Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 570

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат  би, “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Дулааны 4-р цахилгаан станц” ТӨХК-д  холбогдуулан гаргасан “Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК-ийн 2016/06 дугаартай тендер сонгон шалгаруулалтанд оролцсон "Н*******" ХХК болон "Ф*******" ХХК нарын түншлэлийн тендерийг "шаардлагад нийцсэн тендер" гэж үзсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрхийг "Н*******" ХХК болон "Ф*******" ХХК-ийн түншлэлд олгосон  шийдвэрийг хүчингүй болгуулах, ТЭМ-2-1280 илчит тэрэгний КР-2 төрлийн засварыг үйлдвэрт нь хийлгэх ажил гүйцэтгэх Т-2016/06 дугаартай тендерийн гэрээ байгуулах эрхийг "Х*******" ХХК-нд олгохыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь тус шүүхэд “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн ТЭМ-2-1280 илчит тэрэгний KP-2 төрлийн засварыг үйлдвэрт нь хийлгэх ажил гүйцэтгэх Т-2016/6 дугаартай тендер сонгон шалгаруулалтанд оролцсон “Н*******” ХХК болон “Ф*******” ХХК түншлэлийн тендерийг “шаардлагад нийцсэн тендер” гэж үзсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрхийг Н*******” ХХК болон “Ф*******” ХХК түншлэлд олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, ТЭМ-2-1280 илчит тэрэгний KP-2 төрлийн засварыг үйлдвэрт нь хийлгэх ажил гүйцэтгэх Т-2016/6 дугаартай тендерийн гэрээ байгуулах эрхийг “Х******* ” ХХК-д олгохыг “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц “ТӨХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд захиргааны хэрэг үүсгэгдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. 

Энэхүү хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч талууд харилцан ярилцсаны үндсэн дээр тодорхой тохиролцоонд хүрч нэхэмжлэгч тал болох манай компани тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзахаар боллоо.

Манай компани нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тохиолдолд тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдана гэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасан үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болно.

Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн татгалзлалыг баталж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу “Х*******” ХХК-ийн захирал Г.О******* нь “Дулааны 4-р цахилгаан станц” ТӨХК-д  холбогдуулан гаргасан “Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК-ийн 2016/06 дугаартай тендер сонгон шалгаруулалтанд оролцсон "Н*******" ХХК болон "Ф*******" ХХК нарын түншлэлийн тендерийг "шаардлагад нийцсэн тендер" гэж үзсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрхийг "Н*******" ХХК болон "Ф*******" ХХК-ийн түншлэлд олгосон  шийдвэрийг хүчингүй болгуулах, ТЭМ-2-1280 илчит тэрэгний КР-2 төрлийн засварыг үйлдвэрт нь хийлгэх ажил гүйцэтгэх Т-2016/06 дугаартай тендерийн гэрээ байгуулах эрхийг "Х*******" ХХК-нд олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн захирал Г.О******* Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу дахин уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй болохоо шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ  дурдсан байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Дулааны 4-р цахилгаан станц” ТӨХК-д  холбогдуулан гаргасан “Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК-ийн 2016/06 дугаартай тендер сонгон шалгаруулалтанд оролцсон "Н*******" ХХК болон "Ф*******" ХХК нарын түншлэлийн тендерийг "шаардлагад нийцсэн тендер" гэж үзсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрхийг "Н*******" ХХК болон "Ф*******" ХХК-ийн түншлэлд олгосон  шийдвэрийг хүчингүй болгуулах, ТЭМ-2-1280 илчит тэрэгний  КР-2 төрлийн засварыг үйлдвэрт нь хийлгэх ажил гүйцэтгэх Т-2016/06 дугаартай тендерийн гэрээ байгуулах эрхийг "Х*******" ХХК-нд олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ “Х*******” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                 С.ТӨМӨРБАТ