| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/00952/И |
| Дугаар | 181/ШШ2024/02944 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/02944
2024 08 06 181/ШШ2024/02944
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Рашааны 19 гудамж 20 тоотод оршин суух, Б Б /РД:/-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 10/5 хаягт байрлах Д ХХК-д холбогдох,
Нэхэмжлэгчийн шаардлага: Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч А.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Д ХХК-д холбогдуулан Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Д ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/004 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, түүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гэж тодруулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Б.Б миний бие 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Д ХХК-д Бизнес хөгжлийн менежер албан тушаалд ажилд орсон. Тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг боловч ажил хэргийн өдөр тутмын үйл ажиллагаагаа Д /Эйшиа песифик/ ПТИ ЛТД суурин төлөөлөгчийн газрын удирдлага дор ажилладаг болно.
Өөрөөр хэлбэл Д ХХК нь хөдөлмөрийн харилцааг Монгол Улсын талаас менежментийн хүрээнд зохицуулалтыг хийн ажилладаг, харин Д Э Э Г ф менежмент /Эйшиа песифик/ ПТИ ЛТД суурин төлөөлөгчийн газар нь миний ажлын байрыг гардан удирдан чиглүүлдэг чиг үүрэгтэй юм. Тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан тасралтгүй 7 жил ажилласан. Ажиллах хугацаандаа харилцагч болон хамт олонтойгоо эв найрамдалтай тогтвор суурьшилтай ажиллаж байсан. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.
Аливаа тушаал шийдвэр нь хуульд үндэслэсэн бодит байдалд нийцсэн байх ёстой. Миний ажлын байрыг Д Э Э Г ф м/ Эйшиа песифик/ ПТИ ЛТД-ийн суурин төлөөлөгчөөр 2018 онд томилогдсон Ч Ж нь шууд удирдлагаар хангаж ажилладаг болно.
Ч Ж удирдлага дор ажиллахдаа ажил хэргийн нийцгүй, үл ойлголцсон харилцаанаас болж, шууд удирдлага Ч Ж надтай огт харилцахаа больж, хүний нөөц болон өөр ажилтнуудаар дамжуулан үүрэг даалгавар өгдөг харилцаатай байсан.
Энэ нөхцөл байдал нь надад ажлын байрны дарамтыг үүсгэж, энэ харилцаа удаан хугацаанд өөрчлөгдөхгүй үргэлжилснээс болж сэтгэл санааны дарамт болж, ажлаа хэвийн үргэлжлүүлж чадахгүйд хүрсэн тул 2022 оны 09 сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг компанид гаргасан.
Нэг удирдах ажилтны зүй бус харилцаанаас болж өөрийн олон жил ажилласан компаниас ажлаас гарахыг хүсээгүй тул өргөдөл гаргаснаас хойш 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр удирдлага болон хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтандаа албаны мэйлээр өөрийн өмнө нь гаргасан өргөдлийн дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ цуцалж байгаагаа цаашид үргэлжлүүлэн ажиллах тухайгаа албан ёсоор мэдэгдсэн.
Үүнээс хойш ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн компанийн дээд шатны удирдлагад ажлын байрны тодорхой дарамт шууд удирдлагын зохисгүй харилцааны тухай албан мэйлээр мэдэгдсэн.
Үүнд шууд удирдлага болох Ч Ж уурлаж чамд би өмнө нь сануулсан, цаашид миний удирдлагад ажиллахад 2 шаардлагыг биелүүлж ажиллах ёстой байсан гэтэл чи нэг шаардлагыг зөрчиж дээд шатны удирдлага руу шууд мэйл бичсэн тул чамтай хамтарч цаашид ажиллахгүй гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа намайг ажлаас өөрийн хүсэлтээр гэх үндэслэлээр чөлөөлсөн.
Миний бие өмнө нь өөрийн ажлаас чөлөөлөх хүсэлтийг цуцалж энэ тухайгаа удирдлага хүний нөөцдөө мэдэгдсэнээс хойш 4 сарын хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан.
Шууд удирдлагын тавьсан шаардлагыг зөрчсөн гэдэг үндэслэлээр ажилтныг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
Иймд Д Э Э Г ф М ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/004 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, түүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Манай Д Э Э Г ф М ХХК-д Б.Б нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн бизнес хөгжлийн менежерийн албан тушаалд ажилд орсон улмаар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн гэрээгээ сунгаж, уг албан тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн.
Б.Б нь ажиллаж байх хугацаандаа удирдах албан тушаалтан болон хамт ажилладаг хүмүүстэйгээ үл ойлголцол үүсгэдэг, зүй бус харилцаа гаргадаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Энэ талаар нь өөрт нь хэлэхэд компанид асуудал үүсгэдэг байсан. Эдгээр нөхцөл байдлуудыг нь компанийн зүгээс удаа дараа сануулж байсан боловч үр дүнд хүрдэггүй байсан. Б.Б нь манай компанид 7 жилийн хугацаанд ажилласан энэ хугацаанд тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан манай компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаагүй өнөөдрийг хүрсэн.
Б.Б нь шууд удирдлага Ч Ж зан харилцааны хувьд таарамжгүй дор ажиллах болсон. Б.Б нь удирдах албан тушаалтантайгаа харилцааны хувьд доголдолтой зөрчилтэйнтэй байдаг байсан. Энэ талаараа шууд удирдлагатайгаа маргаан үүсгэн цаашид ажиллахгүй болохоо илэрхийлж 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасан. Тухайн үед ажил олгогч компанийн зүгээс тушаал гаргаагүй, учир нь олон жил ажиллаж байгаа, туршлагатай ажилтнаа шууд ажлаас чөлөөлөхгүй аль болох боломжтой талаас нь ярилцаж, ажлаа үргэлжлүүлэх талаас нь аль болох уян хатан хандсан.
Хамтран ажиллахад асуудалтай байна гэж удаа дараа хэлсэн учир хүсэлтийг үндэслэн манай компанийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 23/004 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал гарсан байдаг тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Д Э Э Г ф М ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн захирлын 23/004 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх 23/02 тоот гэрээ зэргийг нотлох баримтаар өгсөн, хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Ч Ж удирдлага дор ажиллахдаа ажил хэргийн нийцгүй, үл ойлголцсон харилцаанаас болж, шууд удирдлага Чой Жинвүү надтай огт харилцахаа больж, хүний нөөц болон өөр ажилтнуудаар дамжуулан үүрэг даалгавар өгдөг харилцаатай байсан. Энэ нөхцөл байдал нь надад ажлын байрны дарамтыг үүсгэж, энэ харилцаа удаан хугацаанд өөрчлөгдөхгүй үргэлжилснээс болж сэтгэл санааны дарамт болж, ажлаа хэвийн үргэлжлүүлж чадахгүйд хүрсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг компанид гаргасан. Нэг удирдах ажилтны зүй бус харилцаанаас болж өөрийн олон жил ажилласан компаниас ажлаас гарахыг хүсээгүй тул өргөдөл гаргаснаас хойш 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр удирдлага болон хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтандаа албаны мэйлээр өөрийн өмнө нь гаргасан өргөдлийн дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ цуцалж байгаагаа, цаашид үргэлжлүүлэн ажиллах тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Үүнээс хойш ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн компанийн дээд шатны удирдлагад ажлын байрны тодорхой дарамт шууд удирдлагын зохисгүй харилцааны тухай албан мэйлээр мэдэгдсэн. Үүнээс хэд хоногийн дараа намайг ажлаас өөрийн хүсэлтээр гэх үндэслэлээр чөлөөлсөн гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Б.Б нь шууд удирдлага Ч Ж зан харилцааны хувьд таарамжгүй дор ажиллах болсон. Б.Б нь удирдах албан тушаалтантайгаа харилцааны хувьд доголдолтой зөрчилтэйнтэй байдаг байсан. Энэ талаараа шууд удирдлагатайгаа маргаан үүсгэн цаашид ажиллахгүй болохоо илэрхийлж 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасан. Тухайн үед ажил олгогч компанийн зүгээс тушаал гаргаагүй, учир нь олон жил ажиллаж байгаа, туршлагатай ажилтнаа шууд ажлаас чөлөөлөхгүй аль болох боломжтой талаас нь ярилцаж, ажлаа үргэлжлүүлэх талаас нь аль болох уян хатан хандсан.
Хамтран ажиллахад асуудалтай байна гэж удаа дараа хэлсэн учир хүсэлтийг үндэслэн манай компанийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 23/004 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал гарсан байдаг тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч Д Э Э Г ф М ХХК нь нэхэмжлэгч Б.Бэлгүүнийг тус компанийн Бизнес хөгжлийн менежерын ажлын байранд ажиллахаар харилцан тохиролцож, түүнтэй 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
6. Д Э Э Г ф М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/004 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг баримтлан Б.Б гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн түүнийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй гэжээ.
7. Талуудын маргааны зүйл нь ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдлийг үндэслэж ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан эсэх байна.
8. Хэргийн оролцогчоос ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болгосон ажилтны өргөдлийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй ч Б.Б ажлын байрны дарамт, шахалтын улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэсэн агуулга бүхий өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр ажил олгогчид гаргасан үйл баримтад талууд маргаагүй.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж заасан. Энэ тохиолдолд ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.
10. Нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг ажил олгогчид гаргасан ч энэхүү өргөдөл, хүсэлтээсээ 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр татгалзаж, улмаар ажил үүргээ 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хэвийн гүйцэтгэж байсан, уг үйл баримтаас хойш ажилтнаас дахин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг гаргаагүй.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгөхөөр зохицуулсан.
12. Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг ажил олгогчоос шийдвэрлээгүй байх үед ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгаа буцааж, цаашид хөдөлмөрийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл зоригоо илэрхийлж, уг хүсэлт гаргаснаасаа хойш 3 сарын хугацаанд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэжээ.
13. Хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцсон гэж нэхэмжлэлийг татгалзсан.
14. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Б.Б ажил олгогчид 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өдрийн мэнд, 09 дүгээр сарын 23-нд илгээсэн Бизнес хөгжлийн менежерийн албан тушаалаас чөлөөлөх өргөдлөө цуцлах хүсэлтээ энэхүү захиагаар дамжуулж байна, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би ямар ч мэдэгдэл хүлээж аваагүй тул гарах өргөдлөө бүрэн эргүүлэн татсан гэж бодсон гэсэн агуулгатай и-мэйлийг илгээж байснаас үзвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтнаас гаргаж, цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.
15. Иймд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажилтан цуцлах хүсэлт гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг хожим дуусгавар болгосон Д Э Э Г ф М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/004 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
16. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар цалин бүтэн олгогдсон сүүлийн 3 сар болох 2022 оны 12 сар, 2023 оны 1, 2 дугаар сараар тооцвол нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 3,825,698 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 179,329 байна.
17. Ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 08 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ногдох цалин хөлсний олговорт нийт 73,405,580 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгана.
18. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гэм хорын хохирол болон өмгөөллийн хөлс нийт 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарахаас өмнө уг шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй .
19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигч нарт хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан Д Э Э Г ф М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/004 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б Д Э Э Г ф М ХХК-ийн Компанийн бизнес хөгжлийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 73,405,580 төгрөгийг хариуцагч Д Э Э Г ф М ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Б олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 73,405,580 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Б.Б нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Д Э Э Г ф М ХХК-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг баримтлан хариуцагч Д Э Э Г ф М ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол болон өмгөөллийн хөлс нийт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Б.Б татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийн тал хувь болох 128,975 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 524,977 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ