Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/03676

 

 

 

 

 

2024 10 02 181/ШШ2024/03676

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  давхарт байрлах, А... ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Г /РД:.../-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтайван оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А... ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Гтийг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Зээлдэгч Н.Гт нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 71011  тоот цахим зээлийн гэрээг байгуулж 300.000 төгрөгийн зээлийг 2,9 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 7101660  тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 360.000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7101785391 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 210.000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 7102139492 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 130.000 төгрөгийн зээлийг 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7102182883 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 60.000 төгрөгийн зээлийг 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул зээлийн төлбөрийг шаардаж харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Н.Гтийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А... ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А... ББСБ ХХК-ийн 01/6958 дугаар Итгэмжлэл олгох тухай албан бичиг, Н.Гтийн үйлчилгээ авах хүсэлт,   1 дугаар цахим зээлийн гэрээнүүд, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2  дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А... ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Гтийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б  шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж шүүх хуралдааныг өөрийнхөө эзгүйд хийж хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1. Иргэн Н.Гт нь А... ББСБ ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 71011 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 300.000 төгрөгийн зээлийг 2,9 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 710166  тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 360.000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7101785  тоот цахим зээлийн гэрээг байгуулж 210.000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 7102139492 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 130.000 төгрөгийн зээлийг 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 710218  тоот цахим зээлийн гэрээг байгуулж 60.000 төгрөгийн зээлийг 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Уг гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд Н.Гт хариуцагч болох хуульзүйн үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж хариуцагчид холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Н.Гт байнга оршин суух хаяг болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц 1, 75 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/2  дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ

3. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлох шаардлагагүй гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1., 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч А... ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Гтийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Н.Г /РД:.../-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.Гтийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Г /РД:.../-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон А... ББСБ ХХК /утас: /-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ