Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 218/МА2020/00005

 

 

Р.Ды нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 сарын 26-ны өдөр 298 дугаартай  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Рэгмэдмаагийн... гэснийг Рэгзэдмаагийн гэж, …ээлжийн цэвэрлэгч, оёдолчноор... гэсний дараа 1989 оны 3 сарын 1-нээс 1992 оны 4 сар хүртэл тогоочоор тус тус ажилласныг тогтоосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 
  2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

 

                                        ШҮҮГЧИД                               Т.БЯМБАЖАВ  

 

                                                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ