрээд цагдаад гомдол гаргасан
юм. Тэгээд 2017 оны 04 дүгээр сард баривчлагдсан. Манай хүүхдүүд бага болохоор өмнө
хойно нь оруулаад мэдүүлсэн байна. Аавыг байхад хүртэл уурлаад зодох гээд сандал
бариад миний өөдөөс далайж байсан. ..Ч.Б нь охин Г.Энхтуяаг тамхинаас болж цохисон нь үнэн. Намайг цохих гэхээр нь миний урдуур орохоор барьсан зүйлээрээ манай охиныг ч хамаагүй цохиод авдаг юм. ..Ах дүү нар нь хүртэл утсаар дарамтлаад байх юм. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй байна. ..Миний болон Ч.Б ын оршин суух бүртгэлтэй хаяг нь Арвайхээр сумын 7 дугаар баг, 20-01 тоотод оршин суудаг гэсэн хаягтай, аав Пүрэвсүрэнгийн хаяг дээр явдаг юм. 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Арвайхээр сумын 5-р баг, 231 дүгээр байрны 02-12 тоотод оршин сууж байгаа. Уг байрыг түрээслэн амьдарч байгаа юм. ..Түрээсэлж байгаа байранд болсон. Өөрөөр хэлбэл Арвайхээр сумын 5-р баг, 231 дүгээр байрны 02-12 тоотод болсон асуудал...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-14 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “..Ч.Б нь ээж Д.Ё той 2010 онд гэр бүл болж байсан юм. Би тэр хоёрыг гэр бүл болоход 4-р ангид сурдаг байсан юм. Манай гэр цагдаагийн постны хажуугийн цэргийн ангийн байранд байдаг байсан. 2010 онд хойд эцэг Ч.Б ээжтэй маргалдаад намайг дүүгээ хараад сууж бай гээд том өрөө рүү оруулаад гал тогооны өрөөний шүүгээнээс хутга аваад ээжийг ална гээд дайрахаар нь би гарч гүйгээд хажуу айлынхаа ахыг дуудаад оруулж ирээд аав Б ыг ээжээс салгаад ээжийг гаргаад явуулж байсан. Үүнээс хойш тиймэрхүү зодоонууд зөндөө л болдог байсан. Уурлахаараа дэргэд нь юу байна гартаа тааралдсан зүйлээ аваад ээж рүү шиддэг, ээжийг гараад гүйхээр араас нь хөөж байгаад барьж аваад толгой тархи руу нь цохиод алгадаад байдаг байсан. Дараа нь ээжийг харахад нүд нь улайчихсан /цус харвасан юм шиг/ байдаг байсан. Намайг 5-р ангид байхад 2011 онд байсан юм, cap өдрийг нь санахгүй байгаа, мөн ээжийг ингэж зодож байсан. Цэргийн ангийн байранд амьдарч байгаад 2011 онд аймгийн төв рүү нүүж ирсэн. Аймгийн төвд нүүж ирсэн хойноо ч мөн л уурлахаараа ээж рүү юм аваад шиддэг байсан. Гал дээр хийж байсан тогоотой хоолыг аваад ээж рүү далайхад ээж муухай хашхирсан чинь гаргаад тогоотой нь шидчихэж байсан тохиолдол хүртэл байсан. Гурилын элдүүр, хоолны халбага зэрэг харсан зүйлээ аваад л шиддэг байсан. Сүүлийн үед уурлахаараа гал тогооны шүүгээ ухаад хутга хайгаад байдаг байсан болохоор хэрүүл хийхээр нь би хутгануудаа аваад нуудаг байсан, тэгээд хайгаад олдохгүй болохоороо хутга шөвгөө яачихсан юм бэ гээд уурлаад байдаг байсан. Намайг 7-р ангид байхад 2012 оны намар бас уурлаад ээжийг цохих гэхэд ээж гараад гүйсэн. Тэгтэл араас нь махны мод авч гараад жорлонгийн ард очоод махны модоороо ээжийг цохиод зодоод байсан. Тэгээд гэрт чирж оруулж ирээд зодоод байхаар нь би цагдаа дуудаж байсан. Ээжийг зодчихоод гараад явчихдаг, орой нь орж ирээд ороо засаад унтаад өгдөг байсан. Хэд хоног дуу гарахгүй байж байгаад л арай гайгүй болж байснаа ахиад л эхэлдэг, 7 хоногт ямар ч байсан нэг удаа зоддог байсан, маргах болгондоо л ээжид гар хүрдэг байсан. Ээжээс янз бүрийн зүйл асуугаад л хардаад, ээжийг үгүй гэхээр янз бүрээр хэлээд үнэнээ хэлэхгүй ална шүү гээд уурлаад хараагаад, зоддог байсан. Чи л өөрөө зодуураа бэлдлээ шүү гээд зоддог байсан. Cap өдрийг санахгүй байна, байнга л ийм зүйл болдог байсан болохоор. Мөн 2015 онд шиг санагдаж байна, Тарагтын нутагт байх өвөөгийнд байхад зун мөн зодож байсан. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө аав Б , ээж Ё нар маргалдсан байсан. Тэгээд орой нь аав Б 16 цаг өнгөрч байхад ирсэн шиг санагдаж байна. Тэгээд орой нь ирээд хэрүүл хийгээд урт залгуурын залгадаг хэсгээр ээжийн гуя руу нь шавхуурдаад ширээн дээр байсан стаканыг шидсэн. Тэгээд утас нь дуу гарсан чинь утсаараа ярьж байгаад ээжийг өөдөөс нь юм хэлсэн чинь утсаа шидсэн. Тэгээд утас нь салаад унасан чинь утсаа эвүүлж аваад гараад явсан. Тэр өдрийн шөнө ирж гэртээ хоносон. Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө би 8 цагт хичээлдээ явах гэж байхад аав Б өглөө босоод зангиагаа хайгаад байсан. Тэгээд зангиа хаашаа хийчихдэг юм бэ гээд ээжийг тэлээгээрээ шавхуурдсан. Тэгээд ээж рүү барьж байсан гар утсаа шидчихээд утас нь салаад унангуут батерөйг нь аваад бас ээж рүү шидсэн. Өглөө нь тиймэрхүү зүйл болсон. Тэгээд орой нь ажлаасаа ирээд өмнөх өдрийнхөө хэрүүлийг ахиж хийж байснаа босоод шкафны хаалга руу өшиглөөд том өрөөний хаалгыг өргөж салгаад ээж рүү далайсан. Тэгээд ээжийг хашхирахад хаалгаа тавьснаа "...ерөөсөө чамайг гал тогоо руу оруулаад алчихъя" гээд гал тогооны өрөө рүү чирээд орсон. Гал тогоо руу чирч орохоос нь өмнө хэрүүл хийж байхад нь би хутгануудыг нуусан байсан юм. Тэгээд намайг цаашаа ор гээд том өрөө рүү хөөгөөд оруулсан. Гал тогооны өрөөнд ээжийг оруулаад ална гээд чанга чанга хашхираад ээж ч хашхираад юм өшигчөөд байхаар нь би сэмхэн цагдаа дуудсан юм. Тэгээд цагдаа дуудсан байсан болохоор би гараад цагдаа дагуулаад орж ирэх хооронд гал тогооны өрөөний цонхоор харсан бололтой давхрын жижиг өрөөний цонхоор гараад зугтчихсан. Тэгээд араас нь цагдаа яваад ололгүй ирсэн. Тэр шөнөдөө ирж хоноогүй. ..Архи огт уудаггүй, согтуу ирж байгааг нь хараагүй. ..Яг хэдэн удаа зодсоныг нь мэдэхгүй, хэрүүл хийх болгондоо л гар хүрдэг, гарт юу тааралдана түүнийгээ аваад л ээж рүү шиддэг байсан. Зодсон он, сарыг нь ч мартсан байна. Хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд зодсон он, сарыг нь л санаж байна. ..Аав Б ээжийг хий хардаад л зоддог юм. Ээжийг жижүүртэй утсаа авахгүй болохоор яахаараа утсаа авдаггүй юм бэ гээд л, мөн ээжид жижүүртэй үед нь хоол аваачиж өгөхдөө "...чи яасан орох гээд яараад байна уу, олон эрчүүд байгаа болохоор" гэх зүйлээс болоод л хэрүүл үүсдэг байсан юм. Өөр рүү нь залгахаар ажил хийлгэхгүй яах гээд залгаад байгаа юм бэ гээд л бас хэрүүл хийдэг байсан. ..Ээжийг өмөөрөөд урдуур нь ороход барьж байсан зүйлээрээ намайг ч гэсэн цохиод авдаг. Өөрөө юу ч хийдэггүй хэвтээд бид нарыг зараад байдаг. 2017 оны 07 дугаар сард намайг машинаас тамхи аваад ирээч гэхээр нь би "...би яараад байна шүү дээ, та өөрөө гараад авчихалдаа" гэхэд хэвтэж байснаа уурлаад босч ирснээ та хоёр намайг хүндэлсэнгүй гээд намайг 2 удаа алгадсан. Тэр үед миний толгой эргээд байсан. ..Тухайн үед толгой эргээд сонин болоод байсан. Эм уугаад гайгүй болсон. Ээжтэй хэрүүл хийхээрээ л намайг чи муу цагдаадаа хэлээч, ах нар чинь ирээд авна биз гээд уурлаад загнаад байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай аав Ч.Б нь ээж П.Ё г зоддог байсан. Гэхдээ би зодож байсан он, сарыг нь мэдэхгүй байна. Олон удаа л зодож байсан, тоог нь мэдэхгүй байна. Газар байсан юм аваад цохьдог, нэг удаа олон залгуур аваад гуя руу нь шавхарч байсан. Олон л удаа зоддог байсан. Өвөө Пүрэвсүрэнгийн хашаанд манайхыг байдаг байхад аав Б нь гал тогооны шүүгээнээс хутга гаргаж ирээд ээжийг ална гээд хутга далайгаад байсан. ..Архи огт уудаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,
Гэрч Б.Ш-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би П.Ё той найзлаад 3 жил болж байна. 2014 онд танилцаж байсан юм. Бид хоёр найзууд байгаа юм. Ё гийн болон манай хүүхдүүд нэг ангид сурдаг болохоор хоорондоо холбоотой байдаг. Ч.Б нь манай нөхөртэй хамт Зэвсэгт хүчний 0256 дугаар ангид ажилладаг байсан юм. 2010 оноос хойш мэднэ. ..Би хэзээ гэр бүл болсныг нь мэдэхгүй байна. 2014 онд Ё той танилцахад Б , Ё хоёр гэр бүл болсон байсан. Таарамж харилцааны хувьд байнгын хэрүүлтэй байдаг юм шиг байна лээ. Б , Ё хоёрыг цуг амьдарч байхад нь найзууд нь болох бид нар утсаар ярьж чаддаггүй байсан. Учир нь бид нарыг ярих гээд залгахаар утсыг нь авахуулдаггүй гэсэн. Одоо бол чөлөөтэй уулзаж, ярьж байгаа. Өмнө нь уулзахад Ё “Б намайг зодсон” гэж хэлдэг байсан. Харахаар энд тэндээ хөхөрсөн байдаг байсан. Миний санаж байгаагаар 2-3 удаа Б д зодуулсан гээд үзүүлэхэд бие нь хөхөрсөн байсан. Тэгээд байнга л хардаж, сэрддэг, дарамтладаг гээд уйлаад ярьж байсан. Би гэр орноор нь орж гараад байдаггүй. Өмнө нь нэг удаа уулзахаар очиход Ё гэрээсээ гарч ирээд уулзсан, тэгээд намайг явсны дараа бөөн хэрүүл болсон гэхээр нь би ахиж Ё той уулзахаар гэр рүү нь очоогүй. ..Би Б ыг архи уусан байхыг нь хараагүй, баяр ёслолоор уудаг эсэхийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч Х.П-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...П.Ё нь миний төрсөн охин байгаа юм. Ч.Б нь манай хургэн хүү. П.Ё , Ч.Б нар нь зэвсэгт хүчний 0256 дугаар ангид ажиллаж байгаад хоорондоо танилцаад 2009 онд гэр бүл болцгоосон юм. 2009 оноос 2013 оны 01 дүгээр cap, мөн 2015 онд манай хашаанд байдаг байсан юм. Хашаан дотроо тусдаа гэрт байдаг байсан. Цуг амьдарч байх хугацаанд хоорондоо зодолдоод байгаа бололтой хашаан дотор орилолдоод, чарлалдаад л байдаг байсан. Манай хашаанд амьдарч байхдаа нэг орой манай охин Ё "...намайг зодлоо" гээд манай гэрт гүйгээд ороод ирж байсан. Араас нь хүргэн Ч.Б орж ирснээ манай гэрт байсан сандлыг аваад охин Ё руу далайхаар нь би болиулж байсан. Өнгөрсөн жил буюу 2016 онд одоо амьдарч байгаа байранд нь би ирсэн. Тэгтэл тэр хоёр маргалдаад Ч.Б нь охин Ё руу өөрийнхөө израйль нэртэй гутлыг аваад шидэж байхыг нь харсан. Өөр надад харсан зүйл байхгүй. Б ын хувьд уурлахаараа юу хамаагүй бариад далайдаг юм шиг байгаа юм. Үнэндээ охин Ё надад "...Б д зодууллаа" гэж хэлж байгаагүй, надаас нуудаг байсан. ..Би архи уусан байхыг нь хараагүй, айраг л хааяа уудаг байх. .. 2017 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Б д зодуулснаа охин Ё хэлсэн, би нүдээрээ хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,
Шүүгдэгч Ч.Б ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой би ажлаа тараад 20 цаг дөнгөж өнгөрөөгөөд гэртээ ирсэн юм. Намайг ажил дээрээ байж байхад 18 цагаас хойш утсаар эхнэр Ё нь "...чи хаана ямар баарандаа тэнээд яваад байгаа юм бэ, ажил чинь 18 цагаас тарчихаа биз дээ" гэх зэргээр хэрүүл хийгээд байсан. Тэр үед би ажил дээрээ цайны газар хоол идээд сууж байсан юм. Тэгээд ажил тараад найз Гансүхийн хамт гэртээ ирсэн. Манай найз Гансүх нь манай гэрээс гутал авахаар цуг ирсэн байсан юм. Тэгээд Гансүхийг гарсан хойно ахиж хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд утасны цэнэглэгч аваад эхнэр Ё руу шидсэн. Тэгтэл шидсэн цэнэглэгч баруун хөлийнх нь гуя хэсэгт оносон. Тэгээд би гэрээс гараад явчихсан. Гадуур алхаад явж байтал араас утасдаад хэрүүл хийгээд байсан. Би гадуур талбайгаар 1 цаг гаран алхаж байгаад гэртээ орж ирээд унтсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө босоод ажилдаа явсан. Ажил дээр очсон хойно байнга араас хэрүүл хийгээд байсан. Чи ангийнхаа сувилагч хүүхэнтэй явдаг гэсэн, сая Сэлэнгэ хүртэл хээрийн сургалтанд явахдаа тэр хүүхэнтэй цуг явсан гэсэн гэх зэргээр хэрүүл хийгээд байсан. Тэгээд тэр өдрийн орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирээд жижиг өрөөндөө ор засаад унтахаар хэвтэж байтал манай эхнэр нэг хүнтэй мессеж бичээд, чаатлаад байхаар нь би эхнэр Ё гийн Facebook рүү ороод үзтэл манай ажлын газрын хүүхэн болох Н намайг муулаад баахан зүйл бичсэн байсан. Тэгэхээр нь би босоод “энэ чинь юу болж байгаа юм бэ, чи намайг муулаад байхдаа яадаг юм бэ" гэхэд өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь би уурлаад гартаа барьж байсан гар утсаа эхнэр Ё руу шидчихсэн. Тэгээд миний шидсэн утас ханан дээр очиж 3 хэсэг болж задраад батерей нь миний урд унахаар нь батерейг нь аваад бас шидчихсэн. Миний шидсэн утасны батерей зүүн талын хавирга орчимд нь оносон. Тэгээд уур хүрээд болохгүй болохоор нь том өрөөний хаалгыг салгаж аваад хаалгаараа гэрийнхээ тавилгыг эвдье гэж бодсоноо болиод гараад явах гэтэл Ё араас дагаад байсан. Тэгээд Ё г "...ийшээ ор" гээд гал тогооны өрөө рүү оруулчихаад өөрийгөө алчихъя гээд орилоод гал тогооны өрөөний шүүгээнээс хутга хайсан боловч олдоогүй. Тэгээд гал тогооны цонх руу нэг хартал цагдаагийн машин цонхон доор ирчихсэн байхаар нь жижиг өрөөний цонхоор гараад зугтчихсан. ...Би 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эхнэр Ё г тэлээгээр цохиогүй. 2017 оны хавар байсан юм, өдрийг нь санахгүй байна, 04, 05 дугаар сард байсан шиг санагдаж байна. Өмнөх өдөр нь манай хүүхдийн тэмцээн болоод тэмцээнд нь оролцоод эцэг эхчүүдтэй нь орой болтол явсан юм. Тэр оройдоо юу ч ярилгүй унтсан. Тэгээд маргааш өглөө нь хаагуур яваад ирж байгаа юм бэ гээд хэрүүл хийгээд байхаар нь би зангиагаа хайж байгаад ололгүй "...зангиа хаашаа хийчихсэн юм бэ" гээд өмдний тэлээгээр хөнжил дээр нь шавхарсан. Ё босоогүй орондоо хэвтэж байсан юм. ..Гар утасны цэнэгэлэгчний хажууд урт залгуур байсан юм. Тэгээд таттал утасны цэнэглэгч нь гарт баригдаад ирэхээр нь аваад шидчихсэн юм. Урт залгуураар цохиогүй. ..Цэргийн ангийн байранд байхад 2010 онд шиг санагдаж байна. Надтай хэрүүл хийгээд ангийн захирагч дээр хүртэл орсон байхаар нь би "...чи миний ажилд оролцлоо" гээд 2 удаа цохиж авсан нь үнэн. Тарагт суманд хадам аав П-н гэрт байхад эхнэр Ё эгч, дүү нартайгаа нийлээд над руу дайраад байхаар нь би эмэгтэй дүүг нь барьж аваад нэг удаа алгадчихсан юм. Тэр үед Ё д гар хүрээгүй. 2015 онд шиг санагдаж байна. 2017 оны 04 дүгээр сард өмдний тэлээгээр Ё г 1 удаа шавхарсан. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр утасны цэнэглэгчээр хөл рүү нь цохисон. 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орой гар утасны батерейгаар зүүн талын хавирга руу нь нэг удаа цохисноос өөр зодоогүй. ..Хүүхэд буруу сонссон байх. Тэр орой намайг гарах гэтэл эхнэр Ё араас дагаад гараад ирсэн. Тэгэхээр нь би гал тогоо руу ор гээд Ё г оруулсан. Гал тогооны өрөө рүү оруулаад "...би өөрийгөө алаад хаячихъя" гээд хутга хайсан боловч олдоогүй. Хүүхэд буруу сонссон байх. ..Би Г.Э алгадаагүй. Би охин Энхтуяатай юм яриад байдаггүй. 2016 оны 11 дүгээр сард охин Энхтуяа 1 хоног гэртээ ирээгүй юм. Тэгээд хайж яваад баарнаас олоод цуг явсан залууг нь 2-3 удаа цохиж аваад, охин Энхтуяаг 2 удаа алгадсан. Түүнийг хэлээд байгаа юм байлгүй. Эхнэр Ё ч миний хажууд байсан. ..Өмнө нь 14 хоногоор баривчлагдсан болохоор ахиад баригдвал баривчлагдчих байх гэж бодоод зугтаачихсан юм. ..Би архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Эрүүлдээ л эхнэртээ заримдаа гар хүрдэг байсан. Хардалтаас л хэрүүл маргаан үүсдэг юм. Эхнэр бид хоёр аль аль нь л бие биенийгээ харддаг байх. ..Сэлэнгэ аймаг руу хээрийн сургуульд очсон хойно араас "чи машинаа зараад надад мөнгө өгсөнгүй" гэх зэргээр хэрүүл хийгээд, гэрээсээ гарахгүй хэвтэхээр хадмууд ирээд гэрээсээ гарч ажил хийхгүй гэх зэргээр уурлаад аашлаад, гараад ажил хийгээд явахаар эхнэр Ё араас хэрүүл хийгээд янз бүрийн хүүхэнтэй холбож хардаад хэцүү байдаг юм. Тэгээд үүнээс болоод л уур хүрээд гар хүрчихдэг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51 хуудас/,
Шинжээч Л.Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..П.Ё гийн биед учирсан гэмтэл нь 4-5 хоногийн өмнө үүссэн байсан байсан учраас хуучин гэмтэл байна гэж дүгнэлт гаргасан. Тухайн хэргийн цаг хугацаанд буюу 2017 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд үүссэн гэмтэл мөн. Ирж үзүүлэхдээ хэрэг учрал болсноос хойш 4-5 хоногийн дараа дараа үзүүлсэн. Биед учирсан гэмтлүүд нь бүдгэрсэн, хуучирсан байсан учир хуучин гэмтэл гэж үзсэн. ...П.Ё гийн биед өмнө нь зодуулсан байж болох хуучин шарх сорви байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85 хуудас/,
Цагдаагийн газрын гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн хайлтын системийн мэдээ /хх-ийн 58-60/
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 136 дугаар шийтгэвэр /хх-ийн 76/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 380 дугаартай шинжээчийн: “1.П.Ё гийн биед тархи доргилт, зүүн гарын бугалга, тохой, шуу, баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэргийн цаг хугацаанд үүссэн хуучин гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 30 хуудас/,
Шүүгдэгч Ч.Б ын хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53/, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 54/, охин Г.Энхтуяагийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55/, охин Б.А-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 56/, хүү Б.А төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 57/ зэрэг болно.
өрхангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б ыг 2017 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 231-2-12 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр П.Ё г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2009 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 1 удаа, 2010 оны зун болон 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт цэргийн хотхоны байранд тус бүр 1 удаа, 2017 оны 04 дүгээр сарын 21, 2017 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 231 дүгээр байрны 2-12 тоотод тус бүр 1 удаа буюу нийт 6 удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр П.Ё г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Ч.Б д холбогдох хэргээс Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт 2009 онд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, цэргийн хотхоны байранд 2010 оны зун, 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус бүр 1 удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Ё г зодсон гэх хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 231 дүгээр байрны 2-12 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр П.Ё г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 231 дүгээр байрны 2-12 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр П.Ё г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч П.Ё /хх-ийн 9-10, 11-14/, насанд хүрээгүй гэрч Г.Э /хх-ийн 16-17/, насанд хүрээгүй гэрч Б.Алтанзул /хх-ийн 18-19/, гэрч Б.Шүрэнцэцэг /хх-ийн 22/, гэрч Х.П /хх-ийн 27/ нарын мэдүүлгүүд, хохирогч П.Ё гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 380 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30/, шүүгдэгч Ч.Б оос сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-44, 50-51/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилжээ.
Хохирогч П.Ё , шүүгдэгч Ч.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хавтаст хэрэгт авагдсан №0065313-150 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч Түвшиндөш овгийн Ч.Б д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ч.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1350000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан хүнд ял болох 1 жилийн хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1350000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.Б ын биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ”энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Б д оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Б д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар
зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ч.Б ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн
байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт
даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,
Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Ч.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б д холбогдох эрүүгийн хэргээс Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт 2009 онд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, цэргийн хотхоны байранд 2010 оны зун, 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус бүр 1 удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Ё г зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
2. Шүүгдэгч Түвшиндөш овгийн Ч.Б ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Ч.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн
2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан хүнд ял болох 1 жилийн хугацаагаар
хорих ялд хөнгөн ял болох 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ч.Б ын биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ч.Б д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй
хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тэнссүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Б д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар
зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ч.Б ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн
байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ