Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/03102

 

2024      08        27                                          181/ШШ2024/03102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр, 13 давхар, 1305 тоот, "А" ХК /РД:2062089/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Г /РД:/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч "А" ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: П.Г нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 01-р хороо, толгойт 8 гудамж, 716 тоотод оршин сууж, "Моннис ХХК-д ажиллаж байх хугацаандаа Худалдаа хөгжлийн банк"-тай 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2018/000390/0298 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 16 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон байна. Өнөөдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл нь 2,354,000 төгрөг байна. Дээрх зээлийн эрсдэл нь "А" ХК-д даатгалтай байсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг Худалдаа хөгжлийн банкинд олгож, шаардах эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан болно. Хариуцагч 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 150,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд Хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, Бүртгэлтэй хаягаар нь очиж үзэхэд тийм хүн байхгүй, Сонгинохайрхан дүүрэг, 01-р хорооноос нь тодруулахад бүртгэлгүй, оршин суудаггүй байна.

Иймд хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч П.Г /РД:/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Золжаргалыг томилсон 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 24/489 тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Цалингийн зээлийн гэрээний хуулбар, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, зээлийн хүсэлт, зээлийн дансны хуулга, гүйцэтгэх захирлын тушаал, шаардах эрх шилжүүлэх хуудсын хуулга, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтраан ажиллах гэрэний хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч "А" ХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч "А" ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ П.Г Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. П.Г нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор П.Г оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Г нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч "Ард даатгал" ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 

 

8. Хариуцагч П.Г сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч "А" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Зо шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. 

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг  шийдвэрлэнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт 8 гудамж, 71б тоот хаягт бүртгэлтэй, П Г /РД:/-г эрэн сурвалжилсугай.

 

2. П.Г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч "А" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. П.Г оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З /утас: /-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.




 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ