| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0025/э |
| Дугаар | 000024 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 000024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Р.С, Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.С, Д.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн Нийгэмшүүлэх байранд оршин суудаг, урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Р.С
Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.М
Шүүгдэгч Р.С, Д.М нар нь 2017 оны 10 дугаар сарын эхээр Гок гарден хотхоны хашаанд байх 12 ширхэг арматурын төмөр, 2 ширхэг шивлерь төмөр хулгайлж 108.000 төгрөгийн хохирол, Р.С М.Э нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны үед Гок Гарден хотхоны хашаанд байх круг төмөр 88 ширхэгийг хулгайлж 123.000 төгрөгийн хохирол, Р.С нь М.Э, Ж.М нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Гок Гардены хашаанд байх 16 ширхэг 40-ын турба хулгайлж 112.000 төгрөгийн, нийт 343.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Р.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл бүгд үнэн. Би 3 удаа хулгай хийсэн, М 2 удаа, Э 1 удаа тус тус хулгай хийсэнээ хүлээн зөвшөөрнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирол төлнө гэв.
-Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 дугаар сарын эхээр Р.С бид 2 эхэлж 12 ширхэг арматурын төмөр, 2 ширхэг шевлерь төмөр хулгайлсан. Дараа нь Э, С, М бид дөрөв 16 ширхэг 40-ын труба хулгайлсан. Бас С, Э нартай хулгайлсан. Сүүлд нь би ганцаараа ороод баригдсан юм. Дандаа “Гок Гарден” хотхоны хашаанаас авсан. Би хохиролд 100.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчид хохирол төлнө гэв.
-Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр краны дэгээ, бэхэлгээ төмрийн хамт, баганы катанги төмөр, турба, шевлерь, арматурын төмөр зэрэг эд зүйл алдагдсан байхаар нь ойр хавьд байдаг төмөр авдаг цэгүүдээр очиход С гэх хүний хашаанд манай барилгын хашаанаас алдагдсан төмрүүд байсан. Ямар хүмүүс авч ирж өгсөн талаар асуухад мэдэхгүй харвал танина гэсэн. Манай барилгын оршин суугчид над руу яриад хашаан дотор согтуу хүн яваад байна гэхээр нь очоод тэр хүнтэй уулзахад М гэдэг хүн байсан. М дагуулаад С харуулахад манайд турба, шивлерь, арматур зарсан хүн мөн байна гэж хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх 23-24 ху/,
- Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Эдгээр хүмүүс 5-6 удаа турба, шивлерь, краны дэгээ, бэхэлгээ зэрэг эд зүйлийг авч ирж өгч байсан гэсэн мэдүүлэг /хх 30 ху/,
- Иргэний нэхэмжлэгч Г.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манайд 5-6 удаа шевлерь, турба, краны дэгээ, бэхэлгээ, круг, шон зэрэг эд зүйл зарсан. Цагдаа ирж үзлэг хийхэд дагуулж ирсэн хүмүүс мөн байсан. Би 5-6 удаа эдгээр зүйлсийг худалдан авахад нийт 300.000 төгрөг болсон байсан. Эдгээр хүмүүс заримдаа хоёулаа, заримдаа гурвуулаа ирж зардаг. Би эдгээр хүмүүсээс 300.000 төгрөгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх 17 ху/
-Бан Хас ХХК-ийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 399 дугаартай шинжээчийн алдагдсан эд зүйлс 552.000 төгрөг гэсэн дүгнэлт /хх 55-56 ху/
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12 ху/
-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 14 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 92, 107 ху/
-Р.С, Д. нарыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 79-81, 85-87 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Р.С, Д.М нар нь 2017 оны 10 дугаар сарын эхээр “Гок гарден” хотхоны хашаанд байх 12 ширхэг арматурын төмөр, 2 ширхэг шивлерь төмөр хулгайлж 108.000 төгрөгийн хохирол, Р.С, М.Э нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны үед “Гок Гарден” хотхоны хашаанд байх круг төмөр 88 ширхэгийг хулгайлж 123.000 төгрөгийн хохирол, Р.С, М.Э, Ж.М нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Гок Гарден” хотхоны хашаанд байх 16 ширхэг 40-ын турба хулгайлж 112.000 төгрөгийн, нийт 343.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Б “Манай барилгын оршин суугчид над руу яриад хашаан дотор согтуу хүн яваад байна гэхээр нь очоод тэр хүнтэй уулзахад М гэдэг хүн байсан. М дагуулаад С харуулахад манайд турба, шивлерь, арматур зарсан хүн мөн байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манайд 5-6 удаа шевлерь, турба, краны дэгээ, бэхэлгээ, круг, шон зэрэг эд зүйл зарсан. Цагдаа ирж үзлэг хийхэд дагуулж ирсэн хүмүүс мөн байсан. Би 5-6 удаа эдгээр зүйлсийг худалдан авахад нийт 300.000 төгрөг болсон байсан. Эдгээр хүмүүс заримдаа хоёулаа, заримдаа гурвуулаа ирж зардаг” гэсэн мэдүүлэг мөн ял шийтгэлийг шалгах хуудас, алдагдсан эд зүйлс 552.000 төгрөг гэсэн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хохирогчийн мэдүүлэгээр алдагдсан гэх эд зүйлсийг бүтнээр нь үнэлсэн бөгөөд хавтаст хэргийн 135 дугаар талд шүүгдэгч нарын хулгайлан авсан гэх эд зүйлсийг тооцож үзэхэд нийт хохирогчид 343.000 төгрөгийн хохирол учирч бүрэн төлөгдсөн байна.
Харин иргэний нэхэмжлэгч Г.С / хх17-р талд /...манайд цагдаа нар ирж үзлэг хийхэд дагуулж ирсэн хүмүүс мөн байсан. Би 5-6 удаа нийт 300.000 төгрөгөөр шевлерь,труба, краны дэгээ, бэхэлгээ, круг, шон зэрэг эд зүйлсийг худалдан авсан. Энэ хүмүүсээс нийт 300.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлгээр шүүгдэгч Р.С 75.000 төгрөг, Д.М 75.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.С-т олгох үндэслэлтэй байна.
М.Э, Д.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахаар шийдвэрлэсэн прокурорын тогтоол байх тул иргэний нэхэмжлэгч Г.С үлдэх 150.000 төгрөгийг дээрхи зөрчлийн холбогдогч нараас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.С, Д.М нарын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөөсөө төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэстэй байна.
Хохирогч Б.Б нь алдагдсан эд зүйлсээ өөрөө олж авсан тул гомдол санал, нэхэмжлэл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлснийг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.