Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/931

 

 

 

 

 

 

   2022            9             22                                          2022/ДШМ/931                     

 

    А.Ц-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогч Э.С, Ө.Г,

хохирогч Б.Т-ийн өмгөөлөгч Т.Урангэрэл, Г.Эрдэнэцэцэг,

иргэний нэхэмжлэгч “Н З” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ундрах-Эрдэнэ,

шүүгдэгч А.Ц, түүний өмгөөлөгч С.Болорчулуун,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ц, иргэний нэхэмжлэгч “Н З” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ундрах-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Ц-д холбогдох эрүүгийн 1906069930022 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн А-гийн Ц, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр ................................. төрсөн, .. настай, э..эгтэй, ...боловсролтой, ..................... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .................. нарын хамт ................... дүүргийн .. дугаар хороо, ................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........................../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар магадлалаар эдлээгүй үлдсэн хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хорих ялыг хасч, тухайн өдөр суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан 

Шүүгдэгч А.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн М.Н-д манай “Нэт девелопмент” ХХК нь “Жигүүр гранд групп” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью хотхоны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр “Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, урьдчилгаа 170.000.000  төгрөг орж ирсэн, ажлын гүйцэтгэлийн тооцоонд нь дуртай байраа авахаар тохиролцсон, урьдчилгааг ахиухан өгвөл хүүгүй орж болно, үлдэгдэл төлбөрийг 1-2 жилээр тохирч болно” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Зээлийн гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 1415115804 дугаартай дансаар нийт 90.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан иргэн Б.Т-ний эзэмшлийн 02-87 УНИ улсын дугаартай Тоуоtа Рrius 30 маркийн автомашиныг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Б.Т-д хэлэлгүйгээр автомашиныг чөлөөлөн авч, бусдад худалдан борлуулж, 16.200.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КН хотхоны 6е байрны 45 тоотоос иргэн Б.Т-ний иргэний цахим үнэмлэхийг зориуд хулгайлсан,

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бусдын эзэмшил ашиглалтад байдаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН гэх нэртэй хотхоны 6А-20 тоотод байрлах орон сууцыг өөрийн захиран зарцуулах эрх бүхий орон сууц мэтээр “уг байр нь манай ээжийн нэр дээр байдаг, одоогоор Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байгаа, маргааш бүх бичиг баримтыг нь аваад ирье” гэж иргэн Х.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Рэдраф Монгол” ХХК-ийн ажлын байрнаас Хаан банкны 5006888312 тоот дансаар интернет банк ашиглан 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 4-5 дугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн задгай тоотод байрлах 8x8 хэмжээтэй модон, баригдаж дуусаагүй байсан 2 давхар мансардтай дүнзэн байшинг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн С.М-д 8.241.474 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

Улмаар дээрх Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн задгай тоотод байрлах иргэн С.М-гийн эзэмшлийн 8x8 хэмжээтэй модон, баригдаж дуусаагүй байсан 2 давхар мансардтай дүнзэн байшинг “өөрийн эцэг, эхийн байшин” гэж бодит байдлыг нуух замаар иргэн Ш.Э-ыг төөрөгдөлд оруулж, улмаар “уг газрыг яаралтай зарах гэж байгаа юм, урьд зээлсэн мөнгөнийхөө оронд авчих” гэж түүнээс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд зээлсэн мөнгөнийхөө тооцоонд шилжүүлэн өгч, Ш.Э-д 12.995.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

“Ашиглалтад орж байгаа орон сууцны байраа Mercedes Benz G Class маркийн автомашинаар солино” гэсэн зар фейсбүүкт байршуулан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хооронд иргэн Н.Э-аас манай “Нэт девелопмент” ХХК нь “Жигүүр гранд групп" ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью хотхоны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр “Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлын гүйцэтгэлийн тооцоонд нь дуртай байраа авахаар тохиролцсон, 57.58 м.кв талбайтай орон сууцыг 128.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн Mercedes Benz G Class 550 маркийн 111.019.239 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг, мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Жигүүр гранд групп” ХХК-ийн оффисын байрны 1 давхарт бэлнээр 15.000.000 төгрөгийг, Хаан банкны 5006936140 дугаартай дансаар нийт 8.550.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 134.569.239 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

“Ашиглалтад орж байгаа орон сууцны байраа Mercedes Benz G Class маркийн автомашинаар солино” гэсэн зар фейсбүүкт байршуулж, улмаар 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд иргэн Ч.Г-өөс манай “Нэт девелопмент” ХХК нь “Жигүүр гранд групп” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью хотхоны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр “захиалгаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлын гүйцэтгэлийн тооцоонд нь дуртай байраа авахаар тохиролцсон, 752 дугаар байрны 9 давхарт 113.95 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 240.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2013 оны Mercedes Benz G Class 500 маркийн 02-20 УБД улсын дугаартай 155.226.400 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг, мөн “9 давхрын 130 м.кв талбайтай байрыг зарна” гэж 2017 оны Mercedes Benz Е 200 маркийн 65-77 УНӨ улсын дугаартай 134.629.605 төгрөгийн үнэлгээ бүхий автомашинуудыг тус тус өөрийн нэр дээр шилжүүлэн авч, үлдэгдэл төлбөр гэх 108.000.000 төгрөгийг Хаан банкин дахь 5006936140 тоот дансаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол төвийн Хаан банкнаас шилжүүлэн авч, нийт 397.856.005 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

“Жигүүр гранд групп” ХХК-ийн барьсан Парк вью цогцолбор хотхонд байр хямдхан буюу 1 м.кв нь 2.400.000 төгрөгөөр зарна” гэсэн зар байршуулан, улмаар иргэн Э.С-т “яаралтай ажилчдын цалин тавих гэж байгаа учраас бартераар авсан байраа хямд зарж байна” гэх мэтээр хэлж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 1705143565 тоот дансаар 28.500.000 төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КН хотхоны 6А-111 тоотоос 1.447.000 төгрөгийг мобайл банк ашиглан Хаан банкин дахь 5006936140 тоот дансаар тус тус шилжүүлэн авсан, мөн өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Түшиг төвийн 2 давхарт байрлах нотариатын газарт Subaru Forester загварын 35-07 УНК улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч, нийт 45.986.195 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Н.А-д “бартераар байр зарна, урьдчилгаа 44.000.000 төгрөг өгөх хэрэгтэй" гэж хуурч, зохиомол байдал зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн гадна 2105136941 тоот дансаар 6.000.000 төгрөгийг мобайл банк ашиглан шилжүүлэн авсан, мөн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэн Н.А-ийн найз Ө.Г-оос зээлээр аваад мөнгийг нь төлөөгүй байсан Mercedes Benz S 350 маркийн автомашиныг нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах нотариатын газарт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, нийт 44.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Д-аас “Хурд группийн байранд дотор засал чимэглэлийн ажил хийгээд оронд нь нэг байр авсан, тэр байрыг маргааш хүн худалдаж авахаар болсон, Хурд групптэй бага зэргийн тооцоотой юм, өрөө дарчихвал түлхүүр, бичиг баримтаа аваад шууд байраа зарах юм, 12.000.000 төгрөг зээлээч, байраа зараад 1.000.000 төгрөгийн хүүгийн хамт эргүүлэн төлнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт мобайл банк ашиглан Хаан банкин дахь 5034931172 тоот дансаар 12.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, бусдад нийт 770.647.913 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичиг ... хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, А.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Ц-д энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ц-ийн цагдан хоригдсон нийт 205 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт А.Ц-аас 431.357.101  төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам гудамжны 166-12 тоотод оршин суух М.Н-д 90.000.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН хотхоны 6а дугаар байрны 20 тоотод оршин суух Х.Б-д 8.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 12-208 тоотод оршин суух Н.Э-д 134.569.239 төгрөг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 112-1 тоотод оршин суух Ч.Г-т 111.060.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН хотхоны 6а-11 тоотод оршин суух Э.С-т 35.986.195 төгрөг, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Өргөө хотхоны 33-111 тоотод оршин суух Н.А-д 3.500.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрийн 2-84-06 тоотод оршин суух Д.Д-д 12.800.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Н З” ХХК-д 35.441.667 төгрөг тус тус олгож, хохирогч С.М, Ш.Э нарт учирсан хохирол тус тус нөхөн төлөгдсөнийг дурьдаж, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зогсоолын төлбөр 3.405.000 төгрөг, алданги 12.500.000 төгрөгийн шаардлагыг тус тус хангахгүй орхиж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан А.Ц, Н.А нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Н З” ХХК, А.Ц нарын хооронд байгуулсан 132 дугаартай “Фидуцийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлийн зүйл болох Меrсеdеs Веnz S 350 маркийн, 00-43 УББ улсын дугаартай, WDD2210561А146040 арлын дугаартай тээврийн хэрэгслийг “Н З” ХХК-иас гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Өргөө хотхоны 33-111 тоотод оршин суух Н.А-д учирсан хохирлоос үлдэх 38.000.000 төгрөгийн хохиролд нөхөн төлүүлэхээр шилжүүлж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “С з” ХХК-иас /Э ломбард/ 16.200.000 төгрөг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 14-11 тоотод оршин суух Б.Тд олгож, иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Н З” ХХК-д хадгалалт хамгаалалтыг хариуцуулан хэрэгт битүүмжлэгдсэн 00-43 УББ улсын дугаартай, WDD2210561А146040 арлын дугаар бүхий Меrсеdеs Веnz S 350 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, ZVW301369242 арлын дугаар бүхий, 91-14 УАВ улсын дугаартай Тоуоtа Рrius маркийн тээврийн хэрэгсэл, SН5051306 арлын дугаар бүхий 06-86 ӨМҮ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Subaru Forester маркийн тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 02 дугаартай тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 447 дугаартай, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн прокурорын тоггоол, шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хэрэгт А.Ц-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч А.Ц давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолд хохирол болох  431.357.101 төгрөгийг буруу бодож нийт хохирлыг өндөр хэмжээгээр тооцсонд гомдолтой байна.

Хохирогч Н.Э-ы 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 07-00 УБД улсын дугаартай Mercedes Benz G 550 маркийн автомашиныг авснаа мэдүүлснээр нотлогдож байгаа.

Хохирогч  М.Н-д 16.700.000 төгрөгийн хохирол төлж байсан нь Хаан банкны баримт, мөн дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд мөн гэрч Т.Улаанбаатар хохирол төлж байсныг гэрчилсэн ба хохирогч М.Н өөрийн мэдүүлэгтэй хохирол төлснийг гэрчилдэг.

Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлсөн байдлыг минь харгалзан үзэж ялаас өршөөн хэлтрүүлж өгнө үү.

Хохирогч Н.Э-д төлөгдөх 134.569.239 төгрөгийн хохирол төлбөрөөс 111.019.239 төгрөгийг биет хөрөнгөөр буцааж төлсөн ба хохирогч М.Н-д төлөгдөх 90.000.000 төрөгийн хохирол төлбөрөөс 16.700.000 төгрөгийг төлж барагдуулсан болно.

А.Ц миний бие шүүх хуралдааны үед дахин гэмт хэрэгт холбогдож, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэг болон хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа. Үйлдсэн гэмт хэргээ нэмж нэгтгүүлэх хүсэлттэй байгаагаа хэлсэн боловч анхан шатны шүүх хүлээж авалгүй шийдвэрлэсэн бөгөөд миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна.

Иймд гэмт хэргээ нэмж нэгтгүүлэн, гэм буруугийн хохирлоо үнэн зөвөөр тогтоолгож өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч “Н З” ХХК-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн иргэний нэхэмжлэгч “Н З” ХХК-д холбогдох 8 дахь заалтыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1 дэх заалт, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан А.Ц, Н.А нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Н З” ХХК, А.Ц нарын хооронд байгуулсан 132 дугаартай “Фидуцийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлийн зүйл болох Мегсеdеs Веnz S 350 маркийн 00-43 УББ улсын дугаартай, WDD2210561A146040 арлын дугаартай тээврийн хэрэгслийг “Н З” ХХК-иас гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Өргөө хотхоны 33-111 тоотод оршин суух /РД:УС85081711/, Э овогт Н-ийн А-д учирсан хохирлоос үлдэх 38.000.000 төгрөгийн хохиролд нөхөн төлүүлэхээр шилжүүлсүгэй...” гэж шийдвэрлэсэн.

Иргэний нэхэмжлэгч нь уг 2022/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолын зүйлчлэл, гэм буруу, ял шийтгэлийн талаар маргаж гомдол гаргаагүй. Харин шийтгэх тоггоолын 8 дахь заалтад “Н З” ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн тээврийн хэрэгслээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор гаргуулахаар шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна. Үүнд:

1. “Н З” ХХК нь өмчлөлд байгаа 00-43 УББ улсын дугаартай “Мегсеdеs Веnz S 350” маркийн тээврийн хэрэгслээр хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах боломжгүй тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.” гэж заасан.

Гэтэл эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх зохицуулалтыг үндэслэсэн атлаа, хууль ёсны хэлцлийн үндсэн дээр “Н З” ХХК-ийн өмчлөлд шилжиж, тус компанийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгийг битүүмжилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, үндэслэлгүй байна. "Н З” ХХК нь тус хэргийн яллагдагч, шүүгдэгч биш юм.

2. “Н З” ХХК нь өмчлөлд байгаа 00-43 УББ улсын дугаартай “Мегсеdеs Веnz S 350” маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч мөн болох тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасан.

“Н З” ХХК нь шүүгдэгч А.Цд 25.000.000 төгрөгийн зээл олгож, уг зээлийн төлбөрт Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасны дагуу “Фидуцийн гэрээ” байгуулж, өр төлбөртөө тооцуулан, хууль ёсны хэлцлийн үндсэн дээр өмчлөлдөө авсан. Гэрээ байгуулах үед фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч А.Ц-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан учир гэрээг байгуулсан байдаг.

Түүнчлэн Иргэний хуульд зааснаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу үүсэх бөгөөд тус хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.” гэж заасан.

“Н З” ХХК нь дээр дурдсан фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн нэр дээр бүртгэлтэй байсан учир гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлж авсан ба Цийг өмчлөгч биш болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.

Иймд “Н З” ХХК нь 00-43 УББ улсын дугаартай “Мегсеdеs Веnz S 350” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хуульд заасан гэрээний үндсэн дээр шударгаар шилжүүлж авсан хууль ёсны өмчлөгч мөн болно.

3. А.Ц, “Н З” ХХК нарын байгуулсан 132 дугаартай “Фидуцийн гэрээ” нь хүчин төгөлдөр гэрээ мөн болох тухайд:

Шүүхийн шийтгэх тогтоолын 39 дэх талд Н.А болон А.Ц нарын хооронд байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бөгөөд энэ гэрээнд үндэслэн байгуулагдсан. А.Ц, “Н З” ХХК нарын байгуулсан 132 дугаартай “Фидуцийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн байна. Гэтэл Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны 17 дугаар  “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.7 дахь хэсэгт “Мөн зүйлийн 56.1.10-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино. Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй.” гэж заасан байна.

Улсын дээд шүүхийн тогтоолд заасан тайлбараас харвал, А.Ц, “Н З” ХХК нарын байгуулсан 132 дугаартай “Фидуцийн гэрээ” нь хүчин төгөлдөр гэрээ мөн байна.

Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдийг харгалзан үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалт буюу иргэний нэхэмжлэгч “Н З” ХХК-д холбогдох хэсгийг өөрчилж, 00-43 УББ улсын дугаартай “Мегсеdеs Веnz S 350” маркийн тээврийн хэрэгслийг “Н З” ХХК-ийн өмчлөлд хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан хохирлыг Г.Цаас гаргуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Цаас хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Өөр хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч Б.Т-ийн өмгөөлөгч Т.Урангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаар иргэний хариуцагчаар тогтоогдсон “С з” ХХК-ийн “Э” барьцаалан зээлдүүлэх газраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг болон мөн зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар 16.200.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байсан тул гомдол гаргаагүй. Шүүгдэгч А.Ц-ийн гомдолд Б.Т-ийн иргэний үнэмлэхийг зориуд хулгайлсан талаараа хүлээн зөвшөөрдөггүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцээний үндсэн дээр нотлох баримтуудыг шинжлэн судалж, зөв дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 6 сарын хугацаатай хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Т-ийн өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй. Т.Урангэрэл өмгөөлөгчийн хэлсэн тайлбартай санал нэг байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Ц-ийн өмгөөлөгч С.Болорчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Ц нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Өмнө үйлдсэн хэрэгтэйгээ холбоотойгоор төлбөр барагдуулсан гэх баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авсан. Уг баримт шүүгдэгчийн хувийн байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж байна. Өмгөөлөгч миний зүгээс гомдол гаргаагүй тул үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Мөн хохирол, төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр асуудал байдаг. Н.Э гэдэг хүнд 134.569.239 төгрөгийн хохирлыг төлүүлэх байдлаар шүүх шийдвэрлэсэн. Мөн Н.Э-д автомашиныг буцааж өгсөн бөгөөд автомашины хохирол тооцоолсон дүнг хасаж үзэхэд, үлдэгдэл нь 23.550.000 төгрөг байна. Мөн шүүхээс хохирогч М.Н-д 90.000.000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Н-д 16.700.000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл 73.299.998 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ байдлыг анхаарч өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар А.Ц-д торгуулийн ял оногдуулах боломжтой болов уу, хэрэв торгуулийн ялыг оногдуулж, нэмж төлбөр төлөх үүрэг хүлээлгэвэл зарим хохирогчийн хохирлын төлбөрийг төлөх боломжтой гэж үзэж байна. Торгуулын ял оногдуулах боломжгүй бол шүүгдэгчид оногдуулсан ялаас тодорхой хэмжээгээр буюу 5 жилд нь багтаагаад 1 жилийн ялыг хасаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэгдүгээрт, хохирогч Н.Э-ы 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хооронд орон сууцны байрыг Mercedes Benz G Class маркийн автомашинаар солихоор хоорондоо тохиролцсон. Н.Э нь 5027318111 данснаас Сумъяаболдын 5006936140 дугаартай данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийт 8.550.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Жигүүр гранд групп” ХХК-ийн оффисын байрны 1 давхарт 15.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт хохирол 134.569.239 төгрөгийн хохирол учруулсан. Хохирогч Н.Э /4 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудаст/ “2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр автомашинаа буцааж авсан талаар” мэдүүлсэн. Хохирлоос автомашинаа буцааж авсан тул хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-иас Mercedes Benz G 550 маркийн автомашиныг 111.019.239 төгрөгөөр үнэлсэн. Иймд нийт 134.569.239 төгрөгийн хохирлоос автомашиныг буцааж өгсөн тул 111.019.239 төгрөгийг хасаж, Н.Э-д нийт үлдэгдэл 23.050.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэх нь зүйтэй. Харин хохирогч Н.Э-ы хувьд автомашины эвдрэл, гэмтэлтэй холбоотой зардал, засвар үйлчилгээнд 7.500.000 төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд /4 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудаст/ 3.060.000 төгрөгийн автомашины засварын баримт гаргаж өгсөн. Уг баримтыг үндэслэж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байгаа тул хохирогч Н.Э-ы хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь хэсгийн 3-т шүүгдэгч А.Ц нь Н.Э-д 134.569.239 төгрөгийг олгох гэснийг 23.050.000 төгрөг гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн хохирогч М.Н-ийн хохирол төлбөр 90.000.000 төгрөгөөс 16.700.000 төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь дансны хуулгуудаар тогтоогддог тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, нийт хохирлоос хасаж тооцох нь зүйтэй. Шүүгдэгч А.Ц нь гомдолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн, хэлтрүүлж өгнө үү гэжээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан тул шүүхийн шийтгэх тогтоолд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр тооцсоныг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Н.А, Ө.Г нарын талаар гаргасан тайлбар гомдолдоо “Ө.Г нь найз Н.Адээ тус автомашиныг худалдсан” гэж тайлбарласан. Тухайн автомашиныг Н.А-д олгохоор буцааж өгсөн шүүхийн шийдвэрт ямар нэгэн маргаан байхгүй. Учир нь, Ө.Г-оос Н.А-д худалдсан. Н.А нь тухайн автомашиныг хүлээж авахаар бол ямар нэгэн маргаан байхгүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өмгөөлөгч нь хэлсэн. Иймд А.Ц, “Н З” ХХК-ийн хооронд байгуулсан фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож, тухайн автомашиныг хохирогч Н.А-д олгуулахаар, улмаар “Н З” ХХК нь шүүгдэгч А.Ц-аас тухайн автомашины өр төлбөрөө нэхэмжлэхээр заасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хохирогч М.Н-д “манай Нэт девелопмент ХХК нь Жигүүр гранд групп ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью хотхоны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр “Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, урьдчилгаа 170.000.000  төгрөг орж ирсэн, ажлын гүйцэтгэлийн тооцоонд нь дуртай байраа авахаар тохиролцсон, урьдчилгааг ахиухан өгвөл хүүгүй орж болно, үлдэгдэл төлбөрийг 1-2 жилээр тохирч болно” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Зээлийн гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 1415115804 дугаартай дансаар нийт 90.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан иргэн Б.Т-ийн эзэмшлийн 02-87 УНИ улсын дугаартай Тоуоtа Рrius 30 маркийн автомашиныг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Б.Т-д хэлэлгүйгээр автомашиныг чөлөөлөн авч, бусдад худалдан борлуулж, 16.200.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КН хотхоны 6е байрны 45 тоотоос иргэн Б.Т-ийн иргэний цахим үнэмлэхийг зориуд хулгайлсан,

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бусдын эзэмшил ашиглалтад байдаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН гэх нэртэй хотхоны 6А-20 тоотод байрлах орон сууцыг өөрийн захиран зарцуулах эрх бүхий орон сууц мэтээр “уг байр нь манай ээжийн нэр дээр байдаг, одоогоор Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байгаа, маргааш бүх бичиг баримтыг нь аваад ирье” гэж иргэн Х.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Рэдраф Монгол ХХК-ийн ажлын байрнаас Хаан банкны 5006888312 тоот дансаар интернет банк ашиглан 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 4-5 дугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн задгай тоотод байрлах 8x8 хэмжээтэй модон, баригдаж дуусаагүй байсан 2 давхар мансардтай дүнзэн байшинг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн С.М-д 8.241.474 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

улмаар дээрх Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн задгай тоотод байрлах иргэн С.М-гийн эзэмшлийн 8x8 хэмжээтэй модон, баригдаж дуусаагүй байсан 2 давхар мансардтай дүнзэн байшинг “өөрийн эцэг, эхийн байшин” гэж бодит байдлыг нуух замаар иргэн Ш.Э-ыг төөрөгдөлд оруулж, улмаар “уг газрыг яаралтай зарах гэж байгаа юм, урьд зээлсэн мөнгөнийхөө оронд авчих” гэж түүнээс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд зээлсэн мөнгөнийхөө тооцоонд шилжүүлэн өгч, Ш.Э-д 12.995.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

“Ашиглалтад орж байгаа орон сууцны байраа Mercedes Benz G Class маркийн автомашинаар солино” гэсэн зар фейсбүүкт байршуулан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хохирогч Н.Э-аас “манай Нэт девелопмент ХХК нь Жигүүр гранд групп ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью хотхоны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр “Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлын гүйцэтгэлийн тооцоонд нь дуртай байраа авахаар тохиролцсон, 57.58 м.кв талбайтай орон сууцыг 128.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн Mercedes Benz G Class 550 маркийн 111.019.239 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг, мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Жигүүр гранд групп” ХХК-ийн оффисын байрны 1 давхарт бэлнээр 15.000.000 төгрөгийг, Хаан банкны 5006936140 дугаартай дансаар нийт 8.550.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 134.569.239 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

“Ашиглалтад орж байгаа орон сууцны байраа Mercedes Benz G Class маркийн автомашинаар солино” гэсэн зар фейсбүүкт байршуулж, улмаар 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд иргэн Ч.Г-өөс манай “Нэт девелопмент” ХХК нь “Жигүүр гранд групп” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью хотхоны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр “захиалгаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлын гүйцэтгэлийн тооцоонд нь дуртай байраа авахаар тохиролцсон, 752 дугаар байрны 9 давхарт 113.95 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 240.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2013 оны Mercedes Benz G Class 500 маркийн 02-20 УБД улсын дугаартай 155.226.400 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг, мөн “9 давхрын 130 м.кв талбайтай байрыг зарна” гэж 2017 оны Mercedes Benz Е 200 маркийн 65-77 УНӨ улсын дугаартай 134.629.605 төгрөгийн үнэлгээ бүхий автомашинуудыг тус тус өөрийн нэр дээр шилжүүлэн авч, үлдэгдэл төлбөр гэх 108.000.000 төгрөгийг Хаан банкин дахь 5006936140 тоот дансаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол төвийн Хаан банкнаас шилжүүлэн авч, нийт 397.856.005 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

“Жигүүр гранд групп” ХХК-ийн барьсан Парк вью цогцолбор хотхонд байр хямдхан буюу 1 м.кв нь 2.400.000 төгрөгөөр зарна” гэсэн зар байршуулан, улмаар иргэн Э.С-т “яаралтай ажилчдын цалин тавих гэж байгаа учраас бартераар авсан байраа хямд зарж байна” гэх мэтээр хэлж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 1705143565 тоот дансаар 28.500.000 төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КН хотхоны 6А-111 тоотоос 1.447.000 төгрөгийг мобайл банк ашиглан Хаан банкин дахь 5006936140 тоот дансаар тус тус шилжүүлэн авсан, мөн өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Түшиг төвийн 2 давхарт байрлах нотариатын газарт Subaru Forester загварын 35-07 УНК улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч, нийт 45.986.195 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Н.А-д “бартераар байр зарна, урьдчилгаа 44.000.000 төгрөг өгөх хэрэгтэй" гэж хуурч, зохиомол байдал зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн гадна 2105136941 тоот дансаар 6.000.000 төгрөгийг мобайл банк ашиглан шилжүүлэн авсан, мөн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэн Н.А-ийн найз Ө.Г-оос зээлээр аваад мөнгийг нь төлөөгүй байсан Mercedes Benz S 350 маркийн автомашиныг нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах нотариатын газарт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, нийт 44.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Д-аас “Хурд группийн байранд дотор засал чимэглэлийн ажил хийгээд оронд нь нэг байр авсан, тэр байрыг маргааш хүн худалдаж авахаар болсон, Хурд групптэй бага зэргийн тооцоотой юм, өрөө дарчихвал түлхүүр, бичиг баримтаа аваад шууд байраа зарах юм, 12.000.000 төгрөг зээлээч, байраа зараад 1.000.000 төгрөгийн хүүгийн хамт эргүүлэн төлнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт мобайл банк ашиглан Хаан банкин дахь 5034931172 тоот дансаар 12.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, бусдад нийт 770.647.913 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч М.Н, Б.Т, С.М, Н.Б, Н.Э, Ч.Г, Э.С, Н.А, Д.Д нараас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тус тусын бичгээр гаргасан гомдол /1-р хх 16, 2-р хх 68, 3-р хх 109-110, 250, 4-р хх 33, 130, 211, 5-р хх 240, 244, 6-р хх 122, 213-214/, тэдний хэрхэн эд хөрөнгийн хохирол хүлээсэн талаараа тодорхой мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгүүд /1-р хх 46-47, 2-р хх 94-95, 187-189, 3-р хх 123-124, 157, 125-126, 4-р хх 6-7, 30, 144, 218-220, 6-р хх 88-89, 127, 130, 241-242/, гэрч Т.У /1-р хх 49-50/, гэрч Э.Б /1-р хх 56/, гэрч П.М /1-р хх 59/, гэрч М.П /1-р хх 63-64/,  гэрч Б.Ш /2-р хх 98-99, 193-194/, гэрч Э.Б /2-р хх 105/, гэрч Ц.Д /2-р хх 166/, гэрч О.Х /2-р хх 230/, гэрч С.Н /3-р хх 127-128/, гэрч М.Б /3-р хх 130-131/, гэрч Б.Т /4-р хх 9-10/, гэрч Б.А /4-р хх 12-13/, гэрч О.Б /4-р хх 17-18/, гэрч Б.Д /4-р хх 19-20/, гэрч Г.С /4-р хх 146, 6-р хх 81-82, 7-р хх 161/, гэрч Ө.Г /6-р хх 132/, гэрч Ж.О /7-р хх 2/, Ц.Д /7-р хх 8-9/, иргэний хариуцагч Б.Ч /3-р хх 4-5/, иргэний нэхэмжлэгч Т.З /6-р хх 194/, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Ц-ийн яллагдагчаар өгсөн /1-р хх 126, 2-р хх 132-133, 3-р хх 10-11/ мэдүүлгүүд,

Бичмэл нотлох баримтыг хуулбарласан тухай мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримтууд /2-р хх 70-77/, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримтууд /1-р хх 24-44/, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, интернет банкны /2-р хх 232-238/ хуулгууд,

Эрүүгийн 1905013941338 дугаартай хэргийг 1906069930022 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын тогтоол /2-р хх 58-59/, Эрүүгийн 1909026140004 дугаартай хэргийг 1906069930022 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хх 102-103/, Эрүүгийн 1909006690006 дугаартай хэргийг 1909026140004 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хх 246-247/, Эрүүгийн 1910026560014 дугаартай хэргийг 1906069930022 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хх 115-116/,  Эрүүгийн 2009009240250 дугаартай хэргийг 1906069930022 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын тогтоол /5-р хх 236-237/, Эрүүгийн 1910028960214 дугаартай хэргийг 1906069930022 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хх 199-200/, Эрүүгийн 2111000510133 дугаартай хэргийг 190606993022 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын тогтоол /6-р хх 118-119/, Эрүүгийн 2111004170174 дугаартай хэргийг 1906069930022 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын /6-р хх 209-210/ тогтоолууд,

02-87 УНИ улсын дугаартай Toyota Prius маркийн ZVW300143115 арлын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх 142/, 91-14 УАВ улсын дугаартай Toyota Prius 30 маркийн ZVW301369242 арлын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын зөвшөөрөл /3-р хх 2/, 06-86 ӨМҮ улсын дугаартай Subaru Forester маркийн SH5051306 арлын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокрорын зөвшөөрөл /7-р хх 237/, 00-43 УББ улсын дугаартай Mercedes Benz S 350 маркийн WDD2210561А146040 арлын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /6-р хх 201-202/, Авто тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 246-249/,  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зусланд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 111-114/, гэрч М.Б-ын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн /4-р хх 72-75/ үзүүлэлтүүд,

“Дамно” ХХК-ийн БГ2-20-362 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх 242-243/, “Дамно” ХХК-ийн БЗ1-21-137 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх 77-88, 100-111/, “Дамно” ХХК-ийн БЗ1-20-362 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх 137-140/, “Дамно” ХХК-ийн БЗ1-21-289 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх 132-136/, “Дамно” ХХК-ийн БЗ1-21-206 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх 118-122/, “Дамно” ХХК-ийн ЧД2-21-079 дугаартай хөрөнгийн үнэлгээний /6-р хх 141-142/ тайлангууд,

Ш.Э-ы Хаан банк дахь 5070...66 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 164-182/, Г.С-ын Хаан банк дахь 5006....40 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх 1-20/, Ч.Г-ийн Хаан банк дахь 5130...21 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх 229-231/, Д-аас Голомт банк дахь Г.С-ын эзэмшлийн 17051....5 тоот данс руу 28.500.000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт /5-р хх 245/, Г.С-ын Голомт банк дахь 17051...5 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх 63-68/, А.Д-ын Хаан банк дахь 5006...6 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх 148/, Н.А-ийн Хаан банк дахь 5700...04 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх 169/, Ц.Д-ий Хаан банк дахь 5034....72 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх 209-210/, Д.Д-гийн Хаан банк дахь 5133....34 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх 234/, Иргэн С.А, А.Ц нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ий хуулбар, 90.000.000 төгрөгийг “Нэт девелопмент” ХХК-ийн 1415115804 дугаартай дансанд тушаасан Голомт банкны орлогын мэдүүлгийн хуулбар /1-р хх 20-21/,

“Жигүүр гранд групп”  ХХК болон “Нэт девелопмент” ХХК-ийн хооронд байгуулсан “Захиалгаар ажил гүйцэтгэх” тухай ЗТЗХА19/0515, ЗТЗХА19/0521 дугаартай гэрээний хуулбар баримтууд /3-р хх 133-142/, Иргэн Э.С, Г.С нарын хооронд байгуулсан “Автомашин худалдах, худалдан авах” тухай гэрээний хуулбар /5-р хх 246-247/,

“Н З” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаартай албан бичиг /6-р хх 52/, “Н З” ХХК болон иргэн А.Ц нарын хооронд байгуулсан “Фидуцийн гэрээ”-ний хуулбар /6-р хх 55-60/, шүүгдэгч А.Ц-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /2-р хх 149, 3-р хх 82/, ял шалгах хуудас /1-р хх 65, 2-р хх 134, 3-р хх 189, 5-р хх 167/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Ц-ийг бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, баримт бичиг зориуд хулгайлсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн А.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, А.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирчээ.

Шүүгдэгч А.Ц-аас “...Хохирогч Н.Э 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 07-00 УБД улсын дугаартай Mercedes Benz G 550 маркийн автомашинаа авснаа хавтаст хэрэгт мэдүүлсэн, хохирогч М.Н-д төлөх 90.000.000 төгрөгийн хохирол төлбөрөөс 16.700.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан тул хохирлоос хасаж тооцож өгнө үү. Мөн дахин гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаа тул гэмт хэргээ нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байна. Иймд дахин мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн, Иргэний нэхэмжлэгч “Н З” ХХК-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнээс “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалт буюу иргэний нэхэмжлэгч “Н З” ХХК-д холбогдох хэсгийг өөрчилж, 00-43 УББ улсын дугаартай Mercedes Benz S 350 маркийн тээврийн хэрэгслийг “Н З” ХХК-ийн өмчлөлд хэвээр үлдээж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасны зарим үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.                            

Учир нь, анхан шатны шүүхээс хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодорхойлж, хохирлыг гаргуулахдаа зарим хохирогчийн хохирлыг буруу тооцсон, гэрээний харилцааг ашиглаж үйлдсэн залилах үйлдлүүдийн зарим гэрээг нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, заримыг нь залилах гэмт хэргийн арга гэсэн агуулгаар хөндөлгүй орхиж, үйлдлүүдийг нь зөрүүтэй дүгнэсэн байна.

 Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Ц нь хохирогч М.Н-д учруулсан 90.000.000 төгрөгийн хохирлоос 16.700.000 төгрөгийг төлсөн, мөн хохирогч Н.Э-д Mercedes Benz G 550 маркийн автомашиныг буцаан өгсөн талаарх баримтуудад тус тус дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт давхардуулан олгохоор тусгасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7.1 дэх заалтад 90.000.000 төгрөг гэснийг 73.330.000 төгрөг гэж, 7.3 дахь заалтад 134.569.239 төгрөг гэснийг 23.550.000 төгрөг гэж тус тус зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.   

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч А.Ц-ийн “бартерын байр зарна” гэж хохирогч Н.Аийг хуурч, 38.000.000 төгрөгт тооцон Мерседес бенз эс-350 загварын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч хохирол учруулсан үйлдэл төгссөний дараа буюу гэмт этгээдийн өмчлөлд шилжиж, тухайн эд хөрөнгийг бүрэн захиран зарцуулах эрхтэй болсны дараа “Н З” ХХК-тай 25.000.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай 3.5 хувийн хүү тохирч байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон хүчингүй болгож, барьцааны автомашиныг хохирогч Н.А-д олгож, шүүгдэгч А.Ц-аас 35.441.667 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Н З” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Өөрөөр хэлбэл, уг автомашин нь залилах гэмт хэргийн эд мөрийн баримт болж чадахгүйн дээр гэрээний талуудын хэн аль нь уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй, А.Ц нь “Н З” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаанд орохдоо гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж заажээ.

Харин Мерседес бенз эс-350 загварын автомашины үнийн зөрүүтэй холбоотой маргаан гарвал зохих этгээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Ц нь өөр гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа тул хэргүүдийг нэгтгүүлж, нэг мөр шийдвэрлүүлэх талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийг өөр гэмт хэрэгт шалгагдаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Иймд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ундрах-Эрдэнийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурьдсан өөрчлөлтийг оруулж, “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, эрх зүйн байдлыг дээрдүүлэх” тухай шүүгдэгч А.Ц-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Ц-ийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нийт 104 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолын:

-тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...А.Ц-аас 431.357.101 /дөрвөн зуун гучин нэгэн сая гурван зуун тавин долоон мянга нэг зуун нэг/ төгрөг гаргуулж, ...” гэснийг “...А.Ц-аас 306.196.195 төгрөг гаргуулж, ...” гэж,

-тогтоох хэсгийн 7 дахь заалтын 7.1-д “... Х овогт М-ийн Н-д 90.000.000 /ерэн сая/ төгрөг, ...” гэснийг “...М.Н-д 73.300.000 төгрөг, ...” гэж,

-тогтоох хэсгийн 7 дахь заалтын 7.3-д “...Б овогт Н-ийн Э-д 134.569.239 /нэг зуун гучин дөрвөн сая таван зуун жаран есөн мянга хоёр зуун гучин ёс/ төгрөг, ...” гэснийг Н.Э-д 23.550.000 төгрөг, ...” гэж,

-тогтоох хэсгийн 7 дахь заалтын 7.8-д “Иргэний нэхэмжлэгч “Н З” ХХК-д 35.441.667 /гучин тавин сая дөрвөн зуун дөчин нэг мянга зургаан зуун жаран долоо/ төгрөг ...” гэснийг “...хохирогч Н.А-д 38.000.000 төгрөг ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-ийн цагдан хоригдсон 104 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                                  Т.ӨСӨХБАЯР

 

         ШҮҮГЧ                                                   М.АЛДАР

 

         ШҮҮГЧ                                                    Б.ЗОРИГ