| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/00381/И |
| Дугаар | 181/ШШ2024/03051 |
| Огноо | 2024-08-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2024/03051
2024 08 22 181/ШШ2024/03051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 хэсэг, ар зайсан гудамж, 96 дугаар байр, 406 тоот хаягт оршин суух, Ш овогт Х Ө /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Н ш ш г г холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч Н ш ш г г холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03235 дугаар захирамжаар С ХХК, Д.Ш, Б.Г, Х.Ө нараас 125,180,981 төгрөгийг гаргуулж Х олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Х.Ө өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг төлүүлж үнэлгээ хийгдсэн байна. Уг үнэлгээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан гудамж, 96-406 тоот /Ү-2206032937/ үл хөдлөх эд хөрөнгийг 227,840,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шуудангаас авч мэдлээ. Миний бие уг үнэлгээг хэтэрхий доогуур үнэлэгдсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг үл хөдлөх нь Могул тауны анхны баригдсан блок бөгөөд чанарын хувьд бусад баригдсан байрнуудаас илүү чанартай, өндөр үнэлгээтэй юм.
Үнэлгээний тайлангаас харахад уг орон сууцны 1 м.кв-ыг 2,266,310 төгрөгөөр үнэлсэн байгаа нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байна. Хан-Уул дүүрэг, зайсанд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн зах зээлийн ханш 1 м.кв нь 3,500,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Иймд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Файн эстимэйт ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан гудамж, 96-406 тоот орон сууцыг 227,840,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03235 дугаар захирамжаар С ХХК, Д.Ш, Б.Г, Х.Ө нараас 125,180,981 төгрөгийг гаргуулж Х олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөр төлөгч Х.Ө өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032937 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан ар, Зайсан гудамж 96 дугаар байрны 406 тоот хаягт байршилтай 100.53 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн үнийн дүнг хангахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 23361154 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
Төлбөр төлөгчид гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан Х.Ө өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032937 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан ар, Зайсан гудамж 96 дугаар байрны 406 тоот хаягт байршилтай 100.53 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23361154/8 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23361154/9 дугаар тогтоолоор хураасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Ф ХХК-ийн шинжээч Н.Ц томилсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар Ф ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 227,840,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг талуудад 2024 оны 3-202/4933, 3-202/4932, 202/4931, 3-202/4930 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн.
Төлбөр төлөгч Х.Ө өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3-202/109, 3-202/111, 3-202/110 дугаар албан бичиг, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 1/6 дугаар Тогтоолыг тус тус 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Мөн хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэ болох 227,840,000 төгрөгийн 70 хувь буюу 159,488,000 төгрөгөөр тогтоон дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зохицуулан заажээ.
Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц, хийц төвийн шугам сүлжээ, ашиглалтад орсон он, гадна, тохижилт байршилтай, ойролцоо, худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Төлбөр төлөгч Х.Ө нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар мөн шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 183/Ш32024/02393 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Нэхэмжлэгч нар шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотлоогүй байна.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3-202/4933 дугаар албан бичиг, Ф ХХК-ийн үнэлгээ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагчаас 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ГХ2023/01860 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2023/18927 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03235 дугаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, Хас банк ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн албан тоотын хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 23361154 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 23361154 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3/3483 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийн хуулбар, Зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23361154/8 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоотын хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, Зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23361154/9 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хөндлөнгийн гэрчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэлийн хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгийн хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үнийн санал ирүүлэх тухай албан бичгийн хуулбар, итгэмжлэлийн хуулбар, Хас банк ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Банкны төлбөр барагдуулах газарт гаргасан хүсэлтийн хуулбар, Үнийн санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийн хуулбар, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх актын хуулбар, Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээний хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3-202/4399 дугаар мэдэгдлийн хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3-202/4932 дугаар мэдэгдлийн хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3-202/4391 дугаар мэдэгдлийн хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3-202/4930 дугаар мэдэгдлийн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийн хуулбар, төлбөр төлөгчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэлийн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3-202/112 дугаар мэдэгдлийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/6 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3-202/109 дугаар мэдэгдлийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/6 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3-202/111 дугаар мэдэгдлийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/6 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3-202/110 дугаар мэдэгдлийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/6 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад гаргасан гомдлын хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/232 дугаар Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан гудамж, 96-406 тоот /Ү-2206032937/ үл хөдлөх эд хөрөнгийг 227,840,000 төгрөгөөр хэтэрхий доогуур үнэлэгдсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг үл хөдлөх нь Могул тауны анхны баригдсан блок бөгөөд чанарын хувьд бусад баригдсан байрнуудаас илүү чанартай, өндөр үнэлгээтэй юм гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд ... Нэхэмжлэгч нар шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03235 дугаар захирамжаар хариуцагч С ХХК, Д.Ш, Б.Г, Х.Ө нар 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 124,755,018.62 төгрөгийг нэхэмжлэгч Х-д төлж барагдуулах, хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд Х.Ө өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032937 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 96-р байрны 406 тоот хаягт байршилтай, 100,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Дээрх захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул Н ш ш г г хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Х.Ө өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032937 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 96-р байрны 406 тоот хаягт байршилтай, 100,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.
7. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12/21 дугаар тогтоолоор шинжээч томилж, эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн.
8. Шинжээч шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.
9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцны үнэлгээг 227,840,000 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
10. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан.
11. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцны байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтэц, дотоод засал зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдаж, орон сууцны үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцтай ойролцоо, ижил төсөөтэй худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
13. Нэхэмжлэгч нь Могул тауны анхны баригдсан блок бөгөөд чанарын хувьд бусад баригдсан байрнуудаас илүү чанартай, өндөр үнэлгээтэй шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон ч баримтаар нотлоогүй байх тул Ф э ХХК-ийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.
14. Иймд нэхэмжлэгч Х.Ө Н ш ш г г холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Х.Ө нэхэмжлэлтэй, хариуцагч Н ш ш г г холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан ар, Зайсан гудамж 96-р байр 406 тоот хаягт байрлах Ү-2206032937 дугаарт бүртгэлтэй, 100,53 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 227,840,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ