Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 160

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа

Шүүгдэгч Г.З  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнхэв овогт Гадийгийн З д холбогдох 1726001280052  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Гүнхэв   овогт Г.З  

Шүүгдэгч Г.З  нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн орчим  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өшгөг” зочид буудлын гадна хууль сахиулагч Ш.Энхмандалыг албан үүргээ биелүүлэхтэй  нь холбогдуулан хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь баруун хөлний зөөлөн эдийн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Г.З  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр найзуудтайгаа уулзаад архи ууцгаасан. Бид эхлээд гадуур архи ууцгаасан. Тэгээд орой болж буудалд үргэлжлүүлэн уусан. Тэгж байтал манай найзууд хоорондоо маргасан. Тэгээд “Өшгөг” буудлын шүүгээг нурааснаас болж цагдаа дуудсан байсан. Би найзуудынхаа зодоонд оролцоогүй. Бичлэг дээр ч харагдах байх. Цагдааг  ирэхэд би согтоод нилээд муудсан байсан. Гарахдаа би цагдаа тонгороод түүнд зөөлөн эдийн гэмтэл учруулсан. Цагдаагаас эхнэрээрээ батлан даалтанд гаргуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

           Хохирогч Ш.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ний орой зөрчлийн хэрэг бүртгэгч гэсэн томилгоотой үүрэг гүйцэтгэж байсан. 20 цагийн орчимд “Өшгөг” зочид буудлын жижүүрээс манай буудлын 303 тоот өрөөнд хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлага ирсний дагуу жолооч Д-н хамт дуудлагаар “Өшгөг” буудал дээр очсон. Очиход маргаан нь дуусчихсан хоёр залуу нилээд согтуу буудлын хүмүүс нь тооцоо хийхгүй байна гээд байж байсан. Би тэр хоёр залууд “олон нийтийн газар хэрүүл маргаан хийж болохгүй” гэсэн шаардлага тавиад Золбоо гэж залуу нь нилээд согтуу байхаар нь буудлаас авч гараад албаны машинд суулгах гэсэн чинь машинд суухгүй гээд цааш явсан. Тэгэхээр нь би араас нь очоод машинд суу гээд баруун гараараа араас нь тэвэрсэн байдалтай барьж авсан. Тэр үед Золбоо гэж залуу цаашаа зүтгэж байгаад нүүрний баруун хэсгээрээ газар ойчих үедээ миний баруун хөлний өвдгийг бие хэсгээрээ дараад унасан. Тэгээд босож ирээд би гишгэх гэтэл миний хөл эвгүй болчихсон байсан. ...машинд суу гэсэн шаардлага тавихад машинд суухгүй цагдаа руу явахгүй гээд цааш алхаад явчихаар нь араас нь очсон юм. ...яг унах үедээ тонгорох маягтай үйлдэл хийсэн. Унах үедээ тонгорох маягтай болоод л бид хоёр хамт унасан. Би Золбоог машинд суулгаж аваад цагдаа дээр ирж эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Энэ үйлдлийн улмаас миний баруун хөлийн өвдөгний зөөлөн эдэд гэмтэл учирсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-41 дүгээр хуудас/,

Гэрч Х.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим “Өшгөг” буудалд согтуу хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлаганд цагдаагийн дэд ахлагч Ш.Э-н хамт очсон. Бид хоёрыг очиход хэрүүл зодоон болоод дуусчихсан байсан. Хэрүүл маргаан хийсэн гэх З г аваад явах гэсэн боловч үгэнд орохгүй машинд суухгүй байсан. Машинд суухгүй гэж ноцолдож байгаад дэд ахлагч Ш.Э-н хөлийг гэмтээчих шиг болсон. ...Г.З  агсарч Ш.Э-г унагаах гэж оролдож байхдаа газарт унаад дух хэсэг нь шалбарсан байсан. Ш.Э хөл нь доголсон байсан. ..Тонгорох үйлдэл хийгээд Г.З  өөрөө доор нь унасан. Тэгээд л Ш.Э хөл дарагдаж гэмтсэн. Бид хоёр Г.З г цагдаагийн газар авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр Г.З , Насаа, Бааска, Гучгар бид дөрөв гадуур архи ууж явж байгаад орой болсон хойно “Өшгөг” буудалд орсон. Б-с бусад нь энд аймгийн төв дээр амьдардаг. Буудал руу орох үедээ бид нар нилээд согтсон байсан. Буудалд ороод 2-3 шил 750 грамтай архи ууцгаасан. Тэрнээс өмнө бас 2-3 шил 750 грамтай архи уусан. Тэгээд архи ууж сууж байгаад хоорондоо маргасан. Яг юунаас болж маргаснаа сайн санахгүй байна. Би тасарчихсан байсан. Маргааш өглөө нь Г.З гээс цагдаа ирсэн талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Гэрч Н.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэр өдөр машинаа засуулах гээд “Алтан жолоо” засварын газар дээр байхад Гучгар, Бааска, З  гурав такси хөлсөлчихсөн над дээр ирсэн. Тэр гурав ирэхдээ нэг шил задалчихсан архитай ирээд хамт архи ууя гэсэн. Удалгүй Б.Тэгшбаяр бас ирсэн. ... Тэгээд бид нар нөгөө таксинд сууж байгаад авч ирсэн архийг нь хувааж уусан. Тэр архийг “Алтан жолоо”-гийн хажуугийн зогсоол дээр машин дотор уучихаад тэндээсээ хөдлөөд “Шонхор таун”-ы хажуугийн гудамжинд очиж дахиад хоёр шил архи машин дотор уусан. Тэгээд 16-17 цагийн орчим “Өшгөг” буудал орсон. ...Буудал орох үедээ бид нар нилээд согтсон байсан. ...Буудал орох үедээ гаднаас хоёр шил архи авч орсон. ...Тэгээд яг яаснаа сайн санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд би ганцаараа дан цамцтай гудамжинд алхаж явсан. Гэрээ олохгүй байхаар нь буцаад буудал эргээд очиход хэн ч байгаагүй. Буудлын үйлчлэгч цагдаа ирээд танай хүмүүсийг аваад явсан гэж хэлсэн. Би буудлын үйлчлэгчийн утсаар гэр лүүгээ залгаж эхнэрийгээ дуудаад гэртээ харьсан. Буудалд ямар нэг асуудал болоод цагдаа ирсэн талаар маргааш нь мэдсэн. Г.З г цагдаа нартай маргалдсаныг маргааш өглөө нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч Г.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдрийн үдээс хойш ойролцоогоор 16 цагийн орчимд 4 залуу манай буудалд орж ирээд нэг өрөө авсан. Тэр хүмүүс гаднаас орж ирэхдээ нилээд сүрхий халамцуу байсан. Нэг нь жолооны үнэмлэх гаргаж ирээд бүртгүүлээд орсон. Өрөөнд ороод 3-4 шил архи уусан байсан. Тэд нар өрөөнд орсноосоо хойш архи ууж байгаад 19 цаг өнгөрч байх үед хоорондоо маргалдаад зодолдсон. Би очиж шаардлага тавихад нэг цэнхэр цамцтай, сахалтай залуу нь өмнөөс хэл амаар доромжилоод, бусдыгаа зодоод байсан. Тэр залуу нь голлож маргаан хийгээд, зодолдоод байсан. Би зүгээр байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн цагдаа нь манай 1, 9 дүгээр баг хариуцсан цагдаа Ш.Э байсан. Тэгээд цагдаа нар шаардлага тавьхад нөгөө цэнхэр цамцтай залуу нь шаардлагыг нь эсэргүүцээд, өмнөөс нь хэрэлдээд, явахгүй гээд эсэргүүцэл үзүүлээд байсан. Тэгээд цагдаа нар  аваад гарсан. Тэр залууг авч гарснаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан буудлаас гарах хүртлээ цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тэр өдөр жижүүртэй байсан. 21-22 цагийн орчим Ш.Энхмандал гэх цагдаа эмнэлэг дээр ирж надад үзүүлсэн. Гаднаас орж ирэхдээ хувцас нь шороо тоос болчихсон гишгэж болохгүй гээд доголсон байдалтай орж ирсэн. Зовиурыг нь асуухад баруун хөлний өвдөгний үеэр өвчтэй, гишгэхээр өвдөлт ихсээд байна гэж хэлсэн. Үзлэг хийхэд өвдөгний баруун талд өвдөгний гадна холбоос орчим өвдөлтэй бага зэрэг хавдсан байсан. Өөр гэмтэл бэртэл бол байгаагүй. Өвдөгний холбоосны гэмтлийг MRI шинжилгээгээр оношилох боломжтой тул 7 хоног эмийн болон хэвтрийн дэглэм баримталж байгаад шинжилгээ өгөхийг зөвлөөд гаргасан. Цагдаагийн дүрэмт хувцастайгаа байсан. Ажилдаа явж байгаад дуудлагаар очиход нөгөө хүн нь өмнөөс нь агсам тавьж ноцолдож байгаад хөлийг нь дарж унасан гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би тэр өдөр Эрүүлжүүлэх, баривчлах, саатуулах байрны жижүүрээр гарч 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. “Өшгөг” буудал бусадтай маргалдсан гэсэн дуудлагын дагуу очиход цагдаагийн шаардлага биелүүлэлгүй эсэргүүцэж дэд ахлагч Ш.Э  биед гэмтэл учруулсан гэсэн дуудлагаар эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн. Тухайн үед Г.З  нь дунд зэргийн согтолттой, дух хэсэгт нь зулгарч цус гарсан, өмссөн цамцны зах нь урагдсан байдалтай ирсэн. Эрүүлжүүлэх байранд орж ирээд урьд нь намайг таньдаг байсан болохоор ах нь асуудалд холбогдчихлоо. “Өшгөг” буудалд найзуудтайгаа юм ууж суугаад хоорондоо маргалдсан чинь буудлаас дуудлага өгсөн бололтой цагдаа нар орж ирээд бас маргачихаж гэж байсан. Тэгээд би ар гэрт мэдэгдэхээр эхнэртэй нь утсаар ярихад цагдаа дээр ирчихсэн байна гээд эрүүлжүүлэх байранд ороод ирэхээр нь танай нөхөр цагдаагийн биед халдаад гэмтээсэн байна гэж хэлсэн. Та өөрөө хамт яваад эмнэлэгт үзүүлээд ир гэсэн чинь гарч яваад 2 цаг орчимын дараа буцаж ирсэн. ... Би дэд ахлагч Ш.Э  ажлынх нь өрөөд ороод яаж гэмтсэн талаар асуухад “... би араас нь бариад автал намайг үүрч шидэх гэж байгаад хамт унасан. Унах үедээ хөл дараад уначихсан чинь сонин болчихлоо...” гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 419 дугаартай: “... Ш.Э-н биед баруун хөлөнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Бичиг баримтанд үзлэг хийж, хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.З гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 64-66, 95 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.З гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.З гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.З  нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн орчим  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өшгөг” зочид буудлын гадна хууль сахиулагч Ш.Э-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь баруун хөлний зөөлөн эдийн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.Э-н “... 2017 оны 10 дугаар сарын 17-ний орой зөрчлийн хэрэг бүртгэгч гэсэн томилгоотой үүрэг гүйцэтгэж байсан. 20 цагийн орчимд “Өшгөг” зочид буудлын жижүүрээс манай буудлын 303 тоот өрөөнд хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлага ирсний дагуу жолооч Д-н хамт дуудлагаар “Өшгөг” буудал дээр очсон. Очиход маргаан нь дуусчихсан хоёр залуу нилээд согтуу буудлын хүмүүс нь тооцоо хийхгүй байна гээд байж байсан. Би тэр хоёр залууд “олон нийтийн газар хэрүүл маргаан хийж болохгүй” гэсэн шаардлага тавиад Золбоо гэж залуу нь нилээд согтуу байхаар нь буудлаас авч гараад албаны машинд суулгах гэсэн чинь З нь машинд суухгүй гээд цааш явсан. Тэгэхээр нь би араас нь очоод машинд суу гээд баруун гараараа араас нь тэвэрсэн байдалтай барьж авсан. Тэр үед З гэж залуу цаашаа зүтгэж байгаад нүүрний баруун хэсгээрээ газар ойчих үедээ миний баруун хөлний өвдгийг бие хэсгээрээ дараад унасан. Тэгээд босож ирээд би гишгэх гэтэл миний хөл эвгүй болчихсон байсан. ...машинд суу гэсэн шаардлага тавихад машинд суухгүй цагдаа руу явахгүй гээд цааш алхаад явчихаар нь араас нь очсон юм. ...яг унах үедээ тонгорох маягтай үйлдэл хийсэн. ... Энэ үйлдлийн улмаас миний баруун хөлийн өвдөгний зөөлөн эдэд гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-41/, гэрч Х.Д-н “... 2017 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим “Өшгөг” буудалд согтуу хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлаганд цагдаагийн дэд ахлагч Ш.Э  хамт очсон. ... Машинд суухгүй гэж ноцолдож байгаад дэд ахлагч Ш.Э  хөлийг гэмтээчих шиг болсон. ... Ш.Э-н хөл нь доголсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/, гэрч Б.Тэгшбаярын “... Тэр өдөр Г.З , Насаа, Бааска, Гучгар бид дөрөв гадуур архи ууж явж байгаад орой болсон хойно “Өшгөг” буудалд орсон. ... Тэгээд архи ууж сууж байгаад хоорондоо маргасан. Яг юунаас болж маргаснаа сайн санахгүй байна. Би тасарчихсан байсан. Маргааш өглөө нь л Г.З гээс цагдаа ирсэн талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч Н.Насанбаярын “... Тэгээд 16-17 цагийн орчим “Өшгиг” буудал орсон. ... Буудлын үйлчлэгч цагдаа ирээд танай хүмүүсийг аваад явсан гэж хэлсэн. ... Буудалд ямар нэг асуудал болоод цагдаа ирсэн талаар маргааш нь мэдсэн. Г.З г цагдаа нартай маргалдсаныг маргааш өглөө нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/, гэрч Г.А-н “... Тэд нар өрөөнд орсноосоо хойш архи ууж байгаад 19 цаг өнгөрч байх үед хоорондоо маргалдаад зодолдсон. Би очиж шаардлага тавихад нэг цэнхэр цамцтай, сахалтай залуу нь өмнөөс хэл амаар доромжилоод, бусдыгаа зодоод байсан. Тэр залуу нь голлож маргаан хийгээд, зодолдоод байсан. Би зүгээр байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн цагдаа нь манай 1, 9 дүгээр баг хариуцсан цагдаа Ш.Энхмандал байсан. Тэгээд цагдаа нар шаардлага тавихад нөгөө цэнхэр цамцтай залуу нь шаардлагыг нь эсэргүүцээд, өмнөөс нь хэрэлдээд, явахгүй гээд эсэргүүцэл үзүүлээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/, гэрч Д.Баянмөнхийн “... Би тэр өдөр жижүүртэй байсан. 21-22 цагийн орчим Ш.Энхмандал гэх цагдаа эмнэлэг дээр ирж надад үзүүлсэн. ... Зовиурыг нь асуухад баруун хөлний өвдөгний үеэр өвчтэй гишгэхээр өвдөлт ихсээд байна гэж хэлсэн. Үзлэг хийхэд өвдөгний баруун талд өвдөгний гадна холбоос орчим өвдөлтэй бага зэрэг хавдсан байсан. ... Цагдаагийн дүрэмт хувцастайгаа байсан. Ажилдаа явж байгаад дуудлагаар очиход нөгөө хүн нь өмнөөс нь агсам тавьж ноцолдож байгаад хөлийг нь дарж унасан гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/, гэрч Б.Б-н “... Би тэр өдөр Эрүүлжүүлэх, баривчлах, саатуулах байрны жижүүрээр гарч 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. “Өшгөг” буудал бусадтай маргалдсан гэсэн дуудлагын дагуу очиход цагдаагийн шаардлага биелүүлэлгүй эсэргүүцэж дэд ахлагч Ш.Э  биед гэмтэл учруулсан гэсэн дуудлагаар эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн. ... Би дэд ахлагч Ш.Э  ажлынх нь өрөөд ороод яаж гэмтсэн талаар асуухад “... би араас нь бариад автал намайг үүрч шидэх гэж байгаад хамт унасан. Унах үедээ хөл дараад уначихсан чинь сонин болчихлоо...” гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 419 дугаартай дүгнэлт /хх-ийн 57/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 60/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/, Бичиг баримтанд үзлэг хийж, хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-20/, Шүүгдэгч Г.З гийн мөрөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Гүнхэв овогт Г.З д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

   Шүүгдэгч Гүнхэв овогт Г.З д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Г.З г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.З г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.З  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Г.З д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.З  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Э-д 200.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий флаш дискийг түүнийг  эзэмшигч  мөрдөгч Ц.Мөнхбатад буцаан олгож, флаш дискинд бичигдсэн бичлэгийг дискинд хуулбарлан флаш дискийн хамт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-ны хамт уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.З д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.З г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдаж,

Шүүгдэгч Г.З д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гүнхэв овогт Г.З г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1  дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар  шүүгдэгч Гүнхэв овогт Г.З д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн   хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Гүнхэв овогт Гадийгийн З д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.З г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Г.З  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Э 200.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий флаш дискийг түүнийг  эзэмшигч  мөрдөгч Ц.Мөнхбатад буцаан олгож, флаш дискинд бичигдсэн бичлэгийг дискинд хуулбарлан флаш дискийн хамт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-ны хамт уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй .  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.З д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР