Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 104/ШШ2024/00470

 

 

2024          09            17

                             104/ШШ2024/00470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, өөрийн байрт байрлах, *******,*******,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШЗ2024/00566 дугаар захирамжаар Г.*******г ******* дүүргийн 0*******, хаягт оршин суулгүй байна гэж хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоож байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******г ******* регистрийн дугаартай этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлттэй байна. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.*******г эрэн сурвалжилж өгнө үү… гэв.

 

2.Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

2.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШЗ2024/00566 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж (хх-ийн 09-10 хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******,******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******г эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны онцгой ажиллгааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах хүсэлтээ хүсэлт гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар аливаа этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд *******,******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй учраас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлаас үүдэн түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

4.Нэхэмжлэгч *******,******* нь Г.*******гээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 312,000 төгрөг гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй тул түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэл бий болсон хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байх бөгөөд Г.******* нь *******, *******,******* тоот хаягт оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШЗ2024/00566 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн Г.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  Г.*******г эрэн сурвалжилж, түүний одоо оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг ******* дэх Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх ба цагдаагийн байгууллага нь хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоон энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, *******,******* тоот хаягт оршин суудаг гэх ын ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ын ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, түүний ажиллаж буй болон оршин суугаа хаягийг тогтоон, нэхэмжлэгчид мэдэгдэхийг ******* дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Эрэн сурвалжлагдсан Г.*******тэй холбоотой баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт ******* дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Уранзаяад үүрэг болгосугай. 

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ГАНЧИМЭГ