Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/03057

 

 

 

 

 

 

 

              2024         08         23   

                                 181/ШШ2024/03057

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, 0 тоотод байрлах, О ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод оршин суух Б овогт Б-ын Б /РД:/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Г овогт Г-ын С /РД:/ нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 35,836,409 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад, . ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б, Г.С нар нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сарын 3,2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 41,600,000 төгрөгийн зээлийн №ЗГ-202302-001 дугаартай гэрээ байгуулсан. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  00 улсын дугаартай, LEXUS GS300H-L10 маркийн, аралын дугааp-0, 2014 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн суудлын автомашин барьцаалан №ФГ-202302-001 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ байгуулсан.

Хариуцагч  нараас нэхэмжлэл гаргах үндэслэл зээлийн №ЗГ- 202302-001 дугаартай гэрээний дараах зүйл, хэсэг, заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. 3.3. "Зээлдэгчээс зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэлх хугацаанд энэхүү Гэрээнд заасан зээлийн хүүг төлнө",

2. 3.4. "Зээлийн төлбөрийг хууль тогтоомж, журамд зааснаас бусад тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн төлбөрийн дарааллаар төлүүлнэ",

3. 4.1. "Талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт 1 "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-аар харилцан тохиролцож, баталгаажуулав. Гэрээний хавсралт 1-д заасан тус хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцогдоно",

4. 5.2. "Зээлдэгч нь зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралт 1 "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу тухай бүр төлнө.

5. 7.1.1. "Энэхүү гэрээний хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхийг шаардах эрхтэй",

6. 7.1.11. ББСБ шаардлагатай гэж үзвэл зээлдэгчийг төлбөрийн чадваргүйд тооцуулах, дампууруулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй",

Хариуцагч  нар нь удаа дараа зээл төлөлтийн график зөрчиж, гар утасаа авахгүй зээлийн гэрээнд заагдсан төлөлтийг төлөхөөс зайлс хийж байна. Хариуцагч нарт удаа дараа олон удаагийн хугацаа өгч байсан боловч одоо болтол зээлийн хэвийн төлөлтөндөө орж чадахгүй хугацаа хэтрэлттэй, хоцролттой байгаа юм.

Хариуцагч  нараас зээлийн төлбөр 33,566,661.81, хүүгийн төлбөр 2,262,740.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,007.51 төгрөг нийт 35,836,409.90 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө 0 улсын дугаартай, LEXUS GS300H-L10 маркийн, аралын дугаар- AWL106002424, 2014 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.О, М.С нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,693,829.82 төгрөг, Барьцаа хөрөнгө болох 00-47 УЕЕ улсын дугаартай LEXUS GS300H-L10 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 35,693,829.82 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "О" ХХК нь хариуцагч  нарт холбогдуулан гэрээний үүрэгт 35,836,409 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нар нь хариуцагч Б.Б-ийг нэхэмжлэлийн шаардлага болох 35,836,409 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Б.Б-ий төлбөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.Б, Г.С нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч  холбогдуулан гэрээний үүрэгт 35,836,409 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.Б, Г.С нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,332 төгрөгөөс 203,666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 203,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА