Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 104/ШШ2024/00467

 

2024          09            13

                             104/ШШ2024/00467

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг,*******,*******,******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, ******* тоот хаягт оршин суух, *******н ******* /РД:*******/-д холбогдох

 

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 812,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Налайх,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 812,990 төгрөгийг буруутай этгээд болох С.*******гаас гаргуулж өгнө үү... гэжээ.               

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 812,990 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Налайх,******* нь хариуцагч С.*******д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 812,990 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 812,990 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

           

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нийслэлийн Налайх,******* нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч С.*******гаас 812,990 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,062 төгрөгийн 50 хувь болох 12,031 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг, хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 812,990 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлага 812,990 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.*******гаас 812,990 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,062 төгрөгийн 50 хувь болох 12,031 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    З.ГАНЧИМЭГ