Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 161

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

            Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа

Хохирогч Т.Э ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгч Н.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нэргүйн Н д холбогдох 1726001180060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Н.Н

Шүүгдэгч Н.Н  нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн орчим Арвайхээр сумын 11 дүгээр баг 69-01 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Т.Э г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2012 оны 11 сард Арвайхээр сумын 8 дугаар баг 34-254 /хуучин хаяг/ тоотод хохирогчийн хацар, шанаа, нуруу руу нь гараараа цохисон, 2014 оны 08 дугаар сард тэлээгээр гуя, гарын булчин, нуруу хэсэгт ороолгосон, 2017 оны 04 дүгээр сард 6 сартай жирэмсэн байхад нь гарын булчин, зүүн шанаа руу нь гараараа цохисон, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гарыг нь мушгиж, хөхөн тус газар цохисон, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шанаа хэсэг, дух хэсэг рүү гар утсаараа цохисон, түлхүүрээр дух руу ороолгосон, зүүн талын хавирганы доод хэсэгт гараараа цохисон, толгойгоор нь пийшингийн хана мөргүүлсэн, хоёр гарын булчин луу цохисон, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэдэс рүү өшиглөсөн, баруун талын гар луу цохисон, зүүн талын ташаа руу чулуугаар цохиж, багалзуурдах зэргээр Арвайхээр сумын 11 дүгээр баг 69-01 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Т.Э г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Н  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Т.Э  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Т.Э гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Намайг нийт 2012-2017 оны хооронд 6 удаа цохиж зодсон. Эхнийх нь 2012 оны 11 дүгээр cap өнгөрч байхад 15-16 цагийн орчим Арвайхээр сумын 8 дугаар баг 34-254 /хуучин хаяг/ тоотод өөрийнхөө ээжийн гэрт байхад манай нөхрийн утас дуугарсан бөгөөд аваад утсаар ярьж байснаа салгаад сая надтай ярьдаг хүн хэн юм гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлтэл Н.Н  та 2 холбоотой юм биш үү гэж хэлээд баруун гараараа хацар луу алдагдсан. ... Намайг миний машин дотор гар утсаа атгаж байгаад 2 шанаан хэсэг рүү нийт 2 удаа цохисон. ... Чи яв хүүхэд унтаж байна гээд намайг гэрээс татаж гаргаад нуруу руу нэг удаа тохойгоороо цохисон. ... Энэ өдрийн зодолтоос миний хоёр шанаа хөхөрсөн, нуруу өвдөж байсан, би эмнэлгийн байгууллагад хандаагүй. ... 2014 оны 08 дугаар сарын үед ажлын газрын хүнтэйгээ “Их монгол” фитнесс дээр байж байтал чи фитнесс дээр юу хийж байгаа юм гээд тэлээгээ гаргаж ирээд суртай үзүүр хэсгээр нь миний биеийн баруун талын гуя руу нэг удаа, баруун гарын булчин руу 1 удаа, нуруу руу шавхуурдчихаад гараад явсан. Бүсээр шавхуурдуулсан хэсгүүд нь хөхөрчихсөн байсан. Тухай үед манай том хүү хажууд байсан. ... 2017 оны 04 дүгээр сарын эхээр гэртээ байж байтал миний утсыг булааж авахаар нь би утсаа эргүүлээд авах гэтэл намайг зүүн гарын булчин хэсэг рүү хоёр удаа гараа зангидаж байгаад цохисон. Мөн зүүн шанаа руу гараа зангидаж байгаад цохисон. Тухайн үед би 6 сартай жирэмсэн байсан. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 10-11 цагийн үед гэртээ орж ирээд миний утсыг булаах гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь зүүн гар мушгиж хөхрүүлээд, зүүн талын хөхний дээд талд 1 удаа цохисон, тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ... 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим ирээд Н.Н  надад чи тэр хүүхэнтэй /Н.Н гийн явалддаг гэх/ утсаар хэрүүл хийгээд байгаа юмуу гэхээр нь би үгүй хэрэлдээгүй, чамтай ч гэсэн хэрэлдмээргүй байна гэж хэлтэл миний баруун талын шанаа хэсэг, дух хэсэг рүү гар утсаараа 1 удаа цохисон. 3 ширхэг түлхүүртэй багц түлхүүрээр дух руу хоёр удаа шавхуурдаж цохисон, Зүүн талын хавирганы доод хэсэгт хоёр удаа гараараа цохисон. Мөн толгойноос барьж байгаад пийшингийн хана 1 удаа мөргүүлсэн. Хоёр гарын булчин луу 3 удаа цохисон. Шанаа хөхөрч, хавдаж халцарсан, баруун талын 7 дугаар хавирга хугарсан гэж оношлогдсон. Шүүх эмнэлэгт үзүүлсэн, намайг зодож байхад миний 2 хүүхэд яг хараад зогсож байсан. ... 2017 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 04-05 цагийн үед дэлгүүртээ хонож байтал хаалга, цонх нүдэж байгаад би онгойлгохгүй байсан чинь цонхны порчик онгойлгож орж ирээд намайг дэлгүүрийн лангуу тойрч хөөж байгаад гэдэс рүү нэг удаа өшиглөсөн, тэгэхээр нь би айгаад орж ирсэн цонхоор нь зугтаагаад гарсан юм. Тэгсэн араас гарч ирээд миний баруун талын гар луу нэг удаа гараа зангидаж цохисон, мөн зүүн талын ташаа руу чулуугаар нэг удаа цохисон. Тэгээд намайг багалзуурдаж байгаад тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийнн 10-13 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.Да-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Аав ээжийг байнга зоддог. Намайг цэцэрлэгт байхад буюу 2014 онд манай аав ээжийг гэрт байхад нь тэлээгээр 3-4 удаа нуруу хэсэг рүү нь ороолгосон. ... Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай ээж Т.Э  нь гэртээ хүүхдээ хөхүүлээд байж байтал аав гаднаас орж ирээд чи яахаараа тэр хүүхэн рүү мессэж бичдэг юм гээд шанаа руу гар утсаараа нэг удаа, дух хэсэг рүү нь түлхүүрээр ороолгоод байсан. Мөн хоёр гарын булчин руу гараараа нэг удаа, хавирга хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Би гэртээ хөнжил доогуураа ороод завсраар нь харсан юм. Үүний дараа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үүрийн 5 цагийн үед ээж хоёр дүүгийн хамт дэлгүүр дотроо унтаж байтал аав гаднаас цонхны порчик эвдэж орж ирээд ээжийг үхсэндээ хаалга онгойлгохгүй байгаан гэж хэлээд аваад гарсан. Ээж гадаа орилоод байсан ба би айгаад гарч харж чадаагүй юм. ... Ээж орж ирээд гуя руу чулуугаар цохьчихлоо гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Т.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны хавар байх он сарын нь сайн санахгүй байна 4 сард санагдаж байна манай дүү Т.Э  6 сартай жирэмсэн байхдаа над руу яриад ерөөсөө хэцүү байна би нөхрөөсөө салмаар байна та хүрээд ирээч гэж ярьж байсан. Тэгээд гэрт нь очиход зүүн талын бугуйн хэсэг нь хөхөрчихсөн байдалтай байсан. Нөхөр нь бол тухайн үед гэртээ ирээгүй, хүүхэд эхнэрээсээ хүйтэн хөндий харилцаатай болчихсон байсан. ... Тэрнээс хойш би дүү рүүгээ яаж байна гээд утсаар асуухад манай нөхөр гэртээ ирэхгүй байна. Уур уцаартай байх юм гэж байсан. Саяхан 10 сарын үед Т.Э г нөхөр нь цонх хагалж орж ирээд намайг алах шахлаа багалзуурдаж аваад зодоод арайхийн саллаа гэж байсан. ... Миний мэдэхээр 4 удаа манай нөхөр Н.Н  намайг зодлоо гэж хэлж байсан. Хамгийн сүүлд зодуулчихаад хавиргаа хугалуулчихсан байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч П.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ойролцоогоор 7 жилийн өмнө байх манай охин Т.Э  том хүүхэдтэйгээ нэг хэсэг Бат-Өлзий суманд байх гэртээ амьдарсан. Нөхөртэйгээ таарч тохирохгүй байна гээд л тухайн үедээ хэлж байсан. ... Манай охин бид нарт хэлдэггүй байсан юм байна лээ энэ оны хавар 4 сард ээжтэйгээ яриад Н.Н д зодуулсан гэж хэлсэн байсан. ... Тэгээд охиноо зүүн талын гар, шанаа хэсэгтээ хөхөрчихсөн байсан. ... Хавар 4 сард жирэмсэн байхад нь зодсон байсан. Саяхан 10 сард байх их сүрхий зодсон сураг гарсан. Хавирга нь хугарсан эмчид үзүүлсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Д.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Энэ хоёр хүүхэд нь 2009 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулж амьдарлаа эхэлсэн. Тэрнээс хойш нийт 7-8 жил хамтдаа амьдарч байгаа ба 3 хүүхэдтэй болсон. Хамгийн бага нь 3 сартай нялх хүүхэд, том нь 3 дугаар ангийн хүүхэд байдаг. Амьдрал ахуйн хувьд тус тусдаа ажил, хөдөлмөр хийгээд хүний дор орохооргүй болоол байдаг. Т.Э  болон Н.Н  хоёр хоорондоо зодолдоод ингэж зодууллаа гэж л би сонсож байгаагүй. Хэрвээ ийм байдал байсан бол би мэдэх ёстой байсан. Ядаж л Т.Э  надад Н.Н  зодлоо гэж хэлэх байсан байх. ... Би Т.Э г цагдаад өргөдөл өгсний дараа очиж уулзсан. Тэгээд Н.Н  чамайг зодож, дарамтлаад байсан юм бол хэлэхгүй яасан юм бэ гэхэд Т.Э  би танд хэлчихвэл сэтгэл санаа зовчих байх гэж бодоод хэлээгүй юм гэж байсан. ... Манай хүүхэд Н.Н  нь 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Арвайхээр суманд төрсөн. Эхээс дөрвүүлээ айлын дундах хүүхэд байгаа юм. Доороо нэг дүүтэй, дээрээ хоёр эгчтэй. Одоо эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Багадаа Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуульд 7 дугаар анги төгссөн бага боловсролтой. Их дээд сургуульд сурч байгаагүй. Зан араншингийн хувьд төлөв дараа дуу цөөтэй, ажилсаг хүүхэд...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Н.О мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2009 онд гэр бүл болж тэрнээс хойш нийт 7-8 жил хамтдаа амьдарч байгаа ба 3 хүүхэдтэй болсон. Хамгийн бага нь 3 сартай нялх хүүхэд, том нь 3 дугаар ангийн хүүхэд байдаг. Миний хувьд Т.Э  болон Н.Н  хоёрыг хоорондоо хэрэлдэж зодолдож байхыг хараагүй. Нийтдээ 6 жил гаран Н гийнхтэй айл, саахалт гэж явсан. Энэ хугацаанд Н.Н г эхнэрээ зодож байхыг хараагүй. Хэрвээ зодож нүддэг байсан бол Т.Э  надад хэлэх байсан. ... Саяхан шиг байх 11 сарын эхээр Н.Н  миний зүүн талын гарыг ийм болгочихлоо гээд үзүүлж байсан. Намайг харахад зүүн гарын булчин хэсгээрээ хүрэн болчихсон байсан. ... Манай дүү Н.Н  нь 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Арвайхээр суманд төрсөн. Эхээс дөрвүүлээ айлын дундах хүүхэд байгаа юм. Доороо нэг дүүтэй, дээрээ надаас тусдаа нэг эгчтэй. Одоо эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Багадаа Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуульд 7 дугаар анги төгссөн бага боловсролтой. Их дээд сургуульд сурч байгаагүй. 2008 оноос эхлэн хот хооронд хүн тээвэрт явдаг ажилтай болсон. Зан араншингийн хувьд төлөв дараа дуу цөөтэй, ажилсаг хүүхэд...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 406 дугаартай: “... Т.Э гийн биед тархи доргилт, хавирганы хугарал, хацар болон дээд мөчдөд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Т.Э д тогтоолд дурьдсан хуучин гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Н гийн хувийн байдлыг тодорхойлсон №0322201-13, №0000590435, бүртгэлий дугаар 6201000355 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, иргэний цахим үнэмлэхний хуулбар, №0143081-140 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 480 дугаартай багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 14-15, 17, 47, 52 дугаар хуудас/, 

Шүүгдэгч Н.Н гийн ял шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Н гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг болно.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Н.Н  нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн орчим Арвайхээр сумын 11 дүгээр баг 69-01 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Т.Э г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2012 оны 11 сард Арвайхээр сумын 8 дугаар баг 34-254 /хуучин хаяг/ тоотод хохирогчийн хацар, шанаа, нурууруу гараараа цохисон, 2014 оны 08 дугаар сард тэлээгээр гуя, гарын булчин, нуруу хэсэгт ороолгосон, 2017 оны 04 дүгээр сард 6 сартай жирэмсэн байхад нь гарын булчин, зүүн шанаа руу нь гараараа цохисон, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гарыг нь мушгиж, хөхөн тус газар цохисон, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шанаа хэсэг, дух хэсэг рүү гар утсаараа цохисон, түлхүүрээр дух руу ороолгосон, зүүн талын хавирганы доод хэсэгт гараараа цохисон, толгойгоор нь пийшингийн хана мөргүүлсэн, хоёр гарын булчин луу цохисон, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэдэс рүү өшиглөсөн, баруун талын гар луу цохисон, зүүн талын ташаа руу чулуугаар цохиж, багалзуурдах зэргээр Арвайхээр сумын 11 дүгээр баг 69-01 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Т.Э г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Н.Н д холбогдох хэргээс 2012 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р баг 34-254 тоотод, 2014 оны 08 дугаар сард тус бүр нэг удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Э г зодсон гэх хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Н  нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн орчим Арвайхээр сумын 11 дүгээр баг 69-01 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Т.Э г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 04 дүгээр сард 6 сартай жирэмсэн байхад нь гарын булчин, зүүн шанаа руу нь гараараа цохисон, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гарыг нь мушгиж, хөхөн тус газар цохисон, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шанаа хэсэг, дух хэсэг рүү гар утсаараа цохисон, түлхүүрээр дух руу ороолгосон, зүүн талын хавирганы доод хэсэгт гараараа цохисон, толгойгоор нь пийшингийн хана мөргүүлсэн, хоёр гарын булчин луу цохисон, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэдэс рүү өшиглөсөн, баруун талын гар луу цохисон, зүүн талын ташаа руу чулуугаар цохиж, багалзуурдах зэргээр Арвайхээр сумын 11 дүгээр баг 69-01 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Т.Э г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Э гийн: “... Намайг нийт 2012-2017 оны хооронд 6 удаа цохиж зодсон. Эхнийх нь 2012 оны 11 дүгээр cap өнгөрч байхад 15-16 цагийн орчим Арвайхээр сумын 8 дугаар баг 34-254 /хуучин хаяг/ тоотод өөрийнхөө ээжийн гэрт байхад манай нөхрийн утас дуугарсан бөгөөд аваад утсаар ярьж байснаа салгаад сая надтай ярьдаг хүн хэн юм гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлтэл Н.Н  та 2 холбоотой юм биш үү гэж хэлээд баруун гараараа хацар луу алдагдсан. ... Намайг миний машин дотор гар утсаа атгаж байгаад 2 шанаан хэсэг рүү нийт 2 удаа цохисон. ... Чи яв хүүхэд унтаж байна гээд намайг гэрээс татаж гаргаад нуруу руу нэг удаа тохойгоороо цохисон. ... Энэ өдрийн зодолтоос миний хоёр шанаа хөхөрсөн, нуруу өвдөж байсан, би эмнэлгийн байгууллагад хандаагүй. ... 2014 оны 08 дугаар сарын үед ажлын газрын хүнтэйгээ “Их монгол” фитнесс дээр байж байтал чи фитнесс дээр юу хийж байгаа юм гээд тэлээгээ гаргаж ирээд суртай үзүүр хэсгээр нь миний биеийн баруун талын гуя руу нэг удаа, баруун гарын булчин руу 1 удаа, нуруу руу шавхуурдчихаад гараад явсан. Бүсээр шавхуурдуулсан хэсгүүд нь хөхөрчихсөн байсан. Тухай үед манай том хүү хажууд байсан. ... 2017 оны 04 дүгээр сарын эхээр гэртээ байж байтал миний утсыг булааж авахаар нь би утсаа эргүүлээд авах гэтэл намайг зүүн гарын булчин хэсэг рүү хоёр удаа гараа зангидаж байгаад цохисон. Мөн зүүн шанаа руу гараа зангидаж байгаад цохисон. Тухайн үед би 6 сартай жирэмсэн байсан. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 10-11 цагийн үед гэртээ орж ирээд миний утсыг булаах гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь зүүн гар мушгиж хөхрүүлээд, зүүн талын хөхний дээд талд 1 удаа цохисон. ... 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим ирээд Н.Н  надад чи тэр хүүхэнтэй /Н.Н гийн явалддаг гэх/ утсаар хэрүүл хийгээд байгаа юмуу гэхээр нь би үгүй хэрэлдээгүй, чамтай ч гэсэн хэрэлдмээргүй байна гэж хэлтэл миний баруун талын шанаа хэсэг, дух хэсэг рүү гар утсаараа 1 удаа цохисон. 3 ширхэг түлхүүртэй багц түлхүүрээр дух руу хоёр удаа шавхуурдаж цохисон, Зүүн талын хавирганы доод хэсэгт хоёр удаа гараараа цохисон. Мөн толгойноос барьж байгаад пийшингийн хана 1 удаа мөргүүлсэн. Хоёр гарын булчин луу 3 удаа цохисон. Шанаа хөхөрч, хавдаж халцарсан, баруун талын 7 дугаар хавирга хугарсан гэж оношлогдсон. ... 2017 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 04-05 цагийн үед дэлгүүртээ хонож байтал хаалга, цонх нүдэж байгаад би онгойлгохгүй байсан чинь цонхны порчик онгойлгож орж ирээд намайг дэлгүүрийн лангуу тойрч хөөж байгаад гэдэс рүү нэг удаа өшиглөсөн, ... Тэгсэн араас гарч ирээд миний баруун талын гар луу нэг удаа гараа зангидаж цохисон, мөн зүүн талын ташаа руу чулуугаар нэг удаа цохисон. Тэгээд намайг багалзуурдаж байгаад тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13/, Насанд хүрээгүй гэрч Н.Д “... Аав ээжийг байнга зоддог. Намайг цэцэрлэгт байхад буюу 2014 онд манай аав ээжийг гэрт байхад нь тэлээгээр 3-4 удаа нуруу хэсэг рүү нь ороолгосон. ... Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай ээж Т.Э  нь гэртээ хүүхдээ хөхүүлээд байж байтал аав гаднаас орж ирээд чи яахаараа тэр хүүхэн рүү мессэж бичдэг юм гээд шанаа руу гар утсаараа нэг удаа, дух хэсэг рүү нь түлхүүрээр ороолгоод байсан. Мөн хоёр гарын булчин руу гараараа нэг удаа, хавирга хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Би гэртээ хөнжил доогуураа ороод завсраар нь харсан юм. Үүний дараа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үүрийн 5 цагийн үед ээж хоёр дүүгийн хамт дэлгүүр дотроо унтаж байтал аав гаднаас цонхны порчик эвдэж орж ирээд ээжийг үхсэндээ хаалга онгойлгохгүй байгаан гэж хэлээд аваад гарсан. Ээж гадаа орилоод байсан ба би айгаад гарч харж чадаагүй юм. ... Ээж орж ирээд гуя руу чулуугаар цохьчихлоо гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24/, гэрч Т.Энх-Оюуны “... Саяхан 10 сарын үед Т.Э г нөхөр нь цонх хагалж орж ирээд намайг алах шахлаа багалзуурдаж аваад зодоод арайхийн саллаа гэж байсан. ... Миний мэдэхээр 4 удаа манай нөхөр Н.Н  намайг зодлоо гэж хэлж байсан. Хамгийн сүүлд зодуулчихаад хавиргаа хугалуулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27/, гэрч П.Т “... Манай охин бид нарт хэлдэггүй байсан юм байна лээ энэ оны хавар 4 сард ээжтэйгээ яриад Н.Н д зодуулсан гэж хэлсэн байсан. ... Тэгээд охиноо зүүн талын гар, шанаа хэсэгтээ хөхөрчихсөн байсан. ... Хавар 4 сард жирэмсэн байхад нь зодсон байсан. Саяхан 10 сард байх их сүрхий зодсон сураг гарсан. Хавирга нь хугарсан эмчид үзүүлсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Д.Н, Н.О нарын мэдүүлэг /хх-ийн 30-31, 33-34/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 406 дугаартай дүгнэлт /хх-ийн 39/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 4/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, шүүгдэгч Н.Н гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Хохирогч Т.Э , шүүгдэгч Н.Н  нарыг гэр бүл болохыг нотлосон гэрлэлтийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хохирогч гэрч нарын мэдүүлэг байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт хохирогч Т.Э  хамаарч байгаа болно.

Шүүгдэгч Боржигон овогт Н.Н д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Н.Н г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7.2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Н.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа, анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогч Т.Э  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Н.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан хөнгөн ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийг хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтэн шүүгдэгч Н.Н гийн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сараар тогтоов.

Шүүгдэгч Н.Н  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Н.Н д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Э  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Н д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьчдилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Н.Н г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Н.Н д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6,  8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Н.Н д холбогдох хэргээс 2012 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р баг 34-254 тоотод, 2014 оны 08 дугаар сард тус бүр нэг удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Э г зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Н.Н г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 3. Шүүгдэгч Боржигон овогт Н.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Н д оногдуулсан хүнд ял болох 1 жил 2 сарын  хугацаагаар хорих ялд, хөнгөн ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийг нэмж нэгтэн шүүгдэгч Н.Н гийн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н.Н д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тэнссүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Н д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Н.Н г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Шүүгдэгч Н.Н  нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.  

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н д  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Н.Н д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        М.МАНДАХБАЯР