| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/03982/И |
| Дугаар | 181/ШШ2024/03471 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/03471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, Ө овогт Ж.М/РД: ./-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие Ж.М. нь 1969 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн ба миний нэрийг Майхүү гэдэг байсан. 1997 онд ээж А.Ж нас барсны дараа хуучин төрсний гэрчилгээгээ гээсэн ба шинээр гаргуулахдаа манай аав миний нэрийг М. гэдэг нэртэйгээр гаргуулан авсан. Үүнээс хойш миний нэр Ж.М. болсон. Одоо миний нас 55 хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл 1995 оны хөдөлмөрийн дэвтэр дээрх нэр маань Ж овогтой М гэсэн нэртэй байгаа учир энэ хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож байж тэтгэвэрт гарахаар болоод байн.а.
Иймд 14 дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хэргийн оролцогчоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.М.гийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, Д.Ж н гэрчийн тодорхойлолт, Д. оршин суугаа хорооны тодорхойлолт, Ж.Батдаваагийн гэрчийн тодорхойлолт, Ж н оршин суугаа хорооны тодорхойлолт, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 677 дугаар Ажилд хуваарилах тухай тушаал, Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 572 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 379 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус гаргаж өгсөн болно.
3.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт байхгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ж.М. нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1987 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч Ж.М. нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Өөлд овогт Ж.Мнь 1969 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эцэг Д Ж , эх А.Ж нарын охин болж төрснийг 1969 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгэсэн байна.
4.2. Ж.М. нь төрснөөс хойш 1997 он хүртэл М гэдэг нэртэй байсан болох нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 677 дугаар Ажилд хуваарилах тухай тушаал, Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 572 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 379 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, гэрч Д.Ж , Ж.Б нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Барилгын техник мэргэжлийн 5 дугаар дунд сургуулиас 1987 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 147748 дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Ж.М. мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Барилгын техник мэргэжлийн 5 дугаар дунд сургуулиас 1987 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олгосон 147748 дугаар Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Ө овогт Ж.М/РД: ./ мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.М.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ